Та нар үйл хэргээ анхаарах учиртай

Өөрсдийгөө хангахын тулд та нар өдөр бүр Миний үгээс нэг хэсгийг хүртэж байх шаардлагатай гэдэг нь амьдрал дээрх үйл хэрэг, үйлдэл бүрээс чинь харагддаг, учир нь та нар хэтэрхий дутуу дулимаг агаад та нарын мэдлэг болон ойлгох чадвар хэтэрхий хомс билээ. Өдөр тутмын амьдралдаа та нар үнэн эсвэл эрүүл саруул ухаан гэж байхгүй орчин, нөхцөлд дунд амьдардаг. Та нарт амь зуух чадвар дутдаг ба Намайг эсвэл үнэнийг мэдэх суурь байдаггүй. Та нарын итгэл ердөө л тодорхойгүй, хийсвэр итгэл үнэмшил дээр эсвэл хэт онолын мэдлэг болон шашны зан үйл дээр суурилсан байдаг. Өдөр бүр Би та нарын үйл хөдлөлийг ажиглаж, санаа зорилго, ёрын муу үр жимсийг чинь шинжилж байдаг бөгөөд хэзээ ч хөдөлгөөгүй Миний тахилын ширээн дээр зүрх сэтгэл болон сүнсээ үнэхээр тавьсан нэгнийг Би ер олоогүй. Иймд Би илэрхийлэхийг хүссэн бүх үгээ ийм хүн төрөлхтөнд тоочиж цагаа үрэхийг хүсэхгүй байна. Би зүрх сэтгэлдээ зөвхөн дуусгаагүй ажлаа дуусгаж, хүн төрөлхтөн дундаас Өөрийн хараахан авраагүй хүмүүсийг аврахаар төлөвлөж байна. Гэсэн хэдий ч, Намайг дагадаг бүхэн Миний авралыг болон Миний үгийн хүнд хайрладаг үнэнийг хүлээн аваасай гэж Би хүсдэг. Нэг л өдөр нүдээ аних үедээ чи тэнгэр нь хар үүлэнд хиртсэн, орь дуу хэзээ ч тасардаггүй баргар хүйтэн ертөнцийг бус, харин агаар нь анхилуун үнэрээр дүүрсэн, амийн усны булаг урссан ертөнцийг харна гэж Би найддаг.

Өдөр бүр хүн болгоны үйл хэрэг болон бодлыг тэрхүү Нэгэний нүд харж ажиглаж байдаг, үүний зэрэгцээ тэдний маргаашийн төлөө бэлдэж байдаг. Энэ бол бүх амьд буй хүний алхах ёстой зам; энэ бол бүгдэд зориулж Миний урьдчилан тогтоосон зам бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй, бас хэнийг ч үүнээс ангид болгохгүй. Миний хэлсэн үг тоо томшгүй олон, цаашлаад Миний хийсэн ажил хэмжээлшгүй их. Хүн болгон хийх ёстой зүйлээ төрөлх уг чанар ба уг чанарынхаа хөгжлийн дагуу жам ёсоороо хэрэгжүүлж байгааг Би өдөр бүр ажигладаг. Олон хүн өөрийн мэдэлгүйгээр аль хэдийн “зөв замд” орсон бөгөөд энэ зөв замыг Би төрөл бүрийн хүнийг илчлэхийн тулд барьсан юм. Эдгээр төрөл бүрийн хүнийг Би аль хэдийн өөр өөр орчинд байрлуулсан бөгөөд тэд дор бүрнээ байгаа газраа төрөлх шинж чанараа илэрхийлсэн. Тэднийг хүлж баглах хэн ч байхгүй, тэднийг уруу татах хэн ч байхгүй. Тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг бөгөөд тэдний илэрхийлдэг зүйл аяндаа гарч ирдэг. Тэднийг хянадаг цорын ганц зүйл байдаг нь Миний үг юм. Иймээс зарим хүн үхлээс зайлсхийх гэсэндээ л Миний үгийг дуртай дургүй уншдаг боловч хэзээ ч хэрэгжүүлдэггүй; гэтэл зарим хүний хувьд өөрсдийг нь хангаж, залж чиглүүлэх Миний үг байхгүй бол өдөр хоногийг өнгөрөөх хэцүү байдаг, иймээс тэд угаасаа л Миний үгийг цаг үргэлж зуурч байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүний амьдралын нууц, хүн төрөлхтний хүрэх газар болон хүн байхын үнэ цэнийг олж нээдэг. Миний үгийн өмнө хүн төрөлхтний байгаа байдал ердөө л энэ бөгөөд Би хэрэг явдал бүхнийг зүгээр л жам ёсоор нь явуулдаг. Би үгийг минь оршин тогтнолынхоо үндэс болго гэж хүнийг албадсан ямар ч зүйл хийдэггүй. Иймд, хэзээ ч мөс чанартай байгаагүй, хэзээ ч үнэ цэнтэй оршин тогтнож байгаагүй хүмүүс аливаа зүйл хэрхэн өрнөхийг чимээгүйхэн ажиглаж байгаад дараа нь Миний үгийг зоримгоор хаяж, өөрсдийнхөө дураар аашилдаг. Тэд үнэнийг болон Надаас ирдэг бүхнийг жигшиж эхэлдэг. Түүнчлэн, Миний гэрт байхыг жигшдэг. Энэ хүмүүс үйлчлэл хийж байсан ч гэсэн хүрэх газрынхаа төлөө, мөн шийтгэлээс мултрахын тулд л Миний гэрт түр амьдардаг. Гэвч тэдний санаа зорилго, үйлдэл хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ нь тэдний ерөөл хүсэх хүслийг, мөн хаанчлалд нэг оронгуутаа тэндээ үүрд үлдэж, бүр мөнхийн диваажинд орох хүслийг нь бадраадаг. Миний өдрийг аль болох хурдан ирээсэй гэж хүсэх тусмаа тэд үнэнийг замд нь улам их саад, тээг болж байгааг мэдэрдэг. Тэд үнэнийг эрэлхийлэх юм уу шүүлт, гэсгээлтийг хүлээн авалгүйгээр, хамгийн гол нь Миний гэрт бөхөлзөж, Миний тушааснаар хийх шаардлагагүйгээр тэнгэрийн хаанчлалын ерөөлийг үүрд эдлэхээр хаанчлалд хөл тавихаа тэсэн ядан хүлээж байдаг. Энэ хүмүүс Миний гэрт үнэнийг эрж хайх хүслээ хангах гэж ч ордоггүй, Миний удирдлагатай хамтран ажиллах гэж ч ордоггүй. Тэд зүгээр л ирж буй эрин үед устгагдахгүй байх хүмүүсийн нэг байхыг зорьдог. Иймээс тэдний зүрх сэтгэл үнэн гэж юу болох, үнэнийг яаж хүлээн зөвшөөрөхийг хэзээ ч мэдэж байгаагүй. Энэ хүмүүс үнэнийг хэрэгжүүлж үзээгүй, эсвэл ямар гүн ялзарсан гэдгээ ухамсарлаж байгаагүй мөртөө Миний гэрт “үйлчлэгч”-ийн дүрээр энэ бүх хугацаанд амьдарч байсны шалтгаан энэ юм. Тэд Миний өдөр ирэхийг “тэвчээртэйгээр” хүлээж, Миний ажлын хэв маягийн дагуу ийш тийш шидэгдэж байсан ч цуцдаггүй. Гэвч тэд хэчнээн их хүчин чармайлт гаргаж, ямар ч төлөөс төлсөн байсан хамаагүй, тэднийг үнэний төлөө зовж, Миний төлөө ямар нэгэн юм зориулж байсныг нь хэн ч хэзээ ч харж байгаагүй. Хуучин эрин үеийг төгсгөл болгох өдрийг минь тэд зүрх сэтгэлдээ хүлээж яддаг, түүнчлэн тэд Миний хүч чадал, эрх мэдэл хэр агуу болохыг мэдэхийг асар их хүсдэг. Тэдний хийх гэж хэзээ ч яарч байгаагүй зүйл бол өөрсдийгөө өөрчилж, үнэнийг эрэлхийлэх явдал юм. Тэд Миний залхдаг зүйлийг хайрлаж, Миний хайрладаг зүйлээс залхдаг. Тэд Миний үзэн яддаг зүйлийг хүсэмжилдэг ч Миний зэвүүцдэг зүйлийг алдахаас айдаг. Тэд энэхүү хорон муу ертөнцөд амьдарч, үүнийгээ хэзээ ч жишдэггүй мөртөө Намайг энэ ертөнцийг устгах вий гэхээс маш их айдаг. Санаа зорилгын зөрчилдөөн дотроо тэд Миний жигшин зэвүүцдэг энэ ертөнцийг хайрладаг атлаа Намайг нэн даруй энэ ертөнцийг устгаасай гэж хүсэн хүлээдэг. Тэгснээр тэд үнэн замаас хазайхаасаа өмнө сүйрлийн зовлонгоос хэлтэрч, дараагийн эрин үеийн эзэд болон хувирах юм байх. Учир нь тэд үнэнийг хайрладаггүй агаад Надаас ирдэг бүхнээс залхсан байдаг. Тэд ерөөлийг алдахгүйн тулд хэсэг зуур “дуулгавартай хүмүүс” болж магадгүй боловч, тэдний ерөөлд шунадаг сэтгэхүй болон шатаж байгаа галт нуурт орж, мөхөхөөс айх айдас хэзээ ч балрахгүй. Миний өдөр ойртох тусам тэдний хүсэл аажмаар эрчээ авсаар байдаг. Гамшиг их байх тусам тэд Намайг баярлуулж, удаан хүсэн хүлээсэн ерөөлөө алдчихгүй байхын тулд хаанаас эхлэхээ мэдэхгүй улам арга мухарддаг. Миний гар ажлаа хийж эхэлмэгц энэ хүмүүс тэргүүн эгнээнд үйлчлэх гэж хүслэн болдог. Тэд Миний нүдэнд өртөхгүй байх вий гэж маш их айн, жагсаалын тэргүүн эгнээнд очих тухай л боддог. Тэд өөрсдийнх нь үйл хэрэг болон үйлдэл хэзээ ч үнэнтэй хамаагүй байсан гэдгийг огт мэдэлгүйгээр өөрсдийнхөө зөв гэж боддог зүйлийг хэлж, хийдэг бөгөөд тэдний үйл хэрэг ердөө л Миний төлөвлөгөөг үймүүлж, саад болж байдаг. Тэд асар их хүчин чармайлт гаргасан, хүнд бэрхийг туулах шийдэмгий зан болон санаа зорилго нь үнэн байж болох ч тэдний хийдэг бүхэн Надтай ямар ч хамаагүй, учир нь тэдний үйлдэл сайн санааны үүднээс гарч байхыг Би хэзээ ч хараагүй, тэр ч байтугай Миний тахилын ширээн дээр ямар нэг юм тавихыг нь Би хараагүй. Энэ олон жилийн турш Миний өмнө тэдний хийсэн үйл хэрэг энэ билээ.

Эхэндээ Би та нарыг илүү их үнэнээр хангахыг хүссэн боловч үнэнд хандах та нарын хандлага хэтэрхий цэвдэг, хайхрамжгүй байсан тул болих хэрэгтэй болсон; Би хүчин чармайлтаа дэмий үрэхийг хүсдэггүй, мөн хүмүүс үгийг минь зуурах атлаа бүх талаар Намайг эсэргүүцэж, гүтгэж, доромжлох зүйл хийж байгааг харахыг ч хүсдэггүй. Хандлага, хүн чанараас чинь болж Би, та нарын хувьд маш чухал үгийнхээ багахан хэсгээр та нарыг хангадаг бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Миний туршилтын ажил болдог юм. Одоо л Би гаргасан шийдвэр, төлөвлөгөө минь та нарын хэрэгцээнд нийцсэн байгааг үнэхээр баталгаажуулж, цаашлаад хүн төрөлхтөнд хандах Миний хандлага зөв болохыг баталлаа. Миний өмнө гаргасан та нарын олон жилийн зан авир, урьд нь Миний хэзээ ч хүлээн авч байгаагүй хариултыг Надад өгсөн. Уг хариултын асуулт нь энэ: “Хүн үнэний болоод жинхэнэ Бурханы өмнө ямар хандлагатай байдаг вэ?” Хүнд зориулсан Миний хүчин чармайлт хүнийг хайрлах мөн чанарыг минь баталдаг бөгөөд хүний Миний өмнө хийсэн үйлдэл бүхэн үнэнийг үзэн ядаж, Надтай дайсагнадаг мөн чанарыг нь баталдаг. Намайг дагадаг бүхэнд Би цаг үргэлж санаа тавьдаг боловч Намайг дагадаг хүмүүс хэзээд Миний үгийг хүлээн авах чадваргүй байдаг; тэд бүр Миний өгсөн зөвлөгөөг ч хүлээн авч чаддаггүй. Юу юунаас илүүтэй энэ л Намайг гуниглуулдаг. Миний хандлага чин сэтгэлийнх агаад Миний үг зөөлөн боловч хэн ч, хэзээ ч Намайг ойлгож чадаагүй, түүнчлэн хэн ч Намайг хүлээн авч чадаагүй. Миний даалгасан ажлыг хүн бүр санаандаа нийцүүлэн хийхээр хичээдэг; тэд Миний санаа зорилгыг эрж хайх нь байтугай өөрсдөөс нь юу шаардаж байгааг минь ч асуудаггүй. Тэд байнга л Миний эсрэг тэрсэлдэг хэр нь Надад үнэнчээр үйлчилдэг гэж хэлсээр байдаг. Өөрсдийнх нь хувьд хүлээн авах аргагүй, хэрэгжүүлж чадахгүй үнэн бол үнэн биш гэж олон хүн боддог. Ийм хүмүүсийн хувьд Миний үнэн үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог. Үүний зэрэгцээ хүмүүс Намайг аман дээрээ Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг ч үнэн, зам, амь биш, харин гаднын хүн гэж бас боддог. Хэн ч энэ үнэнийг мэддэггүй: Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

2003 оны 4 дүгээр сарын 16

Өмнөх: Тун ноцтой асуудал: Урвалт (2)

Дараах: Бурхан бол хүний амийн эх сурвалж

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хуулийн эрин үе дэх ажил

Израильчууд дээр хийсэн Еховагийн ажил нь газар дээрх Бурханы эх нутаг буюу Түүний байдаг ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулжээ....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх