372 Бурханы зүрх сэтгэлийг хэн ер нь ойлгосон бэ?

1 Тэр юугаа ч харамлалгүй, ертөнцийн алдар суу, хүмүүсийн дундах халуун дулаан, хайр, бүх ерөөлийг эдлэлгүйгээр та нарт бүхнээ өгсөн. Хүмүүс Түүнд маш муухай ханддаг, газар дэлхийн бүх эд баялгийг хэзээ ч эдлээгүй, чин үнэнч, оргилуун зүрх сэтгэлээ хүнд бүрэн дүүрэн зориулдаг, Өөрийгөө хүн төрөлхтний төлөө бүрэн дүүрэн зориулсан Түүнд хэн ер нь халуун дулааныг өгөв? Хэн ер нь Түүнийг тайтгаруулав? Хүн Түүнд бүхий л дарамтыг өгч, хамаг золгүйтлээ Түүнд нялзаан, хүмүүсийн дундах хамгийн золгүй туршлагыг Түүнд тулгасан бөгөөд бүхий л шударга бус явдалд Түүнийг буруутгаж, үүнийг нь Тэр үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Есүс ер нь хэн нэгэнд эсэргүүцэл илэрхийлсэн гэж үү? Хэн нэгнээс ер нь жаахан нөхөн төлбөр нэхсэн гэж үү? Хэн ер нь Түүнийг өрөвдөж үзсэн юм бэ?

2 Хэвийн хүмүүс та нарын хэн нь хүүхэд насандаа хайраар дутаа вэ? Хэнд чинь өнгөлөг сайхан залуу нас байгаагүй вэ? Хэн чинь хайртай хүмүүсийнхээ халуун дулаанаар дутнам? Хэнд хамаатан садан, найз нөхдийн хайр үгүйлэгдэнэ вэ? Хэн бусдаас хүндлэл хүлээхгүй байна? Халуун дулаан гэр бүлгүй хэн байна? Итгэмжит хүний тайтгарлаар хэн дутнам? Гэтэл Есүс ер нь эдгээрийн аль нэгийг эдэлж байсан гэж үү? Хэн ер нь Түүнд багахан халуун дулааныг мэдрүүлсэн юм бэ? Хэн Түүнд өчүүхэн ч болов тайтгарал өгсөн юм бэ? Хэн ер нь Түүнд хүний багахан ёс суртахууныг харуулсан юм бэ? Хэн Түүнийг ер нь хүлцэж байсан юм бэ? Хүнд хэцүү цаг үед хэн ер нь Түүнтэй хамт байсан юм бэ? Хүнд хэцүү амьдралыг хэн ер нь Түүнтэй хамт өнгөрөөсөн юм бэ? Хүн Түүнд тавих шаардлагаа хэзээ ч сулруулаагүй; зүгээр л ямар ч эргэлзээгүйгээр шаардлага тавьдаг бөгөөд хүний ертөнцөд ирээд Тэр хүний шар үхэр, морь, хоригдол байж, хүнд бүхнээ өгөх ёстой мэт байдаг. Махан биед амьдардаг хүн Бурханыг Сүнснээс ирсэн бие махбодтой болсон Бурхан хэмээн үзэж яахан чадах билээ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ?

3 Хүмүүсийн дунд үнэн гэж хаана байна вэ? Жинхэнэ зөв шударга байдал хаана байна вэ? Бурханы зан чанарыг хэн мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн тэмцэж чадах вэ? Бурханыг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч мэдэлгүйгээр голсонд гайхах зүйл алга. Хүн Бурханы оршин тогтнолыг хүлцэж яахан чадах вэ? Ертөнцийн харанхуйг гэрэл үлдэн хөөхийг хүн яаж зөвшөөрөх билээ? Энэ бүхэнд хүн нэр төртэйгөөр зүтгэдэг бус уу? Энэ нь хүний шулуун шударга оролт бус уу? Гэтэл Бурханы ажил хүний оролтод төвлөрдөг бус уу? Та нар Бурханы ажлыг хүний оролттой нэгтгэн Бурхан, хүн хоёрын хооронд сайн харилцаа тогтоож, хүний биелүүлэх учиртай үүргийг чадах чинээгээрээ биелүүлээсэй гэж Би хүсэж байна. Ийм маягаар дараа нь Бурханы ажил эцэслэж, Түүний алдар суугаар төгсөх болно!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 10”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 371 Бурханы хүслийг хэн анхаарч чадах вэ?

Дараах: 373 Хүмүүс яагаад Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаггүй вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих