Итгэл чинь одоо ч будилуу байна
I
Олон хүн өнөөдрийг хүртэл эргэлзэлгүйгээр Намайг дагасан ба энэ хэдэн жилд та нар бүгд ихээхэн зүдгүүр туулсан. Би та нарын бүгдийнх нь төрөлх зан авир, зуршлуудыг нэгд нэгэнгүй ухаарсан ба та нартай харилцахад туйлын хүнд бэрх байсан. Харамсалтай нь хэдийгээр Би та нарын талаар ихээхэн мэдээлэл олж авсан ч та нарт Миний тухай өчүүхэн ч ойлголт байхгүй. та нар Миний зан чанарын юуг ч ойлгодоггүй, Миний оюун санаанд юу байгааг ухан мэдэж бүр ч чаддаггүй. Одоо та нар Намайг буруугаар ойлгож байгаа чинь илүү ноцтой болсон бөгөөд Надад итгэх та нарын итгэл будилсан итгэл хэвээр үлддэг.
II
Та нар Надад итгэдэг гэж хэлэхийн оронд та нар бүгдээрээ Надад ая тал засаж, Надад бялдуучлахаар оролддог гэж хэлбэл илүү тохирно. Та нарын сэдэл маш энгийн—Бурхан ч бай, эсвэл ямар нэг тодорхой Бурхан ч бай хамаагүй, намайг шагнах хэнийг ч би дагах болно, агуу гамшгаас намайг зугтаалгаж чадах хэнд ч би итгэнэ. Үүний аль нь ч надад ямар ч хамаагүй. Ийм хүн та нарын дунд олон байгаа ба энэ нөхцөл байдал маш ноцтой. Христийн мөн чанарыг тодорхой мэддэгээсээ болж та нараас хэд нь Түүнд итгэдгийг харахын тулд хэрвээ нэг өдөр туршилт явуулбал, та нарын нэг нь ч Миний хүссэн шиг байж чадахгүй гэдгээс Би айж байна.
III
Иймээс та нар бүгдээрээ энэ асуултыг эргэцүүлж үзсэн нь дээр: Та нарын итгэдэг Бурхан Надаас асар өөр, тийм болохоор Бурханд итгэх итгэлийн чинь мөн чанар тэгвэл юу вэ? Та нар өөрсдийн Бурхан гэж нэрлэдэг зүйлдээ хэдий чинээ итгэнэ, төдий чинээ Надаас холдон явна. Тэгвэл энэ асуудлын мөн чанарт юу байна вэ? Та нарын хэн ч энэ асуудлыг ер нь эргэцүүлж үзээгүй гэдэгт Би итгэлтэй байна, гэхдээ та нарт тохиолдсон энэ асуудлын ноцтой байдлыг бодож үзсэн үү? Ийм хэлбэрийн итгэлтэйгээр үргэлжлүүлэхийн үр дагаврыг та нар бодож үзсэн үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав