308 Жинхэнэ итгэл чинь хаана байна?

1 Ниневегийн ард түмэн Еховагийн ууртай үгийг сонссоныхоо дараа таар болон үнсэн дотор нэн даруй гэмшсэн. Тэд Түүний үгэнд итгэсэн учраас айдас хүйдсээр дүүрэн байсан бөгөөд таар болон үнсэн дунд гэмшсэн юм. Өнөөдрийн хүмүүсийн тухайд бол, та нар ч бас Миний үгэнд итгэдэг, өнөөдөр та нарын дунд Ехова дахин нэгэнтээ ирсэн гэдэгт бүр ч их итгэдэг хэдий ч олон мянган жилийн өмнө Иудейд төрсөн Есүс одоо та нарын дунд буун ирснийг ажиглаж байгаа мэт хандлага чинь ердөө хүндэтгэлгүй байдаг.

2 Та нарын зүрх сэтгэл дотор оршдог ов мэхтэй байдлыг Би гүнээ ойлгодог; та нарын ихэнх нь сониуч зангаасаа болж Намайг дагадаг бөгөөд хоосон байдлынхаа улмаас Намайг эрж хайж эхэлсэн. Амар амгалан, аз жаргалтай амьдралын төлөөх гурав дахь хүсэл чинь сүйрэх үед сониуч зан чинь ч бас сарнидаг. Та бүхний зүрх сэтгэлд оршдог ов мэхтэй байдал үг болон үйл хэргээр чинь дамжуулан илчлэгддэг. Шулуухан хэлэхэд, та нар зүгээр л Миний талаар сониучирхдаг ч Надаас айдаггүй; та нар ам хэлээ анхаардаггүй, өөрсдийн зан авирыг бүр ч хазаарладаггүй. Тэгвэл үнэндээ та нарт ямар итгэл байна вэ? Энэ нь жинхэнэ үү?

3 Та нар санаа зовнилоо сарниулж, уйтгар гунигаа нимгэлж, өөрсдийн амьдрал дахь үлдсэн хоосон зайгаа дүүргэхийн тулд л Миний үгийг ашигладаг. Та нарын дундаас хэн Миний үгийг хэрэгжүүлсэн бэ? Хэнд жинхэнэ итгэл байна вэ? Та нар Бурхан бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан гэж хашхирсаар байдаг ч зүрх сэтгэлдээ дууддаг Бурхан чинь яаж Надтай нийцэлтэй байх юм бэ? Нэгэнт та нар ингэж хашхирч байгаа юм чинь яагаад тийм маягаар үйлддэг юм бэ? Та нар Миний ачийг энэ хайраар хариулахыг хүсэж байгаа юм гэж үү? Та нар ам хэлээрээ багагүй хэмжээгээр зориулдаг боловч та нарын тахил, та нарын сайн үйл хэрэг хаана байна вэ? Үг чинь Миний чихэнд хүрээгүй сэн бол Би яаж та нарыг ийм их үзэн ядаж чадах юм бэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хөгшин залуу хүмүүст зориулсан үг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 307 Энэ та нарын итгэл үү?

Дараах: 309 Чи Христэд үнэхээр итгэж, Түүнийг хайрладаг уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих