336 Та нар үнэний төлөө ер амьдрахгүй байна

1 Хэдийгээр өнөөдөр та нар энэ гэсгээлтийг хүлээн зөвшөөрдөг ч, эрэлхийлж байгаа зүйл чинь үнэнийг олж авах биш, одоо цагтаа үнэнийг амьдран харуулах ч биш, харин хожим нь махан биеэс ангид аз жаргалтай амьдралд орж чадахын төлөө байдаг. Та нар үнэнийг эрж хайхгүй байна, үнэний төлөө зогсохгүй байна, бас яавч үнэний төлөө оршихгүй байна. Энэ дэлхий дээр бэрхшээл, зовлон туулсан чамайг авч явахаар цаглашгүй сайхан сэтгэлт, энэрэнгүй Аврагч нэг л өдөр гарцаагүй ирнэ, мөн Тэр хохирч, дарлагдсан чиний өшөөг эргэлзээгүй авна гэж чи бодсоор л байдаг. Чи нүгэл хилэнцээр дүүрэн биш гэж үү? Чи энэ дэлхий дээр зовж шаналсан цорын ганц хүн гэж үү? Чи өөрөө л Сатаны эзэмшилд унаж зовсон—Бурхан үнэхээр өшөөг чинь авч өгөх хэрэгтэй гэж үү?

2 Хэрвээ чамд үнэн байгаа бол чи Бурханыг дагаж чадна. Хэрвээ чи амьдран харуулдаг бол Бурханы үгийн илрэл байж чадна. Хэрвээ чи амьтай бол Бурханы ерөөлийг эдэлж чадна. Үнэнийг эзэмшдэг хүмүүс л Бурханы ерөөлийг эдэлж чадна. Бурхан өөрсдийгөө л хайрладаг, Сатаны заль мэхэнд урхидуулсан хүмүүсийг бус, харин бүхий л зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, бэрхшээл, зовлон туулдаг хүмүүсийг гарцаагүй цагаатгадаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүст сайн сайхан зүйл хаанаас байх билээ? Махан биеэ л хайрладаг хүмүүст яаж зөв шударга байдал байх юм бэ? Зөв шударга, сайн сайхан байдал хоёр нь зөвхөн үнэнтэй хамааралтай яригдах асуудал биш гэж үү? Тэдгээр нь Бурханыг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрладаг хүмүүст зориулагдсан байдаггүй гэж үү? Үнэнийг хайрладаггүй, илжирсэн цогцос төдий хүмүүс—энэ бүх хүн ёрын мууг өвөрлөдөг биш гэж үү? Үнэнийг амьдран харуулах чадваргүй хүмүүс—тэд бүгд үнэний дайсан биш гэж үү? Тэгвэл та нар ямар вэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 335 Бурханы үгийн эх үүсвэрийг хэн ч ойлгож чадахгүй

Дараах: 337 Бурханд та нар юу зориулсан бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих