476 Залуусын мөрдөх ёстой зүйл
I
Ялгаварлан гадуурхах нүд ба хууралт
залуу хүнд байх ёсгүй.
Аймшигтай, хор хөнөөлтэй арга нь
залуу хүний хийх ёстой зүйл биш.
Тэд хүсэл тэмүүлэлтэй,
урагш ахих эрмэлзэлтэй байж,
ирээдүйн талаар зүрх алдахгүй,
амьдрал ба ирээдүйдээ итгэлтэй байх ёстой.
Залуу хүн асуудлыг танин мэдэж,
шударга, үнэнийг эрж хайх ёстой.
Сайхан бүхнийг эрэлхийлэн
эерэг зүйлсийн бодит байдлыг олж ав.
Амьдралдаа хариуцлагатай бай.
Үүнд хөнгөн хандах ёсгүй.
Үүнд хөнгөн хандах ёсгүй.
II
Залуус үнэний замаар явж,
амьдралаа Бурханд зориулах ёстой.
Тэд үнэнээр дутагдаж,
хуурамч байдал, шударга бусыг өвөрлөх ёсгүй.
Тэд зохих байр суурьтай байх ёстой.
Зөвхөн урсгал даган хөвөх ёсгүй.
Шударга ёс ба үнэний төлөө тэмцэн,
золиос гаргаж зүрхлэх ёстой.
Залуу хүн асуудлыг танин мэдэж,
шударга, үнэнийг эрж хайх ёстой.
Сайхан бүхнийг эрэлхийлэн
эерэг зүйлсийн бодит байдлыг олж ав.
Амьдралдаа хариуцлагатай бай.
Үүнд хөнгөн хандах ёсгүй.
Үүнд хөнгөн хандах ёсгүй.
III
Залуу хүмүүс харанхуйн хүчний дарлалд орж
бууж өгөх ёсгүй.
Тэд амьдралын утга учраа өөрчлөх
эр зоригтой байх ёстой.
Залуу хүмүүс гай зовлонд буулт хийх ёсгүй.
Илэн далангүй, шулуун байж,
итгэгч анд нөхдөө уучлах ёстой.
Залуу хүн асуудлыг танин мэдэж,
шударга, үнэнийг эрж хайх ёстой.
Сайхан бүхнийг эрэлхийлэн
эерэг зүйлсийн бодит байдлыг олж ав.
Амьдралдаа хариуцлагатай бай.
Үүнд хөнгөн хандах ёсгүй.
Үүнд хөнгөн хандах ёсгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хөгшин залуу хүмүүст зориулсан үг”-ээс шинэчлэн найруулав