27 Зүүн зүгээс аянга цахилах үе

1 Бүх хүн анхааралтай байж, бүх зүйл шинэчлэгдэн сэргэж, хүн бүр эргэлзэлгүйгээр Бурханд захирагдаж, Бурханы ачааны хүнд хариуцлагыг үүрэхэд бэлэн байх үе нь зүүний аянга цахиж, зүүнээс баруун зүгт байгаа бүхнийг гэрэлтүүлж, энэхүү гэрлийн ирэлтээр газар дэлхийн бүх хүнийг айлгах үе юм; энэ мөчид Бурхан дахин нэгэнтээ шинэ амьдралыг эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ мөчид Бурхан газар дээр шинэ ажил эхлүүлж, бүхий л орчлон ертөнцийн хүмүүст “аянга зүүн зүгээс цахих үе нь бас Би үгээ айлдаж эхлэх яг тэр мөч бөгөөд—аянга цахих үед бүхий л дээд тэнгэр гэрэлтэж, бүх од хувирдаг” хэмээн тунхагладаг.

2 Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн гэрчлэл эхлэх үед, Түүнийг ажиллаж эхлэх үед, бурханлаг чанар газар дэлхий даяар бүрэн эрх мэдлийг эзэмшиж эхлэх үед дэлхий ертөнцийн зүүн зүгт—бүхий л орчлон ертөнцөд мөнхөд гэрэлтсэн, зүүний аянгын гялалзсан цацраг байдаг. Газар дэлхийн улс орнууд Христийн хаанчлал болох үе нь бүхий л орчлон ертөнц гэрэлтүүлэгдэх үе билээ. Одоо үе бол зүүний аянга цахих үе. Бие махбодтой болсон Бурхан ажиллаж эхэлдэг, түүнчлэн бурханлаг чанараар шууд ярьдаг. Бурхан газар дээр ажиллаж эхлэх үе нь зүүний аянга цахих үе юм гэж хэлж болно. Илүү тодорхой хэлбэл, амийн ус сэнтийнээс урсах үе—сэнтийнээс гарах айлдваруудын эхлэх үе нь—яг нарийндаа долоон Сүнсний айлдварууд албан ёсоор эхлэх үе юм.

3 Энэ үед зүүний аянга цахиж эхэлдэг ба үргэлжлэх хугацаанаасаа үүдэн гэрэлтүүлэлтийн түвшин ч бас ялгаатай байдаг, мөн гэрлийн цар хүрээ нь ч гэсэн хязгаартай байдаг. Гэхдээ Бурханы ажил шилжиж, Түүний төлөвлөгөө өөрчлөгдөхөд—Бурханы хөвгүүд болон ардууд дахь ажил өөрчлөгдөхөд—аянга төрөлхийн чиг үүргээ улам их гүйцэтгэн, тэгснээр орчлон ертөнц даяар гэрэлтэж, ямар ч шаар шавхруу, эсвэл хог хаягдал үлддэггүй. Энэ бол Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт, Бурханы эдэлдэг яг тэр үр жимс билээ. Бурханаас гарсан гэрлийн цацраг газар нутгийг бүхэлд нь гэрэлтүүлэх үед тэнгэр, газар дахь бүх зүйл янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, тэнгэр дэх одод ч бас өөрчлөгдөж, нар сар шинэчлэгдэнэ, дараа нь газар дээрх хүмүүс ч бас шинэчлэгдэнэ—энэ нь тэнгэр, газрын хооронд Бурханы хийсэн ажил.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “12-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 26 Бурханы долоон бүрээ дахин дуугарсан

Дараах: 28 Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсдог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих