4 Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ

1 Аянга Зүүн зүгээс цахилж, Баруун зүг хүртэл гялбав. Хүний хүү гарч ирж, хүн төрөлхтнийг шүүх үнэнийг илэрхийлж байна. Тэр бол Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ юм. Төгс Хүчит Бурхан долоон лацыг нээж, хуйлмал номыг дэлгэлээ. Түүний шүүлт Бурханы гэрээс эхэлсэн бөгөөд эцсийн өдрүүдийн шүүлт эхлээд байна. Төгс Хүчит Бурханы үг бол үнэн юм; тэр нь сая сая зүрх сэтгэлийг эзэмдэж, Бурханы дуу хоолойг сонсоод ухаалаг охид Бурханы сэнтийн өмнө буцаж ирлээ. Бурханы үг хүн төрөлхтний завхралын уг үндэс болон үнэнийг шүүж, илчлэв. Түүний шүүлт, гэсгээлт Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн хүмүүсийг ариусгаж, аварлаа.

2 Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэж, аврах бүх үнэнийг илчилсэн. Тэр зөвт зан чанараа харууллаа. Бурханы үгийн шүүлтээр Түүний хүмүүс сатанлаг төрөлхийн чанараа харав; бэрхшээл, шалгалт, цэвэршүүлэлтээр тэдний завхарсан зан чанар цэвэрлэгдэж, өөрчлөгдлөө. Хүн бүр Бурханы өмнө өвдөг сөгдөж, зүрх сэтгэл нь хүндэтгэл бишрэлээр дүүрч, түүний зөвт, ариун байдлыг магтан дуулж байна. Бурханы зан чанар нь өршөөнгүй, хайр татам төдийгүй зөвт, сүр жавхлант юм. Төгс Хүчит Бурхан бол хүн төрөлхтнийг шүүж, аврах цорын ганц жинхэнэ Бурхан юм. Төгс Хүчит Бурхан мөнх амийн замыг авчирсан бөгөөд Тэр бол хүн төрөлхтний цор ганц итгэл найдвар юм.

3 Төгс Хүчит Бурхан Хятадад бүлэг ялагчдыг бий болгож, Өөрийн төгс хүчин, мэргэн ухааныг илчилсэн. Агуу улаан луугийн муу хүч ичгэвтэр байдалд орж, ялагдаад удаж байна; тэд амь давчдаж байна. Бурхан сатаныг ялж, бүхэлдээ алдаршсан бөгөөд Түүний агуу ажил гүйцэлдсэн. Төгс Хүчит Бурхан зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнгээрээ муу, завхарсан дэлхийг шүүдэг. Их гамшиг бүх дайсны хүчийг сүйрүүлж, Бурханы хүсэл дэлхий дээр хэрэгжив. Төгс Хүчит Бурхан алдар суугийн сэнтийд заларч, Христийн хаанчлал ирлээ. Бурханы үг бүх үндэстэн, хүмүүсийг байлдан дагуулж, тэд Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христийг шүтэх болсон.

Өмнөх: 3 Эхний бөгөөд Сүүлчийн Төгс Хүчит Бурхан

Дараах: 5 Төгс Хүчит Бурхан дэлхийн Зүүн зүгт илэрлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх