26 Бурханы долоон бүрээ дахин дуугарсан
1 Миний долоон бүрээ дуугаран үүргэлж буй хүмүүсийг сэрээдэг! Хурдан бос, хэт оройтоогүй байна. Өөрийн амийг хар! Нүдээ нээгээд одоо ямар цаг болохыг хар. Эрж хайх юу байна? Бодох юм юу байна? Зуурах юм юу байна? Миний амийг олж авах болон өөрийн хайрладаг, зууралддаг юм бүхнээ олж авах хоёрын үнэ цэний ялгааг чи хэзээ ч бодож үзээгүй юм гэж үү? Дур зоргоороо байхаа боль, наадан тоглохоо ч боль. Энэ боломжийг бүү алд. Энэ цаг дахин ирэхгүй! Шууд босоод, Сатаны алив явуулга, арга залийг нэвт харж, Сатаныг ялан дийлж, Миний мөрийг үргэлж дага. Бүү шантар, сул дорой бүү бай, замын шууд төгсгөл хүртэл алхам алхмаар, үргэлж урагшил!
2 Долоон бүрээ дахин дуугарах үед, энэ нь тэрслүү хөвгүүд, бүх үндэстэн болон ард түмнийг шүүлт рүү дуудсан дуудлага байх ба үндэстэн бүр Бурханы өмнө бууж өгнө. Бурхан алдар суут төрхөөрөө бүх үндэстэн, бүх ард түмний өмнө гарцаагүй гарч ирнэ. Хүн бүр бүрэн үнэмшиж, жинхэнэ Бурханыг тасралтгүй дуудан хашхирна. Төгс хүчит Бурхан илүү алдар суутай болж, Миний хөвгүүд алдрыг хуваалцаж, Надтай хамт хаан болж, бүх үндэстэн, бүх ард түмнийг шүүж, мууг шийтгэн, Надад харьяалагддаг хүмүүсийг аварч, өршөөн, хаанчлалыг бат бөх, тогтвортой болгоно. Долоон бүрээний дуугаар асар олон хүн аврагдан, өвдөг сөгдөж, Намайг тасралтгүй магтан шүтэн мөргөхөөр Миний өмнө буцан ирнэ!
3 Долоон бүрээ дахин нэгэнтээ дуугарах үед, энэ нь эрин үеийн төгсгөл хэсэг, диавол Сатаныг ялсан ялалтын бүрээн дуу, газар дээрх хаанчлалын ил тод амьдралыг эхлүүлэх ёслолын буудлага байх болно! Маш сүрлэг энэ дуу, сэнтийн эргэн тойронд цуурайтах энэ дуу, тэнгэр газрыг доргиох энэ бүрээн дуу бол Миний удирдлагын төлөвлөгөөний ялалтын тэмдэг буюу Сатаны шүүлт бөгөөд энэ дуу энэхүү хуучин ертөнцийг бүхэлд нь үхэл рүү, ёроолгүй нүх рүү ялладаг! Энэхүү бүрээн дуу нь нигүүлслийн хаалга хаагдаж, зөв, зүйтэй хаанчлалын амьдрал газар дээр эхлэхийг илтгэдэг юм. Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүсийг авардаг. Тэд Түүний хаанчлал руу буцмагц газар дээрх хүмүүст өлсгөлөн, тахал нүүрлэж, Бурханы долоон аяга буюу долоон гамшиг ар араасаа тохионо. Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс өнгөрөн одохгүй!
“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “36-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав