689 Засалт, харьцалт туулах нь хамгийн утга учиртай

1 Зарим хүн харьцалт, засалт туулсныхаа дараа идэвхгүй болдог; тэд үүргээ гүйцэтгэх бүх эрч хүчээ алддаг бөгөөд үнэнч зангаа ч алдаж дуусдаг. Яагаад тэр вэ? Энэ нь нэг талаар, хүмүүс өөрсдийн үйлдлийн мөн чанарыг ухамсарлаж чаддаггүйгээс болдог ба энэ нь харьцалт, засалтад захирагдаж чадахгүй байхад хүргэдэг. Бас нөгөө талаар, харьцалт, засалт туулахын ач холбогдлыг ойлгодоггүйгээс нь болдог. Засалт, харьцалт туулах нь тэдний үр дүн тодорхойлогдсон гэсэн үг гэж хүмүүс бүгд итгэдэг. Үүний үр дүнд тэд, хэрвээ Бурханд бага зэрэг үнэнч байх юм бол харьцалт, засалт туулах ёсгүй; хэрэв өөрсөдтэй нь харьцах юм бол энэ нь Бурханы хайр, зөвт байдлыг илтгэхгүй гэж эндүүрэн боддог. Ийм буруу ойлголт нь олон хүнийг Бурханд “үнэнч” байж зүрхлэхгүйд хүргэдэг. Үнэндээ, эцсийн эцэст энэ нь хүмүүс дэндүү зальхай байдгаас болдог; тэд зовлон бэрхшээл туулахыг хүсдэггүй. Тэд ердөө хялбар арга замаар ерөөл олж авахыг л хүсдэг.

2 Хүмүүс Бурханы зөвт байдлыг мэддэггүй. Бурхан ямар нэг зөвт зүйл хийгээгүй юм биш, эсвэл Тэр ямар ч зөвт зүйл хийхгүй байгаа юм биш; зүгээр л хүмүүс Бурханы хийдэг зүйл зөвт гэж хэзээ ч боддоггүй. Хүний нүдээр, хэрвээ Бурханы ажил хүний хүсэлтэй нь нийцэхгүй, эсвэл тэдний хүлээлтэд нийцэхгүй бол Бурхан зөвт бус болж таардаг. Гэхдээ, өөрсдийнх нь үйлдэл зохисгүй, үнэнд нийцдэггүй гэдгийг хүмүүс хэзээ ч мэддэггүй, өөрсдийнх нь үйлдэл Бурханыг эсэргүүцэж байгааг хэзээ ч ухаардаггүй. Бурхан хэзээ ч хүмүүсийг зэмлэж, тэдэнтэй харьцаж, гэм буруугийнх нь төлөө тэднийг засаагүй, харин оронд нь Түүнтэй хамт хооллож, цагийг сайхан өнгөрүүлэхийг зөвшөөрсөн бол хүмүүс Бурханы талаар хэзээ ч гомдоллохгүй, зөвт бус гэж Түүнийг шүүмжлэхгүй байх байлаа. Хоёр нүүрлэсэн тэд үнэндээ Түүнийг нэлээд зөвт гэж хэлэх байв.

3 Тийм хүмүүс Бурханыг мэддэг үү? Тэдний бодол Түүнийхтэй бүрэн тохирч чадах уу? Тийм хүмүүс яаж Бурханы санаа зовохыг болиулж чадах юм бэ? Бурхан хүмүүсийг шүүж, засаж, харьцах үедээ тэднийг Бурханд захирагдаж, Бурханыг хайрладаг болгохын тулд амь зан чанарыг нь ариусгаж, өөрчлөхөөр оролдож байгаа гэдгийг хүмүүс огт таамагладаггүй; Бурхан зөвт гэдэгт хүмүүс зүгээр л итгэдэггүй. Бурханыг жаахан л зэмлэнгүй болох юм уу хүмүүстэй харьцангуут л тэд сөрөг, сул дорой болж, Түүний талаар гомдоллож эхэлдэг. Хэрвээ та нар ийм маягаар үргэлжлүүлэх юм бол ариусгагдаж, төгс болгуулахгүй.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 688 Бурхан юу ч хийлээ гэсэн, бүгд хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг

Дараах: 690 Өвчинд нэрвэгдэх үедээ Бурханы хүслийг эрж хайх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих