877 Хүмүүсийг аврахын тулд Бурхан асар их доромжлол амсдаг
1 Хүн, Бурхан хоёр үндсээрээ ялгаатай бөгөөд хоёр өөр ертөнцөд амьдардаг. Хүмүүс Бурханы бодлыг мэдэх нь байтугай хэлийг нь ч ойлгох чадваргүй. Бурхан л хүмүүсийг ойлгодог, харин тэд Түүнийг ойлгох боломжгүй юм. Бурхан хүмүүсийг аврахын тулд махбод болж, хүний төрөлд хувиран, асар их доромжлол, шаналлыг туулах ёстой болдог, ингэснээр тэд Түүний ажлыг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан яагаад үргэлж хүмүүсийг аварч, хэзээ ч бууж өгдөггүй вэ? Энэ нь тэднийг хайрлах хайраас нь болдог бус уу? Хүн төрөлхтнийг Сатан завхруулж байгааг Тэр хардаг бөгөөд зүгээр орхиж, бууж өгөхийг тэвчиж чаддаггүй; Тэр удирдлагын төлөвлөгөөгөө гаргасан шалтгаан нь энэ юм.
2 Хэрэв энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг байсан бол, Тэр уурлангуутаа хүн төрөлхтнийг устгасан бол, тэднийг аврахын тулд ийм их шаналал амсах шаардлагагүй байх байсан. Бие махбодтой болсон Түүний амссан зовлон шаналлын улмаас л Түүний хайр илэрч, бүх хүн Түүний хайрыг бага багаар олж, мэдэж авч байна. Хэрэв Бурхан ийм ажлыг гүйцэтгэдэггүй байсан бол хүмүүс тэнгэрт Бурхан байдаг, Тэр хүн төрөлхтнийг хайрладаг л гэж мэдэх байсан. Ийм байсан бол энэ нь хоосон сургаал төдий, хүмүүс хэзээ ч Бурханы жинхэнэ хайрыг ажиглаж, мэдрэх боломжгүй байх байсан.
3 Бурханы махбод болж хийдэг ажлаар л дамжуулж хүмүүс Түүний тухай жинхэнэ ойлголтыг олж авах боломжтой. Энэхүү ойлголт нь бүрхэг ч биш, хоосон ч биш, мөн зүгээр нэг амаараа ярьдаг хоосон сургаал ч биш юм; харин энэ бол жинхэнэ ойлголт, учир нь Бурханаас хүнд өгдөг хайр нь асар их давуу талыг авчирдаг. Хүмүүст өгсөн Эзэн Есүсийн хайр хэчнээн агуу байж вэ? Завхарсан хүн төрөлхтний төлөө Тэр цовдлогдож, нүглийн тахил болсон билээ. Есүс цовдлогдох хүртлээ хүн төрөлхтний төлөө золин авралын ажил гүйцэлдүүлэх гэж ирсэн юм. Энэ хайр энгүй их байсан агаад Бурханы хийсэн ажил гүн гүнзгий ач холбогдолтой байдаг.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг чи ойлгодог уу?”-аас шинэчлэн найруулав