Бурханд чи юу зориулсан бэ?
I
Абрахам Исаакыг тахил болгосон. Та нар юу өргөн барьсан юм бэ? Иов бүх зүйлээ өргөн барьсан. Та нар юу өргөн барьсан юм бэ? Маш олон хүмүүс жинхэнэ замыг эрж хайхын тулд өөрсдийн амийг өгч, толгойгоо бөхийн, цусаа урсгасан. Та нар тийм төлөөс төлсөн үү? Харьцуулж үзвэл та нар тийм агуу нигүүлслийг огтхон ч эдлэх эрхгүй. Өөрсдийгөө хэтэрхий сайнаар бүү хар. Чамд онгирох зүйл юу ч байхгүй. Тийм агуу аврал, тийм агуу нигүүлсэл та нарт чөлөөтэй өгөгдсөн. Та нар юу ч золиослоогүй, харин зүгээр л нигүүлслийг чөлөөтэйгээр эдэлсэн. Та нар ичихгүй байна гэж үү?
II
Энэ нь эрж хайснаар дамжуулан та нарын өөрсдийн чинь олж авсан жинхэнэ зам уу? Үүнийг хүлээн зөвшөөрөхөд Ариун Сүнс та нарыг хүчлээгүй гэж үү? Та нарт эрж хайсан зүрх сэтгэл хэзээ ч байгаагүй бөгөөд та нарт ялангуяа үнэнийг эрж хайх, үнэнд тэмүүлэх зүрх сэтгэл байгаагүй. Та нар зүгээр л хойш сууж, үүнийг эдэлдэг бөгөөд өөрсдийнхөө зүгээс ямар ч хичээл чармайлт гаргахгүйгээр та нар энэ үнэнийг олж авсан. Та нар гомдоллох ямар эрхтэй юм бэ? Чи өөрийгөө хамгийн их үнэ цэнэтэй гэж бодож байна уу? Өөрсдийнхөө амийг золиослож, цусаа урсгасан хүмүүстэй харьцуулбал та нарт гомдоллох зүйл юу байна вэ? Дуулгавартай байж, дагахаас гадна та нарт өөр ямар ч сонголт байхгүй. Та нар зүгээр л үнэ цэнэгүй!
Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос шинэчлэн найруулав