183 Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ

I

Бурханы шүүлт, ариусгалтыг би өнөөдөр хүлээн зөвшөөрдөг, маргааш би Түүний ерөөлийг хүлээн авна.

Бурханы алдрын өдрийг харахын тулд залуу насаа өгч, амьдралаа зориулахыг би хүснэ.

Өө, Бурханы хайр сэтгэлийг минь булаажээ.

Тэр ажиллаж, үнэнийг илэрхийлэн, амийн замыг хүнд хайрладаг.

Гашуун аяганаас ууж, үнэнийг олж авахын төлөө зовоход би бэлэн.

Доромжлолыг гомдолгүйгээр би тэвчинэ, Бурханы сайхан сэтгэлийг хариулахад амьдралаа зориулахыг би хүснэ.


II

Хайр, үнэнч байдлаа Бурханд өгч, Бурханыг алдаршуулах үүргээ би гүйцэлдүүлнэ.

Бурханы төлөө бат зогсож, гэрчлэл өг, Сатанд бүү бууж өг.

Өө! Тархи хагарч, цус урсаж болно, гэхдээ Бурханы хүмүүсийн эрхэм чанар алдагдах ёсгүй.

Бурханы итгэл зүрх сэтгэлд байдаг, би улигт Сатаныг ичээхэд шийдвэр төгс байх ёстой

Шаналал, бэрхшээлийг Бурхан урьдаас тогтоодог, үхэн үхтэлээ би Түүнд үнэнч, дуулгавартай байна.

Хэзээ ч дахин би Бурханы нулимсыг унагаж, санааг нь зовоохгүй.


III

Бурханы үг надад итгэл, хүч чадал өгдөг, Бурханыг би эцсээ хүртэл тууштай дагана.

Эцсийн амьсгал хүртлээ Бурханы сайн мэдээг үргэлж тунхаглаж, гэрчилнэ.

Өө, Бурханыг би үнэн сэтгэлээсээ магтаж, шинэ дуу, бүжгийг өргөн барьдаг.

Сэтгэлээ нээж, үнэн зүрхнээсээ ярилцаж, чин сэтгэлээ би Бурханд зориулдаг.

Миний сэтгэл Бурхантай үүрд хамт байна. Бурханы алдрын өдөр ирэхэд

бид сэнтийг тойрон цуглаад баясан бүжнэ, шинэ тэнгэр, газарт мөнхийн амралтыг эдэлнэ.

Өмнөх: 182 Ариун хүмүүс ялгуусан байдаг

Дараах: 184 Хаанчлал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих