537 Үхэх гэж байхдаа үнэнийг ойлгох нь хэтэрхий хожимдоно
1 Энэ зам дээр их мэдлэгийн талаар олон хүн ярьж чадах хэдий ч үхэх цаг нь ирэхэд нүдэнд нь нулимс цийлгэнэн, нэг насны амьдралаа дэмий үрж, насан өндөр болтлоо хий дэмий амьдарсандаа өөрсдийгөө үзэн яддаг. Тэд сургаалыг л ойлгодог болохоос үнэнийг хэрэгжүүлж, Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; харин гагцхүү бүхий л амьдралаа хаа сайгүй гүйж, зөгий шиг завгүй өнгөрүүлдэг; үхлийн ирмэгт ирэхдээ л өөрт нь жинхэнэ гэрчлэл байхгүй, Бурханыг огт мэддэггүй гэдгээ олж хардаг. Тэр үед хэтэрхий хожимдсон байх бус уу? Яагаад чи өнөөдрийг ашиглан, өөрийн хайрладаг үнэнийг эрж хайж болохгүй гэж? Яагаад маргааш хүртэл хүлээх гэж? Амьдралдаа чи үнэний төлөө зовдоггүй, үүнийг олж авахаар эрж хайдаггүй бол үхэх мөчдөө харууслыг мэдэрмээр байгаа хэрэг үү? Хэрэв тийм бол яагаад Бурханд итгэнэ вэ?
2 Үнэндээ, хүмүүс өчүүхэн төдий л чармайлт гаргавал үнэнийг хэрэгжүүлж, ингэснээрээ Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах олон хэрэг явдал бий. Хүмүүсийн зүрх сэтгэлийг чөтгөрүүд байнга эзэмддэг учраас л тэд Бурханы төлөө үйлдэж чадахгүй, махан биеийн төлөө байнга нааш цааш гүйсээр, эцэстээ юунд ч хүрдэггүй. Ийм учраас хүмүүс байнга төвөг, бэрхшээлд шаналж байдаг. Сатаны тамлалт энэ бус уу? Махан биеийн ялзрал энэ бус уу? Чи аман дээрээ дагасан болж Бурханыг хуурах гэж оролдох хэрэггүй. Харин бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Өөрийгөө бүү хуур; тэгэх ямар хэрэг байна? Махан биеийнхээ төлөө амьдарч, нэр алдар, ашиг хонжооны төлөө тэмцсэнээр чи юу олж авч чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай”-аас шинэчлэн найруулав