124 Агуу улаан лууны нутаг дахь Бурханы ажлын утга учир
1 Хятад бол бүх улс орноос хамгийн хоцрогдмол бөгөөд агуу улаан лууны цагариглан хэвтдэг газар юм, энд хуурамч шүтээн шүтэж, хар шид хийдэг хамгийн олон хүн, мөн хамгийн олон сүм байдаг ба энэ нь бузар чөтгөрийн оршин суудаг газар билээ. Чи үүнээс төрсөн, үүний боловсролыг эзэмшиж, нөлөөнд нь автсан; үүгээр завхруулагдаж, тамлуулсан, гэхдээ чамайг сэрээсний дараа чи үүнийг хаяж, Бурханаар бүрэн авахуулдаг. Энэ бол Бурханы алдар, иймээс ажлын энэ үе шат асар их ач холбогдолтой. Бурхан ийм агуу далайцтай ажил хийж, маш олон үг хэлсэн бөгөөд эцэст нь та нарыг бүрмөсөн олж авна—энэ бол Бурханы удирдлагын ажлын нэг хэсэг бөгөөд та нар бол Сатантай хийж буй Бурханы тулааны “ялалтын олз” юм.
2 Та нар үнэнийг хэдий чинээ их ойлгоно, чуулганы амьдрал чинь төдий чинээ сайжирч, агуу улаан лууг төдий чинээ буулгаж авна. Эдгээр нь бүгд сүнсний ертөнцийн хэрэг явдлууд юм—тэдгээр нь сүнсний ертөнцийн тулаан бөгөөд Бурхан ялалт авчрах үед Сатан шившиглэгдэж, нуран унана. Бурханы ажлын энэ үе шат үлэмж их ач холбогдолтой. Бурхан тийм далайцтай ажил хийж, энэ бүлэг хүмүүсийг бүрмөсөн авардаг болохоор чи Сатаны нөлөөнөөс зугтаж, ариун газарт амьдарч, Бурханы гэрэлд амьдарч, гэрлийн манлайлал болон удирдамжтай байж чаддаг. Мөн амьд байгаа чинь утга учиртай байдаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2”-оос шинэчлэн найруулав