690 Өвчинд нэрвэгдэх үедээ Бурханы хүслийг эрж хайх ёстой

1 Өвчин зовлон нүүрлэх үед үүнийг хэрхэн туулах ёстой вэ? Бурханы өмнө очиж залбиран, Түүний хүслийг ухан ойлгохоор эрэлхийлж, ямар гэм буруу үйлдсэн, ямар завхралаа хараахан шийдвэрлээгүй вэ гэдгээ шалган шинжлэх хэрэгтэй. Чи махан биеэрээ зовохоос өөр аргагүй. Зовлонгоор дамжуулан хатуужсанаар л хүмүүс эх захгүй байхаа больж, Бурханы өмнө үргэлж амьдарч чадна. Хүмүүс сэтгэл дундуур болох үедээ байнга залбирч, ямар нэг буруу зүйл хийсэн эсэхээ, Бурханд яаж халдсан байж болох вэ гэдгээ эргэцүүлдэг. Энэ нь тэдэнд ашиг тустай. Хүмүүс хүнд бэрх шаналал, шалгалт туулах үед энэ нь яавч тохиолдлын зүйл байдаггүй.

2 Хүмүүс өвчтэй ч бай, эрүүл ч бай хамаагүй, Бурханы хүсэл үйлчилсээр л байдаг. Хүмүүс өвдчихөөд Бурханы хүслийг мэдэхгүй бол хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй. Үүнийг тэд өөрсдийн мунхаглалын үр дагавар гэж бодно. Бурханы сайн санаа зорилго хэрэгжиж байгааг тэд яагаад мэддэггүй билээ? Хүнд өвчин тусаж, үхсэн нь дээр санагдах үед энэ нь санаандгүй тохиолддоггүй. Бурхан хүн төрөлхтнийг аварч байх хугацаанд Ариун Сүнс хүмүүсийн амийг л дагалдан, тэднийг гэгээрүүлж, гэрэлтүүлдэг гэж үү? Бурхан ч бас хүмүүсийг шалгаж, цэвэршүүлнэ. Хүмүүс ихээхэн зовж байж л ариусаж чаддаг, тэр үед л амь зан чанар нь өөрчлөгдөж чаддаг.

3 Бурхан хүмүүсийг хэрхэн шалгалтад өртүүлдэг вэ? Бурхан тэднийг зовлонгоор дамжуулан цэвэршүүлдэг. Шалгалт бол зовлон бөгөөд шалгалт тохиох бүрд зовлон дагалддаг. Шалгалт гэж байгаагүй бол хүмүүс юунд зовох билээ? Хэрвээ тэд зовоогүй бол яаж өөрчлөгдөж чадах билээ? Шалгалтыг зовлон дагадаг бөгөөд энэ нь Ариун Сүнсний ажил юм. Хүмүүс гүнээ завхарсан байдаг тул зовохгүй бол орчлон ертөнц дэх байр сууриа умартана. Хэрэв тэд зовохгүй бол зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй. Үнэний талаар нөхөрлөх төдийгөөр хүмүүсийн завхарсан зан чанарыг шийдвэрлэж чадахгүй; үүнийг шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан хийх ёстой.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ үнэнийг олж авах нь хамгийн чухал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 689 Засалт, харьцалт туулах нь хамгийн утга учиртай

Дараах: 691 Өвчин тусах нь Бурханы хайр юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих