Бурханы гэрэл ирэхээс хэн зайлсхийж чадах вэ?

I

Хүн бүхэн комд орсон байгаа тул Миний аянгын нүргээнээр л зүүд нойрноосоо сэрдэг. Нүдээ нээх үедээ тэдний олонх нь эдгээр хүйтэн цацрагийн гэрэлд нүдээ гэмтээж, зүг чигээ олохгүйд хүрч, хаанаас ирсэн юм уу хаашаа явж байгаагаа мэдэхгүй болдог. Ихэнх хүмүүс лазерынх мэт туяанд цохиулан, үр дүнд нь хүчит шуурган дор сулдайн унаж, тэдний цогцсыг ширүүн урсгал ямар ч ул мөр үлдээлгүй шүүрдэн зайлуулна. Гэрэлд амьд үлдэгсэд эцэстээ Миний царайг маш тодорхой харж чадахаар болж, Миний гадаад төрхийн талаар ямар нэг юм мэдэж авч, цаашид Миний нүүр лүү эгцлэн харж зүрхлэхээ больж, өөрсдийнх нь бие махбодыг дахин харааж, гэсгээх вий хэмээн гүнээ эмээдэг.

II

Хэчнээн хүн зогсолтгүй мэгшин уйлах бол? Хэчнээн хүн цөхрөлд автах бол? Хэчнээн нь цусаараа гол үүсгэх бол? Хэчнээн нь хүүр болж, ийш тийш хөвсөн бол? Хэчнээн хүн гэрэлд өөрийн байх газрыг олж, зүрх сэтгэлдээ зовуурийг мэдэрч, олон жилийн аз жаргалгүй байдлынхаа төлөө нулимс унагах бол? Хэчнээн хүн гэрлийн хүчит гялбаанд өөрсдийн ариун бус байдлыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө шинэчлэхээр шийдэх бол? Хэчнээн хүн сохорсон болохоор амьдрахын аз жаргалыг алдаж, улмаар гэрлийг анзаарах ухаангүй, зогсонги байдалд орж, төгсгөлөө хүлээн суух бол? Бас хэчнээн хүн амьдралын дарвуулаа дээш өргөж, гэрлийн удирдамж дор маргаашийг тэсэн ядан хүлээх бол? ... Өнөөдөр, хүмүүсийн дунд ийм байдалд эс орших хэн байна вэ? Миний гэрэлд эс орших хэн байна вэ? Чи хэдий хүчтэй, эсвэл сул дорой байлаа ч Миний ирж буй гэрлээс хэрхэн зайлсхийж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван гуравдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: Үгэнд нь хүн чин сэтгэлээсээ хандана гэдэгт Бурхан найддаг

Дараах: Үг яриа, үйл хэрэг чинь Бурханы нүдэнд бузар байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх