131 Бурханы холдон одож буй дүрийг харах нь

I

Холдон одож буй дүрийг тань хараад зүрх сэтгэл минь догдлолоор дүүрнэ.

Таныг дагалдаж байсан тэр бүх гайхамшигт цаг хугацаа нүдний минь өмнө жирэлзэн өнгөрнө.

Та өдөр шөнөгүй бидэнтэй хамт байж, үнэнийг илэрхийлж, биднийг тэтгэж,

зүрх сэтгэлийн минь талбарт үнэн хийгээд амийг тарьж байсан.

Олон удаа бид хөшүүн, тэрслүү байж, Та биднийг ширүүнээр шүүж, ташуурдаж, сахилгажуулж байжээ;

тэгсний дүнд л бид гэмшиж, өөрчлөгдөв.

Олон удаа унаж, ойчих үед маань Та үгээрээ биднийг тайвшруулан, зоригжуулж,

бидэнд дахин босох хүч чадал, итгэлийг өгсөн.

Та шалгалт болоод хэцүү бэрх цаг үеүдэд бидэнтэй хамт байж, хором бүрд биднийг хамгаалж байв.

Таны үг гэрчлэлд зогсоход биднийг залж чиглүүлсэн.

Та зүрх сэтгэлээ бидний төлөө шавхаж, бидэнд айлдвар хүргэхийн төлөө чадах бүхнээ хийжээ.

Таны үгс дулаан, сэтгэл татам бөгөөд Таны хайр дээд зэргээр санаа тавьдаг.

Таны маш их зүйл хайр татам, бид Таныг явж одохыг тэвчиж чадахгүй.

Таны хайр, Таны сүр бараа зүрх сэтгэлд минь хоногшиж, мартахад үнэхээр амаргүй.


II

Холдон одож буй дүрийг тань хараад зүрх сэтгэл минь харууслаар дүүрнэ.

Тантай өнгөрүүлсэн цаг хугацааг би хэзээ ч нандигнаж байсангүй.

Үүргээ биелүүлэг гэж та намайг өсгөж өндийлгөсөн байтал би байр суурь, нэр алдрыг эрж хайжээ.

Үгээрээ би Танд хайртай, Танд үнэнч гэж хэлсэн ч сэтгэлийн гүндээ би зөвхөн өөрийн ирээдүй, хувь заяаг бодсон.

Би чин сэтгэлээ Танд хэзээ ч өгөөгүй; Би зөвхөн хааш яаш зан авир, ов мэхээр Танд хариу барилаа.

Махан биеийн тав тухад шунасан би төгс болгуулах маш олон боломжийг алдсан.

Харин одоо Та явах гэж байна, би уй гашуу, сэтгэлийн түгшүүрт автаж байна.

Би хэтэрхий хөшүүн байгаадаа, хэтэрхий хожуу сэхээрч байгаадаа өөрийгөө үзэн ядаж байна.

Би үнэнийг эрэлхийлж, өнгөрсний өрөө нөхөн төлөхөөр шийдлээ.

Би үлдсэн цаг хугацааг нандигнаж, эцэст нь нэг юм үнэнч байхаа амлах болно.

Урдах зам маань ороо бусгаа, өргөсөөр дүүрэн байсан ч,

Би тэрхүү хүнд хүчрийг хүлээн авч, гомдол, харамсалгүйгээр Таныг дагах болно.

Би үнэнчээр үүргээ биелүүлж, Таныг хайрлаж, Таныг гэрчлэх болно.

Би цэвэр ариун хайрынхаа тахил болгож Танд зүрх сэтгэлээ зориулах болно.

Өмнөх: 130 Бурханы нигүүлсэл далай мэт гүн

Дараах: 132 Сэтгэл уярам хагацал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих