625 Бурханыг мэдэхгүй бол чи Бурханд амархан халдана

1 Удирдагч болон үйлчилдэг та нар үргэлж илүү уран хачин зүйл сэдэж, бусдаас илүү давуу байж, шинэ арга заль олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг чинь Бурхан харж чадна гэж боддог. Гэсэн хэдий ч үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орох талаар чи анхаардаггүй. Чи үргэлж чадвараа гайхуулахыг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илэрхийлэл биш гэж үү? Оюун санаандаа орсон юуг ч яаран бүү хий. Үр дагаврыг нь анхаарч үзэхгүй байж яаж болох юм бэ? Бурханы зан чанарт халдаж, Түүний захиргааны зарлигийг зөрчөөд, таягдуулах үед чинь чамд хэлэх үг үлдэхгүй. Хэрэв чи Бурханы зан чанарыг мэдэхгүй, Бурханы хүслийг ойлгодоггүй бол Бурханд амархан халдаж, Түүний захиргааны зарлигийг амархан зөрчих болно; энэ бол хүн бүрийн сэрэмжлэх ёстой зүйл юм.

2 Чи асар ноцтой түвшинд Бурханы захиргааны зарлигийг зөрчих юм уу Бурханы зан чанарт халдмагц санаатай ингэсэн үү, санаандгүй ингэсэн үү гэдгийг чинь Бурхан харгалзан үзэхгүй; энэ нь чиний тодорхой харах ёстой зүйл юм. Энэ асуудлыг тодорхой ойлгож чадахгүй бол чамд асуудал үүсэх нь дамжиггүй. Бурханд үйлчлэхдээ хүмүүс агуу дэвшил гаргаж, агуу зүйл хийж, агуу үг хэлж, агуу ажил гүйцэтгэж, асар том цуглаан хийж, агуу удирдагч байхыг хүсдэг. Хэрэв чи үргэлж том санаархалтай явдаг бол Бурханы захиргааны зарлигийг зөрчинө. Хэрвээ чи Бурханд үйлчлэхдээ чин үнэнч бус, үнэн сүсэгтэй, эсвэл хянуур биш байвал эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы зан чанарыг зөрчих болно. Хэрвээ чи хайхрамжгүй хандлагатай байж, юуг ч тоодоггүй, Бурханаас эмээдэггүй, тодорхой мэдэж байсан ч гэсэн Түүний захиргааны зарлигийг зөрчдөг бол шийтгүүлэх ёстой!

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 624 Паул шиг үйлчилдэг хүмүүсийг Бурхан магтдаггүй

Дараах: 626 Хүн чанаргүй хүмүүс Бурханд үйлчлэх үнэ цэнгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих