773 Зүрх сэтгэл дэх хайраа Бурханд өгөхөд чи бэлэн үү?

1 Хэрэв хүмүүс Бурханд итгэхдээ эрэлхийлэх зорилгогүй байдаг бол амьдрал нь талаар болох ба үхэх цаг нь ирэхэд тэд гагцхүү хөх тэнгэр, тоост газрыг л харна. Энэ утга учиртай амьдрал мөн үү? Чи амьд ахуйдаа Бурханы шаардлагыг биелүүлж чадвал сайхан биш үү? Яагаад дандаа өөртөө ингэж төвөг уддаг юм бэ? Бурханд өргөсөн тангарагт минь Миний зүрх сэтгэлийн амлалт л байсан; Би тэнгэр дэх Сүнсэнд нь тайтгарал авчрахын тулд зүрх сэтгэлээсээ хайрладаг Бурханаа тайтгаруулахыг л хүсдэг. Зүрх сэтгэл үнэ цэнтэй байж болох ч хайр илүү эрхэм нандин юм. Би Өөрийн зүрх сэтгэл дэх хамгийн эрхэм нандин хайрыг Бурханд өгнө, тэгснээр Бурхан Надад байгаа хамгийн үзэсгэлэнтэй сайхан зүйлийг эдэлж, Миний өргөн барьдаг хайранд сэтгэл ханаж магад.

2 Чи Бурханд хайраа өгч, эдлүүлэхэд бэлэн үү? Үүнийг чи оршин тогтнолынхоо хөрөнгө болгоход бэлэн үү? Миний туршлагаас харахад Бурханд хайраа хэдий чинээ өгнө, амьдралаас төдий чинээ баяр баяслыг мэдэрдэг; түүнчлэн хүч чадалд минь хязгаар гэж үгүй бөгөөд бүхий л бие, сэтгэлээ баяртайяа өргөж, Бурханыг хайрлаж ханахгүй мэт мэдрэмж байнга төрдөг. Хэрвээ чи үнэхээр Бурханыг хайрлахыг хүсдэг бол Бурханд буцааж өгөх илүү их хайр чамд үргэлж байх болно—тэр тохиолдолд Бурханыг хайрлах замд чинь ямар хүн, ямар зүйл саад болж чадах билээ? Бурхан хүн бүрийн хайрыг нандигнадаг. Бурханыг хайрладаг бүх хүнд Бурханы ерөөл хоёр дахин үрждэг, учир нь хүний хайрыг олох тун хэцүү бөгөөд хүний хайр өчүүхэн бага байдаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зам… 3”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 772 Бурханыг хангалуун байлгах тусам улам их ерөөгддөг

Дараах: 774 Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих