24 Долоон аянгыг илчилсэн Нэгэн

1 Төгс Хүчит Бурхан бол долоон Сүнсний Бурхан! Мөн Долоон нүд, долоон одны Бурхан, Тэр долоон лацыг нээдэг ба хуйлмал номыг бүхэлд нь дэлгэсэн! Тэрээр долоон бүрээг дуугаргасан бөгөөд долоон аяга, долоон гамшиг Түүний хүслээр буухад бэлэн атганд нь байдаг. Өө, үргэлж лацтай байсан долоон аянга минь! Тэднийг илчлэх цаг нь ирлээ! Долоон аянгыг авчирах Нэгэн бидний нүдний өмнө хэдийнээ гараад ирчихсэн байна! Төгс Хүчит Бурхан минь! Таныг байхад бүх зүйл сул задгай, эрх чөлөөтэй байж, хүндрэл бэрхшээл үгүй болоод бүгд төвөггүй урсдаг! Юу ч Танд саад болж зүрхэлдэггүй бөгөөд бүгд Танд захирагддаг. Захирагддаггүй хэн ч бай бүгд үхэх болно!

2 Төгс Хүчит Бурхан, Долоон нүдтэй Бурхан минь! Бүгд ил тодорхой, гэрэл гэгээтэй, нэллттэй бөгөөд бүгд илчлэгдэж, ил гарсан байна. Түүнийг байхад бүгд болор шиг тунгалаг ба Бурхан Өөрөө ийм байгаад зогсохгүй, Түүний хөвгүүд ч бас ийм байдаг. Түүний болон Түүний хөвгүүдийн өмнө хэнийг ч, юуг ч, ямар ч хэргийг нуун далдалж чадахгүй! Төгс Хүчит Бурханы долоон од тод гэрэлтэй! Чуулганыг Тэр төгс болгож, чуулганыхаа элч нарыг томилдог бөгөөд чуулган бүхэлдээ Түүний тэтгэмжинд байдаг. Тэр долоон лацыг бүгдийг нь нээж, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөө болон хүслийг Өөрөө гүйцэлдүүлдэг. Хуйлмал ном бол Түүний удирдлагын нууцлаг сүнслэг хэл бөгөөд Тэр үүнийг дэлгэж, илчилсэн! Бүх хүн Түүний цуурайтсан долоон бүрээг сонсох хэрэгтэй. Түүнийг байхад бүгд дахин нууцлалгүйгээр ил тод, нээлттэй болж, уйтгар гуниг байхгүй болдог. Бүгд илчлэгдэж, бүгд ялдаг!

3 Төгс Хүчит Бурханы долоон бүрээ бол нээлттэй, алдар суутай, ялгуусан бүрээнүүд юм! Тэдгээр нь мөн Түүний дайснуудыг шүүдэг бүрээ юм! Түүний ялалтын үеэр Түүний бүрээ мөн өргөмжлөгддөг! Тэр бүх орчлон ертөнцийг захирдаг! Тэр гамшгийн долоон аягыг нэгэнтээ бэлдээд, дайснуудаа онилсон бөгөөд тэдгээрээ аадар бороо мэт цутгаж, дайснууд Түүний догшин галын дөлд автах болно. Төгс Хүчит Бурхан эрх мэдлийнхээ хүчийг үзүүлж, Түүний дайснууд бүгд устдаг. Эцсийн долоон аянга Төгс Хүчит Бурханы өмнө цаашид битүүмжлэгдэхгүй; бүгд илчлэгдсэн! Бүгд илчлэгдсэн! Тэр Өөрийн дайснуудыг долоон аянгаар үхэл рүү нь илгээж, дэлхийг тогтворжуулан, Түүнд үйлчлэл үзүүлж, дахин хэзээ ч сүйдэхээргүй болгодог. Зөвт Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг үүрд шагшин магтъя! Та эцэс төгсгөлгүй магтаал, үүрдийн сайшаал болон өргөмжлөлийг хүртэх эрхтэй!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “34-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 23 Бурхан хаанчлалд засагладаг

Дараах: 25 Сэнтийгээс долоон аянга гарч ирсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих