447 Хэвийн байдал гэж юу вэ?

1 Хэвийн байдалтай байх үедээ хүмүүс ухарч няцдаггүй, эсвэл унадаггүй. Тэд зүрх сэтгэлдээ Бурханы тухай эргэцүүлэн тунгааж, Бурханыг биширч, Бурханы үгийг хүсэн мөрөөсөж чаддаг. Тэд байнга залбирч, Бурхантай ойрхон байж, өөрсдийн амийн ачааг үүрч чаддаг. Тэд хэвийн, эмх замбараатай амьдралаар амьдарч чаддаг бөгөөд зүрх сэтгэл нь Бурхантай холбогдож чаддаг. Тэдний зүрх сэтгэлийг асуудалд оруулах орчин нөхцөл хааяа тохиолдож болох ч залбирч, Бурханы үгийг идэж, ууж, эсвэл ах эгч нартай хамт нөхөрлөснөөр дамжуулан тэд байр байдлаа даруй өөрчилж чаддаг. Сул дорой болж, махан биед сэтгэл татагдах үе тэдэнд гардаг хэдий ч үүнээс ангид, үүнд автахгүйгээр амьдарч чаддаг.

2 Ямар нэг зүйл тохиолдох үед тэд махан биеийн сул дорой байдлыг мэдэрч магадгүй ч үүнд бүрэн удирдуулдаггүй. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, залбирч, Бурханы хүслийг эрж хайж, магтан дуу дуулж, бүжиглэж, чуулганы амьдралаар амьдарч чадсаар л байх болно. Эдгээр хэрэгжүүлэлтээс тэд залхахгүйгээр үргэлжлүүлсээр байх болно. Тэдэнд сөрөг болж, махан бие нь сул дорой болох үе байх боловч үүнийгээ олж хармагцаа тэд чөлөөлөгдөж чаддаг. Сөрөг зүйлсийн дунд ч тэд Бурханд залбирч, Бурхантай ойрхон байсаар байж чаддаг. Энэ бүгд нь хэвийн байдал, хэвийн нөхцөлийг бүрдүүлдэг зүйл юм.

“Бурханы нөхөрлөл”-өөс шинэчлэн найруулав

Өмнөх: 446 Төгс болохын тулд Бурхантай хэвийн харилцаатай бай

Дараах: 448 Хэвийн байдал нь амийн хурдацтай өсөлтөд хүргэдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих