662 Шалгалтын үед хүний баримтлах ёстой зүйл
1 Бурханы ажлын үе шат бүрд хүмүүсийн хамтран ажиллах ёстой арга зам байдаг. Бурхан хүмүүсийг цэвэршүүлдэг болохоор цэвэршүүлэлт туулахдаа тэд итгэлтэй байдаг. Бурхан хүмүүсийг төгс болгодог болохоор тэд Бурханаар төгс болгуулах итгэлтэй байж, Түүний цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхөд, Бурханы харьцалт, засалтад бэлэн байдаг. Хүмүүст гэгээрэл, гэрэлтүүлэлт авчирч, Өөртэйгөө хамтран ажиллуулж, хэрэгжүүлүүлэхийн тулд Бурханы Сүнс хүмүүсийн дотор ажилладаг. Бурхан цэвэршүүлэлтийн үеэр ярьдаггүй. Тэр Өөрийн дуу хоолойгоор айлддаггүй боловч хүмүүсийн хийх ёстой ажил байж л байгаа. Чи өөрт хэдийн байгаа зүйлийг баримтлах ёстой, чи Бурханд залбирч, Бурхантай ойр байж, Бурханы өмнө гэрчлэлд зогсож чадсаар байх ёстой; ийм маягаар чи үүргээ биелүүлнэ.
2 Хүмүүсийн итгэл болон хайрыг шалгах Бурханы шалгалтууд нь Түүнд илүү их залбирч, Бурханы өмнө Түүний үгийг илүү их амтлахыг шаарддаг гэдгийг та бүхэн Түүний ажлаас тодорхой харах хэрэгтэй. Ямар үүрэг биелүүлэх ёстойг чи тодорхой ойлгох ёстой. Бурханы хүсэл чухам юу болохыг чи мэдэхгүй байж болох боловч үүргээ гүйцэтгэж, залбирах ёстой үедээ залбирч, үнэнийг хэрэгжүүлэх ёстой үедээ хэрэгжүүлж, хүмүүсийн хийх ёстой зүйлсийг хийж чадна. Чи анхны үзэгдлээ баримталж чадна. Ийм маягаар Бурханы ажлын дараагийн алхмыг хүлээн зөвшөөрөх илүү боломжтой болно.
3 Үзэл баримтлалтай байх нь Бурхан хүмүүсийг төгс болгох явцад маш чухал байдаг. Хэрвээ чи Бурханы ажлын нэг ч үе шатанд эргэлздэггүй, хүний үүргийг биелүүлж, Бурханы чамаар хэрэгжүүлүүлдэг зүйлийг чин сэтгэлээсээ баримталдаг бол, өөрөөр хэлбэл, Бурханы захиасыг санаж, Тэр өнөө үед юу ч хийдэг байсан Түүний захиасыг мартдаггүй бол, Түүний ажилд эргэлздэггүй, үзэл баримтлалаа хадгалж, гэрчлэлээ баримталж, алхам алхмаар ялалтад хүрдэг бол эцэст нь чи Бурханаар төгс болгуулж, ялагч болгуулах болно. Хэрвээ чи Бурханы шалгалтуудын алхам бүрд бат зогсож чаддаг, эцсийг нь хүртэл бат зогсож чаддаг бол чи бол ялагч, Бурханаар төгс болгуулсан нэгэн юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос шинэчлэн найруулав