338 Бурханд үнэнч гэх илэрхийлэл чинь хаана байна?

1 Та нар Намайг энэ олон жил дагасан атлаа үнэнч байдлынхаа өчүүхэн төдийг ч Надад өгөөгүй. Харин ч хайртай хүмүүс болон таалагддаг зүйлсээ тойрон эргэлдэж, бүр цаг үргэлж, хаашаа ч явсан тэдгээрийг зүрх сэтгэлдээ ойр байлгадаг ба хэзээ ч хаяж орхиогүй. Та нар хайрладаг ямар нэг зүйлээ хүсэмжилж, тэмүүлэх тоолонд энэ нь Намайг дагаж байхад, эсвэл бүр Миний үгийг сонсож байхад чинь хүртэл тохиолддог. Тиймээс та нараас Миний шаарддаг үнэнч байдлыг та нар харин өөрсдийн “тэжээвэр амьтдад” үнэнч байж, тэднийг нандигнахад ашигладаг гэж Би хэлнэ. Хэдийгээр та нар Миний төлөө ганц, хоёр юм золиосолж байсан ч энэ нь та нарын бүх юмыг төлөөлдөггүй, Надад үнэхээр үнэнч байдаг гэдгийг чинь харуулдаггүй.

2 Та нар дурладаг ажил үйлдээ өөрсдийгөө татан оролцуулдаг: Зарим хүн хөвгүүд, охиддоо, бусад нь нөхөр, эхнэр, эд баялаг, ажил, дарга нар, байр суурь, эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Үнэнч байдаг зүйлээсээ та нар хэзээ ч залхаж, дургүйцдэггүй; харин ч эдгээр зүйлийг илүү их хэмжээгээр, илүү сайн чанартайг нь эзэмшихээр улам бүр тэмүүлдэг ба хэзээ ч орхидоггүй. Намайг болон Миний үгийг та нар үргэлж дуртай зүйлсийнхээ хойгуур түлхдэг. Тэгээд тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр арга та нарт байдаггүй. Хараахан олж мэдээгүй байгаа зүйлсдээ үнэнч байх гэж энэ сүүлчийн байрыг үлдээдэг хүмүүс ч бий. Тэдний зүрх сэтгэлд Миний өчүүхэн ч ул мөр хэзээ ч байгаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хэнд үнэнч вэ?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 337 Бурханд та нар юу зориулсан бэ?

Дараах: 339 Чи хэнд үнэнч вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих