38 Бурхан Өөрөө дэлхийд ирэх үе

1 Миний ажлын үр дүнд Миний ардууд Надтай хамт алдарших яг тэр үед агуу улаан лууны ичээг ухан гаргах болно, бүх шавар шороог шүүрдэн цэвэрлэж, тоймгүй олон жилийн турш хуримтлагдсан бохир ус Миний дүрэлзсэн галд хатаж, цаашид оршин байхаа болино. Тэгээд агуу улаан луу гал ба хүхэртэй нууранд мөхөх болно. Та нар лууд баригдахгүйн тулд Миний хайр халамжин дор үлдэхийг үнэхээр хүсэж байна уу? Та нар түүний зальхай ов мэхийг үнэхээр үзэн яддаг уу? Хэн Миний төлөө хүчирхэг гэрчлэл хийж чадах вэ? Миний нэрийн төлөө, Миний Сүнсний төлөө, Миний бүх удирдлагын төлөвлөгөөний төлөө хэн бүх хүч чадлаа зориулж чадах вэ?

2 Өнөөдөр, хаанчлал хүний ертөнцөд байгаа үе бол Би хүмүүсийн дунд биечлэн ирсэн үе юм. Хэрвээ ийм байгаагүй бол Миний оронд тулааны талбар луу айдас хүйдэсгүйгээр орж чадах нэгэн байна уу? Хаанчлал хэлбэрээ олог гэж, Миний зүрх сэтгэл хангалуун байг гэж, тэгээд бас Миний өдөр ирэг гэж, бүтээлийн тоо томшгүй олон зүйл дахин төрж, элбэг дэлбэг болон өсөх цаг ирэг гэж, хүмүүс зовлонгийн далайгаас аврагдаг гэж, маргааш ирэг гэж, тэр нь гайхалтай байж, хөгжин цэцэглэг гэж, бас ирээдүйд баяр хөөртэй байг гэж бүх хүн хамаг чадлаараа чармайж, юугаа ч гамналгүй Миний төлөө өөрсдийгөө золиосолж байна. Энэ нь ялалт аль хэдийн Минийх гэдгийн тэмдэг биш гэж үү? Миний төлөвлөгөө биелсний тэмдэг биш гэж үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 15-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 37 Орчлон ертөнц дэх Бурханы ажлын хөдөлгөөн

Дараах: 39 Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих