353 Бурхантай нийцэлтэйн чинь нотолгоо хаана байна?

1 Та нар бол ихэд биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй; та нарын Намайг хуурдаг арга заль нэлээд сүйхээтэй, бас та нарт жигшүүрт санаа зорилго болон арга барил их бий. Та нарын үнэнч байдал үнэхээр шалихгүй, чин сэтгэл чинь дэндүү өчүүхэн, мөс чанар чинь бүр ч дутмаг. Зүрх сэтгэл чинь дэндүү хорлонтой байдаг бөгөөд хэнийг ч, цаашлаад Намайг ч хэлтрүүлдэггүй. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө, эсвэл өөрийнхөө бүрэн бүтэн байдлын төлөө Намайг гэртээ оруулдаггүй. Надад санаа тавихын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, үр хүүхэд, байр суурь, ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлд санаа тавьдаг.

2 Та нар үг хэлж, үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан юм бэ? Тэсгэм хүйтэн өдрүүдэд ухаан бодол чинь үр хүүхэд, нөхөр, эхнэр, эцэг эх рүүгээ л чиглэдэг. Аагим халуун өдрүүдэд ч гэсэн та нарын бодол санаанд Намайг гэх орон зай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн гишүүдээ л боддог. Чи Миний төлөө гэх юм юу хийсэн юм бэ? Хэзээ чи Миний талаар бодож байсан бэ? Хэзээ чи Миний төлөө, бас Миний ажлын төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан юм бэ? Надтай нийцэлтэй гэдгийн чинь нотолгоо хаана байна вэ? Надад үнэнч гэдгийн чинь бодит байдал хаана байна вэ? Дуулгавартай байдлын чинь бодит байдал хаана байна вэ? Санаа зорилго чинь хэзээ Надаас ерөөл олж авахын төлөө байгаагүй билээ?

3 Та нар бүгд Намайг хуурч, мэхлэн, үнэнээр тоглоом хийж, үнэний оршин байгааг нуун, үнэний мөн чанараас урвадаг. Надтай ингэж дайсагнасны чинь төлөө та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэсэн ч та нар Христтэй нийцэлтэй биш. Ийм хорлонт үйл чинь хорон муу хүмүүст тохирсон яг тэр шийтгэлийг хүртэхгүй гэж үү? Харин Христтэй нийцэлтэй хүмүүсийн хувьд бол өөр хэрэг. Тэд маш ихийг алдаж, олон бэрхшээл туулсан ч хүн төрөлхтөнд өгсөн бүх өв залгамжлалыг минь хүлээн авах болно. Би л зөвт Бурхан бөгөөд Би л хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу аваачих чадвартай гэдгийг та нар эцэст нь ойлгоно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 352 Хэн Бурхантай нийцдэг вэ

Дараах: 354 Бурханыг ойлгохын төлөө идэвхтэй санаа тавьдаг хэн ч байхгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих