25 Сэнтийгээс долоон аянга гарч ирдэг

Долоон аянга сэнтийгээс гарч,

тэнгэрт цуурайтна.

Орчлон ертөнц донсолж,

тэнгэр газар орвонгоороо эргэнэ.

1

Цангинах дуунаас нь хэн ч зугтааж,

нуугдаж чадахгүй.

Цахилгаан цахиж, аянга нүргэлж,

тэнгэр газар өөрчлөгдөн,

хүмүүс үхлийн ирмэгт ирж,

ширүүн аадар дэлхийг бүрхэнэ.

Аянга цахилгаан цахиж, хүмүүс айн чичирнэ.

Хоёр талдаа иртэй хурц илд

тэрслүү хөвгүүдийг цохино.

Дараа нь уйлаан давлагаалж,

зарим нь түгшин сэрнэ.

Тэд сүнсэндээ хайж, сэнтий рүү яаран,

заль, гэмт хэргээ зогсооно.

Тэдний хувьд сэрэхэд хэт их оройтоогүй.

Долоон аянга сэнтийгээс гарч,

тэнгэрт цуурайтна.

Орчлон ертөнц донсолж,

тэнгэр газар орвонгоороо эргэнэ.

Долоон аянга сэнтийгээс гарч,

тэнгэрт цуурайтна.

Орчлон ертөнц донсолж,

тэнгэр газар орвонгоороо эргэнэ.

2

Бурхан сэнтийгээсээ

хүний зүрхний гүнийг харж,

Өөрийг нь үнэхээр хүсдэг хүмүүсийг аварч,

тэднийг өрөвдөнө.

Юунаас ч илүү Өөрийг нь хайрлаж,

хүслийг нь ойлгодог,

эцсээ хүртэл дагадаг хүмүүсийг

Бурхан мөнхөд аварна.

Агуу цагаан сэнтийн шүүлт

олон нийтэд илчлэгдэн,

шүүлт эхэлсэн гэдгийг бүх хүнд зарлана.

Долоон аянга сэнтийгээс гарч,

тэнгэрт цуурайтна.

Орчлон ертөнц донсолж,

тэнгэр газар орвонгоороо эргэнэ.

Долоон аянга сэнтийгээс гарч,

тэнгэрт цуурайтна.

Орчлон ертөнц донсолж,

тэнгэр газар орвонгоороо эргэнэ.

3

Үг нь сэтгэлээсээ биш, эргэлздэг, итгэлгүй,

цагийг дэмий нөхцөөдөг,

Бурханы хүслийг ойлгодог,

гэвч хэрэгжүүлж чаддаггүй

ийм хүмүүс гарцаагүй шүүгдэх болно.

Сэнтийгээс долоон аянга хүнгэнэн цуурайтаж,

ертөнцийн төгсгөл хүрэхэд олон хүн аврагдаж,

Бурханы сэнтийд захирагдана.

Амийн энэ гэрлийг даган

хүн амьд үлдэх аргаа хайна.

Яах ч аргагүй болоод тэд

Бурханд ирж шүтэн мөргөнө.

Төгс Хүчит, жинхэнэ Бурханы нэрийг

тэд амаараа дуудна.

Дэлхийн зах хязгаарт буй хүмүүс

Бурхан бол зөвт, Бурхан итгэмжит,

Тэр бол хайр энэрэл,

Тэр бол сүр жавхлан, дүрэлзэх гал,

мөн өршөөлгүй шүүлт гэдгийг хараг.

Долоон аянга сэнтийгээс гарч,

тэнгэрт цуурайтна.

Орчлон ертөнц донсолж,

тэнгэр газар орвонгоороо эргэнэ.

Долоон аянга сэнтийгээс гарч,

тэнгэрт цуурайтна.

Орчлон ертөнц донсолж,

тэнгэр газар орвонгоороо эргэнэ,тэнгэр газар орвонгоороо эргэнэ.

Бүх хүн үнэмшиж,

Бурханыг дахиж шүүж, эсэргүүцэхгүй.

Огторгуй ертөнц даяар, хүн бүр

Төгс Хүчит Бурхан бол

цор ганц жинхэнэ Бурхан гэдгийг мэдэг.

Бүх улс үндэстэн, ард түмэн

Бурханы өмнө мөнхөд захирагдана,Бурханы өмнө мөнхөд захирагдана аа!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “35-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 24 Долоон аянгыг сул тавьдаг Нэгэн

Дараах: 26 Бурханы долоон бүрээ дахин дуугардаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх