876 Бурхан хүний зовлонг туулдаг нь гүн гүнзгий утга учиртай

1 Бие махбодтой болсон Бурханы ийм маягаар хийсэн ажлын хоёр үе шат нь төгс юм. Өөрөөр хэлбэл, анх бие махбодтой болохоос эхлээд энэ удаад бие махбодтой болох хүртэлх энэ хоёр үе шатанд хийгдсэн ажил нь хүн төрөлхтний амьдралын бүх зовлонг шийдвэрлэжээ. Төрөлт, үхэл, өвчин, өтөл наснаас эхлээд хүмүүсийн туулдаг насан туршийн зовлонгийн эх сурвалж юу вэ? Анх бүтээгдэхэд нь хүмүүст ийм зүйлс байгаагүй. Хүмүүс Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа бий болсон юм. Хүний махан биеийн өвдөлт, зовлон шаналал, хоосон байдал, мөн түүнчлэн хүний ертөнцийн туйлын золгүй хэрэг явдал нь Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа л бий болжээ. Сатаны гараас тэднийг салгаж, гайхалтай хүрэх газрыг тэдэнд хайрлахын тулд Бурхан энэ зовлонг Өөрөө туулах ёстой болсон.

2 Эзэн Есүс махбод болж, Нигүүлслийн эринийг авчрах үедээ хүн төрөлхтөнд өршөөл, хайрыг авчирсан. Тэгээд загалмайд цовдлогдож, улмаар хүмүүсийн бүх нүглийг уучилж, хүн төрөлхтнийг золин аварсан. Хэдийгээр хүмүүсийн нүглийг уучилсан ч Сатан тэднийг гүн гүнзгий завхруулж, нүгэлт уг чанартай болгосон; тэд нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж чаддаг хэвээр байгаа. Хүмүүсийн дотор Сатаны хянаж, зохицуулж болох оюун санаа, сэтгэлийн зүйл байсаар байдаг. Иймээс чи өвдөж, хүндрэл бэрхшээлтэй тулгардаг ба амиа хорлох боломжтой байдаг, заримдаа бас дэлхий ертөнцийн эзгүйрлийг мэдрэх юм уу амьдрал утга учиргүй санагддаг. Хүмүүний энэ зовлон одоо ч Сатаны удирдлага дор байдаг; энэ нь хүний аминд халтай сул талуудын нэгийг бүрдүүлдэг.

3 Сатан өөрийнхөө завхруулж, дэвсэлсэн зүйлсийг ашиглах чадвартай хэвээр байдаг; эдгээр нь хүн төрөлхтний эсрэг Сатаны ашиглаж чадах зэвсэг юм. Тиймээс Бурхан шүүлтийн ажил хийхээр эцсийн өдрүүдэд дахин махбод болсон бөгөөд байлдан дагуулах ажил хийхийн ялдамд хүн төрөлхтний өмнөөс зовох ёстой. Бие махбодтой болсон Бурхан зовлонгийн төлөөс төлснөөр хүн төрөлхтний амин сул талыг шийдвэрлэнэ. Хүний зовлонг амсах замаар хүмүүсийг Бурхан буцаан авчирсны дараа Сатан хүмүүсийн эсрэг ашиглах зүйлгүй болж, хүн төрөлхтөн Бурхан руу бүрэн эргэнэ. Тэгсэн цагт л хүмүүсийг Бурханд бүрэн харьяалагддаг гэж тооцож болно. Иймээс бие махбодтой болсон Бурхан дэлхий ертөнцийн зовлонг туулж, хүн төрөлхтний өмнөөс ийм шаналал амсаж байгаа нь шалихгүй асуудал бус, туйлын амин чухал хэрэг билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 875 Бурхан бие махбодтой болж хүний өмнөөс зовдогийн ач холбогдол

Дараах: 877 Хүмүүсийг аврахын тулд Бурхан асар их доромжлол амсдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих