875 Бурхан бие махбодтой болж хүний өмнөөс зовдогийн ач холбогдол
1 Бурхан хүмүүсийн өмнөөс зовохын тулд бие махбодтой болдог бөгөөд ингэснээрээ тэдэнд гайхалтай сайхан ирээдүйн хүрэх газрыг авчирна. Өөрийн гүйцэлдүүлсэн ажлын тэр үе шатандаа Есүс ердөө нүгэлт махан биеийн төрхтэй болж, цовдлогдож, нүглийн тахил болж, бүх хүн төрөлхтнийг золин аварсан юм; энэ нь, хүн төрөлхтөн ирээдүйд гайхалтай сайхан хүрэх газарт орох үндэс суурийг тавьжээ. Тэрээр хүмүүсийн нүглийг Өөртөө үүрч, цовдлогдсон; нүглийн тахил болж, хүн төрөлхтнийг золин аварсан. Өөрөөр хэлбэл, энэ нь хүмүүс нүглээ уучлуулж, Бурханы өмнө очиж болох баталгаа болсон төдийгүй Сатаны эсрэг дайны сөрөг довтолгоо болсон юм.
2 Эцсийн өдрүүдэд Бурхан ажлаа гүйцэлдүүлж, хуучин эрин үеийг эцэслэн, үлдсэн тэр хүмүүсийг гайхалтай сайхан хүрэх газарт нь аваачна. Тиймээс Бурхан дахин нэгэнтээ махбод болсон бөгөөд хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зэрэгцээ хүмүүсийн өмнөөс зарим зовлонг туулахаар ирсэн юм. Бүх хүн төрөлхтний зовлон энэ баталгаа, энэ үйл хэргээр дамжин үгүй болох бөгөөд Бурхан Өөртөө гэрчлэл хийж, дараа нь энэ баталгаа, гэрчлэлийг ашиглан Сатаныг ялж, диаволыг шившиглэн, хүн төрөлхтний гайхалтай сайхан хүрэх газрыг авчрах явдал үүнд багтана.
3 Бие махбодтой болсон Бурхан ажлаа хийж, дэлхий ертөнцийн шаналлыг туулахаар ирлээ. Бурхан энэ ажлыг хийдэг нь ач холбогдолтой бөгөөд хүн төрөлхтөн болон хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрын аль алинд нэн чухал юм. Хүн төрөлхтөнд аврал авчирч, хүмүүсийг олж авахын төлөө энэ бүхнийг хийж байгаа бөгөөд хүн төрөлхтний гайхалтай сайхан хүрэх газрын төлөө эдгээр үйл хэргийг явуулж, ийм хүчин чармайлт гаргаж байгаа билээ. Хүний зовлонг амсах замаар хүмүүсийг Бурхан эргүүлэн авчирсны дараа Сатан хүмүүсийн эсрэг ашиглах зүйлгүй болж, хүн төрөлхтөн Бурхан руу бүрэн эргэнэ. Тэгсэн цагт л хүмүүсийг Бурханд бүрэн харьяалагддагт тооцож болно.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол”-оос шинэчлэн найруулав