287 Бид бол эцсийн өдрүүдийн Христийг гэрчлэгчид билээ


I

Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш завхарч, үзэшгүй бузар булай болжээ.

Нэр алдар, эд хөрөнгө хөөцөлдөж, нүгэлд амьдран, хүн чанар, мөс чанараа бид гээжээ.

Эцсийн өдрүүдэд төрж, Аврагчийг эргэн ирэхэд нь угтдаг бид азтай.

Бурханы үг бүр үнэн гэдгийг бид хардаг, зүрх сэтгэл минь байлдан дагуулагдлаа.

Шүүлт, гэсгээлтээр дамжуулан завхрал маань цэвэрлэгдлээ.

Бурхан бол үнэн гэдэгт бид бат итгэн, Түүний мөрийг ойр дагадаг.

Аймшигт хавчлага, бэрхшээл дунд Бурханы үг биднийг хөтөлдөг.

Бурханы хайрыг бид маш их мэдрэн, Бурханыг няцашгүй хүслээр дагадаг.

Гай зовлонгоор дамжуулан бид шинэ амьтай болж, ялгуусан гэрчлэл хийдэг билээ.

Зөвт байдлын Нар гарч ирлээ, бид бүгд Бурханыг гэрчлэгчид билээ.


Бурхан хүнийг аврахын тулд бие махбодтой болж, асар их доромжлол амсдаг.

Гомдол, харуусалгүйгээр Тэр гололт, буруу ойлголтыг тэвчин туулдаг.

Хумхын тоос мэт бидний хувьд Бурханаар өргөгдөх нь үнэхээр зол завшаантай.

Бурханы асар сайхан сэтгэлээр л бид үнэн ба амийг олж авдаг.

Бид Бурханы дэргэд байж, Бурхантай хамт алхдаг.

Үнэнч байдлыг бид хэрэгжүүлж, Бурханы сайшаалыг хүртэх нь лавтай.

Сүүлчийн цаг үед бид үүргээ биелүүлж, Бурханыг хангалуун байлгадаг.

Бэрхшээл, шаналал дунд бид гомдолгүй, Бурханыг гэх жинхэнэ хайрыг л хайдаг.

Гай зовлонгоор дамжуулан бид шинэ амьтай болж, ялгуусан гэрчлэл хийдэг билээ.

Зөвт байдлын Нар гарч ирлээ, бид бүгд Бурханыг гэрчлэгчид билээ.

Өмнөх: 286 Бурханыг хайрлах замд шантаршгүй зоригтой бай

Дараах: 288 Бурхан биднийг өнөөдөр ч хайрладаг хэвээр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх