Бурхан хүнийг Өөр лүү нь эргэхийг үргэлж хүлээсээр байгаа
I
Би Өөрийн Сүнсээр хүнийг дуудсан удаа олон боловч Би өөрийг нь өөр ертөнц рүү хөтөлж аваачих нь гэсэн их айдастайгаар хүн Намайг холоос ажиглаж, Надаар хутгалуулсан мэт аашилдаг. Би хүний сүнсийг шинжилж шалгасан удаа олон боловч тэр огт мэдэхгүй хэвээр үлдэж, Намайг гэрт нь ороод бүх эд зүйлийг нь хураан авах боломжийг ашиглана гэхээс жигтэйхэн айдаг. Тиймээс тэр, сайтар хаасан хүйтэн хаалга харуулаад л Намайг гадаа үлдээсэн. Хүн унаж Би түүнийг аварсан удаа олон атал хүн сэрснийхээ дараа нэн даруй Намайг орхиж, Миний хайрыг үл тоомсорлон, Над руу сэрэмжилсэн харц чулууддаг; Би хүний зүрх сэтгэлийг хэзээ ч дулаацуулж байгаагүй.
II
Хүн бол сэтгэлийн хөдөлгөөнгүй, хэнэггүй амьтан. Хэдийгээр Миний тэврэлтэд дулаацдаг ч тэр үүнд хэзээ ч уярч байгаагүй. Хүн яг л уулын зэрлэг хүн шиг. Хүнийг энхрийлэн хайрладгийг минь тэр хэзээ ч нандигнаагүй. Тэр Надад ойртож ирэхийг хүсдэггүй, харин зэрлэг араатны аюулыг тэсвэрлэн уулсын дунд амьдрахыг илүүд үздэг—гэхдээ тэр бас л Миний дотор хоргодохыг хүсдэггүй. Би ямар ч хүнийг албаддаггүй: Би Өөрийн ажлыг л хийдэг. Хүчит далайгаас хүн Над руу сэлэх өдөр лавтай ирнэ, ингэснээр тэд газар дээрх бүх эд баялгийг эдэлж, тэнгист залгиулах эрсдэлийг ардаа орхих юм.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорьдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав