97 Бурхан өнөөг хүртэл ажилласаар ирсэн атал яагаад чи ойлгодоггүй юм бэ?

I

Хүнд Өөрийгөө мэдүүлж, хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, хүний хайрыг олох гэж

жинхэнэ Бурхан газар дээр ажиллаж, махбодоор Өөрийгөө харуулдаг.

Гэсэн ч чи үүнийг огт мэдэлгүй, гайхамшгийг гөжүүдлэн хайдаг.

Ай! Бурханы хүслийг чи яагаад ойлгодоггүй юм бэ?

Бурхан хүнийг аврахаар үгээ хэлж, ажлаа гүйцэтгэдэг.

Ай! Бурхан өнөөг хүртэл ажилласаар ирсэн атал яагаад чи ойлгодоггүй юм бэ?

Бурхан энгүй их хайраа өгсөн атал одоо ч чи мэдэхгүй хэвээр!


II

Бие махбодтой Бурханд чи итгэдэг гэх атлаа тодорхойгүй Бурханыг л эрж хайдаг.

Чи зүрх сэтгэлдээ тэнгэр дэх Бурханд хандан залбирч, тэр агуу Бурханыг харна гэж найддаг;

Бурханы үгийн шүүлтийг хүлээн авснаар бодитой Бурханыг чи мэддэг болно.

Ай! Бурханы хүслийг чи яагаад ойлгодоггүй юм бэ?

Бурхан хүнийг аврахаар үгээ хэлж, ажлаа гүйцэтгэдэг.

Ай! Бурхан өнөөг хүртэл ажилласаар ирсэн атал яагаад чи ойлгодоггүй юм бэ?

Бурханы ажлыг мэдэхгүй бол төгс болгуулах тухай ярих ямар хэрэг байна?


III

Өчүүхэн ч хайргүй, дуулгаваргүй чи үзлээрээ Бурханд ямагт шаардлага тавьдаг.

Бурханы ажил маш бодитой тул хүний төсөөлөлд яахан нийцэх билээ!

Үзэлтэйгээ зууралдах нь тэрслүү бөгөөд хэт их зүйл шаардах нь утгагүй.

Ай! Бурханы хүслийг чи яагаад ойлгодоггүй юм бэ?

Бурхан хүнийг аврахаар үгээ хэлж, ажлаа гүйцэтгэдэг.

Ай! Бурхан өнөөг хүртэл ажилласаар ирсэн атал яагаад чи ойлгодоггүй юм бэ?

Цэвдэг сэтгэлтэй байх ёсгүй, Бурханы зүрх сэтгэлийг хайхрах хэрэгтэй.


IV

Хэрэв чи Бурханыг хайрламаар байвал хайр чинь чин сэтгэлийнх байх ёстой. Шашны бүх үзлээ хая.

Та ерөөл хүртэхийн тулд л өөрийгөө хорлож байна. Та насан туршийн боломжоо алдаж байна.

Бурхан хэчнээн зүрх сэтгэлийн үг хэлдэг билээ, мянга мянган үг, хүнийг л төгс болгохын төлөө шүү дээ.

Ай! Бурханы хүслийг чи яагаад ойлгодоггүй юм бэ?

Бурхан хүнийг аврахаар үгээ хэлж, ажлаа гүйцэтгэдэг.

Ай! Бурхан өнөөг хүртэл ажилласаар ирсэн атал яагаад чи ойлгодоггүй юм бэ?

Амиа үтэр түргэн өөрчлөхөөр эрэлхийл, Бурханы зүрх сэтгэлийг үүгээрээ тайтгаруул.

Өмнөх: 96 Бурхан асар их төлөөс төлсөн

Дараах: 98 Бурханы хайр үүрд шагшин магтагдана

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих