411 Бурханд итгэдэг ч үнэнийг хүлээн авдаггүй бол үл итгэгч юм
I
Зарим хүн үнэнд эсвэл шүүлтэд баясдаггүй.
Энэ эрх мэдэл хайгчид эрх мэдэл,
эд баялаг хүсдэг.
Тэд шашны сургуулийн пасторууд,
нөлөө бүхий бүлгүүдийг хайдаг.
Үнэн замыг хүлээн авсан ч хагас итгэдэг.
Сэтгэл, санаагаа зориулж чаддаггүй,
Бурханы төлөө зарлагадана гэдэг ч
харц нь пастор, багш нар дээр төвлөрдөг.
Тэд Христийг зэрвэс төдий ч хардаггүй.
Нэр төр, ашиг хонжоо, алдрыг анхаардаг.
Үнэнийг үнэлдэггүй энэ хүмүүсийг Бурхан
үл итгэгчид, урвагчид гэдэг.
Ийм хүмүүс Христийн магтаалыг
хэзээ ч хүртэхгүй.
II
Ийм өчүүхэн хүн хүнийг байлдан дагуулж,
төгс болгоно гэж тэд итгэдэггүй.
Шороон дундах хэн ч биш тэр хүмүүсийг
Бурхан сонгосон нь инээдтэй юм гэж тэд боддог.
Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан
авардаг байсан бол
тэнгэр газар орвонгоороо эргэж,
бүгд шоолох байсан гэж үздэг.
Бурхан хэн ч биш хүмүүсийг төгс болговол
тэр агуу хүмүүс Бурхан болно гэж боддог.
Тэдний үзэл бодолд үл итгэл холилддог.
Үл итгэхээс ч дор нь тэд утгагүй араатнууд.
Тэд зөвхөн байр суурь, нэр хүнд, хүч чадал,
том урсгалуудыг л үнэлдэг,
Христээр удирдуулж байгаа хүмүүсийг тоодоггүй.
Тэд Христ, үнэн, амиас урвагчид.
Үнэнийг үнэлдэггүй энэ хүмүүсийг Бурхан
үл итгэгчид, урвагчид гэдэг.
Ийм хүмүүс Христийн магтаалыг
хэзээ ч хүртэхгүй.
Хэр итгэлгүйгээ, Христээс хэр их урвадгаа
одоо чи харж байна уу?
Чи үнэний замыг сонгосон болохоор
өөрийгөө бүрэн зориулахыг Бурхан захидаг.
Үнэхээр итгэж, шүтэн мөргөдөг хүмүүст
Бурхан харьяалагддагийг чи мэдэх ёстой.
Бурхан энэ дэлхийд эсвэл хэн нэгэн хүнд бус,
Өөрт нь үнэнч, итгэлтэй бүх хүнд харьяалагддаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс шинэчлэн найруулав