18 Хаанчлалын ёслолын буудлага нижигнэх үе
1 Хаанчлалын эрин үе эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн яаж авирладаг нь хамаагүй; харин ч Би ажлаа биечлэн гүйцэтгэхээр газар дээр бууж ирсэн бөгөөд энэ нь хүмүүсийн ухамсарлаж ч чадахгүй, биелүүлж ч чадахгүй зүйл юм. Хаанчлалыг байгуулж эхлэх үед Миний махбод болсон бие албан ёсоор үйлчлэлээ гүйцэтгэж эхэлдэг; өөрөөр хэлбэл, хаанчлалын Хаан Өөрийн дээд эрх мэдлийг албан ёсоор авдаг. Үүнээс үзэхэд, хаанчлал хүний ертөнцөд бууж ирсэн юм. Дэлхий даяар хүн бүр Миний өршөөл, Миний хайр энэрэл дотор оршдог, гэвч бас бүх хүн Миний шүүлтэн дор, түүнчлэн Миний шалгалтан дор оршдог. Хүмүүс бүгдээрээ тодорхой хэмжээнд ялзарсан хэдий ч Би хүн төрөлхтнийг өршөөж, хайрласаар ирсэн; тэд бүгд Миний сэнтийн өмнө захирагдах үед ч Би тэдэнд гэсгээлт оноосон. Гэвч Миний илгээсэн зовлон, цэвэршүүлэлтийн дунд байдаггүй хүн бий юу?
2 Хаанчлалын ёслолын буудлага тасхийхэд тэр нь мөн долоон аянга нижигнэх үе бөгөөд энэхүү дуу чимээ тэнгэр, газрыг доргиож, дээд тэнгэрийг сэргээж, бүх хүний сэтгэлийн утсыг чичрүүлдэг. Хаанчлалын сүлд дуу агуу улаан лууны газар нутаг даяар албан ёсоор цуурайтан, агуу улаан лууны үндэстнийг устгаж, дараа нь Өөрийн хаанчлалыг байгуулсан гэдгийг минь нотолдог. Үүнээс ч чухал нь, Миний хаанчлал газар дэлхий дээр байгуулагддаг. Энэ мөчид Би дэлхийн улс орон бүхэнд Өөрийн тэнгэрэлч нарыг илгээж эхэлнэ, ингэснээр тэд Миний хөвгүүдийг, Миний ардуудыг хариулж болох юм; энэ нь бас Миний ажлын дараачийн алхмын шаардлагыг хангахын тулд байдаг. Гэхдээ Би тулалдахын тулд агуу улаан лууны цагираглан хэвтэж буй газарт биечлэн очдог. Бүх хүн махбод доторх Намайг мэдэж, махбодоос Миний үйл хэргийг харж чаддаг болох үед агуу улаан лууны ичээ үнс нурам болж, ул мөргүй арилна.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “10-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав