Хэн Бурхантай нийцдэг вэ

Бурхан тоо томшгүй үг хэлж,

Өөрийн хүсэл, зан чанарыг илэрхийлсэн ч,

хүмүүс Түүнийг мэдэж,

Түүнд итгэн, захирагдаж чаддаггүй.

Та нар Бурхантай хэрхэн нийцэж,

дайсан нь болохгүй байх тухай биш,

ердөө л ерөөл, шагналын тухай боддог.

Бурхан та нарт маш их урам хугарсан.

Та нарт Тэр маш ихийг өгөөд,

хариуд нь маш өчүүхэн багыг авсан.

Библи, загалмай дээр амьдрагсад,

хууль, сургаалын дагуу амьдрагсад,

эсвэл өнөөдөр Бурханы ажил дунд байгсдын,

хэн нь Бурхантай нийцэлтэй вэ?

Та нарын их зан, шунал, тансаглах хүсэл,

урвалт, дуулгаваргүй байдлын

алийг нь Бурхан анзааралгүй өнгөрөөх билээ?

Та нар Бурханыг шившиглэж, шалж, хуурч, мэхэлж,

тахилын төлөө Түүнийг сүрдүүлдэг,

энэ бүхэн чинь яаж Түүний шийтгэлээс мултрах билээ?

Энэ бүхэн чинь та нар Бурханы дайсан,

Түүнтэй үл нийцдэгийн чинь баталгаа билээ.

Библи, загалмай дээр амьдрагсад,

хууль, сургаалын дагуу амьдрагсад,

эсвэл өнөөдөр Бурханы ажил дунд байгсдын,

хэн нь Бурхантай нийцэлтэй вэ?


“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Өмнөх: Хүнд өгөх Бурханы гурван сануулга

Дараах: Хүний үг, үйл хэргийг Бурхан нууцхан ажигладаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх