612 Бурханд үйлчилдэг хүнд байх ёстой зүйлс
1 Бурханд үнэхээр үйлчилдэг хүн бол Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг, Бурхан ашиглахад тохирсон хүн бөгөөд шашны үзлийг орхиж чаддаг. Хэрвээ чи Бурханы үгийг үр өгөөжтэйгөөр идэж, уухыг хүсвэл шашны үзлээ орхих учиртай. Хэрвээ чи Бурханд үйлчлэхийг хүсдэг бол эхлээд шашны үзлээ орхиж, бүх зүйл дээр Бурханы үгийг дуулгавартай дагах нь бүр ч чухал юм. Бурханд үйлчилдэг хүний эзэмших ёстой зүйл энэ билээ. Хэрвээ чамд ийм мэдлэг байхгүй бол үйлчилж эхэлмэгцээ л саад тотгор, үймээн учруулах ба өөрийн үзлийг баримталсаар байвал Бурхан чамайг хэзээ ч дахин босохооргүй болтол цохин унагах нь гарцаагүй. Жишээлбэл, өнөө үеийг аваад үзье: Өнөөдрийн олон айлдвар болон ажил Библитэй нийцдэггүй, урьд нь Бурханы хийсэн ажилтай таардаггүй бөгөөд хэрвээ чамд дуулгавартай дагах хүсэл байхгүй бол чи хэдийд ч унаж магадгүй.
2 Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу үйлчлэхийг хүсэж байвал эхлээд шашны үзлээ орхиж, өөрийн үзэл бодлыг засаж залруулах ёстой. Ирээдүйд хэлэх зүйлсийн ихэнх нь өнгөрсөнд хэлж байсантай нийцэхгүй ба хэрвээ одоо чамд дуулгавартай дагах хүсэл байхгүй бол өмнөх замаараа алхаж чадахгүй. Хэрвээ Бурханы ажилладаг аргуудын нэг нь чиний дотор үндэслэж, чи үүнийг хэзээ ч орхиогүй бол тэр арга чиний шашны үзэл болно. Хэрвээ Бурхан юу болох нь дотор чинь үндэслэсэн бол чи үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үг болон үнэн амь чинь болж чаддаг бол Бурханы талаар үзэлтэй байхаа болино. Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй хүмүүс ямар ч үзэлгүй байх бөгөөд хоосон сургаал баримтлахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос шинэчлэн найруулав