44 Бид Бурханы өргөөнд цуглардаг

I

Бид Бурханы гэрт цугларахаар хол, ойрын олон газраас аялж,

өдөр бүр Бурханы үгийг идэж, уун, чуулганы амьдралаар амьдарч байна.

Бид Бурханы үгийг хэрэгжүүлж, туулдаг; үнэнийг ойлгоно гэдэг үнэхээр баяр баясгалан.

Хоосорсон мэдрэмж, шаналал, ээдрээ бүгд өнгөрсөнд үлдсэн.

Бурханы үг биднийг хооронд нь холбодог; зүрх сэтгэлдээ эдгээр үгийг мэдрэх хэчнээн сайхан бэ?

Христээр хариулуулж байгаа бид азтай; үнэнийг ойлгож, Бурханыг магтан алдаршуулснаар бидний зүрх сэтгэл чөлөөлөгдөнө!


II

Бид Бурханы өргөөнд цугларч, Бурханы үгийн тухай нөхөрлөдөг.

Үнэнийг ойлгосноор бид зүрх сэтгэлдээ гэрэл гэгээтэй, бүх зүйлд хэрэгжүүлэх замтай болдог.

Бид бие биедээ тусалж, дэмжин, Бурханы үг болоод үнэнд захирагддаг.

Худал хуурмаг, ов мэхнээс ангижирсан, бид өөрсдийгөө үнэнч шударга байхад сургаж байна.

Бурханы үг биднийг хооронд нь холбодог; зүрх сэтгэл маань холбогдож, бид аль болох дотноор бие биеэ хайрладаг.

Эв найртай хамтран ажиллаж, үүргээ бид үнэнчээр сайн биелүүлж байна; бидний зүрх сэтгэл Бурханыг хайрлаж, Бурханыг магтдаг. Бид ямар их ерөөлтэй вэ!


III

Хамт байсан үеэ эргээд харахад баяр гуниг хосолдог.

Тэдгээр нь мартагдашгүй дурсамж болжээ.

Бид Бурханы үгийн шүүлтийг туулж, Түүний хайрыг маш их мэдэрлээ.

Шалгалт, цэвэршүүлэлтийг туулсны дараа бидний амь зан чанар өөрчлөгдсөн.

Бурханыг гэрчлэх даалгавраа биелүүлснээр бид өөр өөрийн замаар явдаг.

Бурханы үг биднийг мөнхөд урагш хөтөлдөг; бид Түүний сайн мэдээг дэлхий дээр түгээж байна.

Бурханы үг биднийг хооронд нь холбодог; Бурханыг хайрлана гэдэг нь Түүний хүсэлд санаа тавих явдал юм.

Зовлон зүдүүр хэчнээн их байсан ч, бид хэзээ ч ухарч няцахгүй; бид Бурханыг үүрд хайрлаж, Түүнийг гэрчлэх болно. Бид эцсээ хүртэл Түүнд үнэнч байх болно!

Бурханы үг биднийг хооронд нь холбодог; бид хаанчлалын сайн мэдээг түгээж, Бурханы хүслийг дагадаг.

Бид дахин цугларч, хэзээ ч салахгүйгээр Бурхантай хамт байж чадах тэрхүү Бурханы алдрын өдрийг хүсэн хүлээж байна!

Өмнөх: 43 Бурхан Сионд эргэн ирснийг магтагтун

Дараах: 45 Бид чуулганд цуглацгаадаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих