1021 Хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлддэг зүйлийг төсөөлөхийн аргагүй

1 Та нарт зориулж Миний бэлдсэн бүхэн буюу дэлхий дахины ховор, нандин эрдэнэсийг та нарт өгнө. Яг одоо та нар энэ бүхнийг ойлгож ч, төсөөлж ч чадахгүй бөгөөд урьд нь нэг ч хүн тэдгээрийг эдлээгүй. Энэ ерөөл өөрсөд дээр чинь ирэхэд та нар эцэс төгсгөлгүй туйлаас баярлах боловч эдгээр нь Миний хүч чадал, Миний үйлдэл, Миний зөвт байдал, үүнээс ч илүүтэйгээр Миний сүр жавхлангаас үүддэг гэдгийг бүү март. (Би нигүүлсэнгүй байхаар сонгосон хүмүүстээ нигүүлсэнгүй хандаж, өршөөнгүй хандахаар сонгосон хүмүүстээ өршөөнгүй хандана.) Тэр үед, та нарт эцэг эх гэж байхгүй, цусан төрөл гэж байхгүй байх болно. Та нар бол Миний хайрладаг бүх хүн, Миний хайртай хөвгүүд билээ. Тэр цагаас хойш та нарыг хэн ч дарлаж зүрхлэхгүй. Энэ нь та нарын өсөж том болох цаг, түүнчлэн улс үндэстнүүдийг төмөр саваагаар захирах цаг чинь байх болно!

2 Миний хайртай хөвгүүдэд хэн саад болж зүрхлэх билээ? Миний хайртай хөвгүүд рүү хэн дайрч зүрхлэх билээ? Эцэг нь алдаршсан тул бүгд Миний хайртай хөвгүүдийг хүндэлнэ. Хэний ч, хэзээ ч төсөөлж байгаагүй бүх зүйл нүдний чинь өмнө гарч ирнэ; тэдгээр нь хязгааргүй, шавхагдашгүй, эцэс төгсгөлгүй байх болно. Төд удалгүй та нар, наранд түлэгдэж, төөнөсөн халууныг тэсвэрлэх шаардлагагүй болох нь лавтай, мөн та нар жихүүн хүйтнийг туулахгүй, бороо, цас, салхи ч та нарт хүрэхгүй. Учир нь Би та нарыг хайрладаг бөгөөд энэ нь тэр чигтээ Миний хайрын ертөнц байх болно. Би та нарт хүссэн бүхнийг чинь өгч, хэрэгтэй бүхнийг чинь бэлдэнэ. Намайг зөвт биш гэж хэлж зүрхлэх хэн байна? Миний уур хилэн ёрын муу хүмүүсийн эсрэг мөнхөд үргэлжилэх учраас тэр даруй хөнөөнө. Гэвч, Миний хайр ч бас Өөрийн хайрт хөвгүүдийн дээр мөнхөд үргэлжилнэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 84-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 1020 Бурханы бүх ард чин сэтгэлийн мэдрэмжээ илэрхийлдэг

Дараах: 1022 Урьдын ариун байдлаа хүн төрөлхтөн эргэн олж авдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих