Яагаад чи ийм ихэрхүү юм бэ?
I
Чи бүхнийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэг хэсгийг хүртэл ойлгоход харсан, туулсан бүхэн чинь хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгвэл яагаад чи ийм ихэрхүү авирладаг юм бэ? Чамд байгаа өчүүхэн жаахан авьяас болон туйлын бага мэдлэгийг Есүс Өөрийнхөө ажлын нэг секундэд ашиглахад ч хангалтгүй юм! Чи үнэндээ хэр их туршлагатай вэ? Насан туршдаа чиний харсан, сонссон бүхэн, мөн төсөөлсөн бүхэн чинь Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи өөнтөглөхгүй байсан нь дээр. Хэчнээн биеэ тоосон байх нь хамаагүй чи бол ердөө шоргоолжноос ч дор бүтээл билээ!
II
Гэдсэн дотроо агуулдаг бүхэн чинь шоргоолж гэдсэн дотроо авч явдаг зүйлээс ч бага! Чи бага зэрэг туршлага, зэрэг зиндаа олж авсан учраас энэ нь чамд цадиггүйгээр дохиж зангаж, сайрхах эрх олгоно гэж бүү бод. Чиний туршлага болон зиндаа дээгүүр байдал Миний айлдсан үгийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг өөрийн шаргуу хөдөлмөрөөр сольсон гэж итгэж байна уу? Өнөөдөр чи махбод болсныг минь хардаг, үүнээс болж чи үнэхээр баялаг төсөөллөөр дүүрдэг бөгөөд тэдгээрээс урган гарсан тоо томшгүй олон үзлийг цуглуулжээ. Хэрвээ бие махбодтой болсон Би байгаагүй бол чи ер бусын авьяас эзэмшсэн байсан ч гэсэн чамд тийм олон төсөөлөл байхгүй байх байсан; эдгээрээс чиний үзэл гардаггүй гэж үү?
III
Хэрвээ Есүс анх махбод болоогүй байсан бол чи бие махбодтой болох талаар мэдэх байсан гэж үү? Эхний удаа бие махбодтой болсон нь чамд мэдлэг өгсөн болохоор хоёр дахь удаа бие махбодтой болсныг нь шүүхээр хичээх эрээ цээргүй зан чамд байгаа биш гэж үү? Дуулгавартай дагагч байхын оронд чи яагаад үүнийг судалж шинжлэх ёстой юм бэ? Чамайг энэ урсгалд орж, бие махбодтой болсон Бурханы өмнө ирэх үед үүнийг судлахыг чинь Тэр чамд зөвшөөрөх үү? Чи гэр бүлийнхээ түүхийг судлах нь зүгээр боловч хэрвээ Бурханы “гэр бүлийн түүхийг” судлахаар оролдвол өнөөдрийн Бурхан ийм судалгаа хийхийг чинь зөвшөөрөх үү? Чи сохор биш гэж үү? Чи өөртөө түвэг удаж байгаа биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс шинэчлэн найруулав