249 Бурхан надад маш их хайрыг өгсөн

I

Өө Бурхан минь! Таны шүүлт үнэхээр бодитой, бүхэлдээ зөвт, ариун билээ.

Хүн төрөлхтний завхралын үнэний тухай Таны илчлэл намайг тэр чигт минь ил болгосон.

Би Таны ерөөлийг хүртэхийн тулд л олон жил өөрийгөө завгүй байлгаж, зориулж байснаа санав.

Би бусдаас онцгойрох гэж Паулыг дууриан махран ажиллаж, хөдөлмөрлөсөн.

Таны шүүлтийн үг намайг хэчнээн хувиа хичээсэн, өөдгүй болохыг минь харууллаа.

Би ичиж, балмагдсандаа газар ойчин унав, Таны дүрийг харах эрх надад үнэхээр байхгүй.

Алхсан замаа би, маш олон удаа эргэж харсан.

Өнөөдрийг хүртэл Таны шүүлтийн үг намайг залж чиглүүлж ирсэн.

Намайг аврах гэж Та маш ихийг золиосолдог гэдгийг би мэднэ; энэ бүгд Таны хайр юм.


II

Өө Бурхан минь! Таны шүүлтээр дамжуулан би жинхэнэ хайрыг тань амссан.

Таны шүүлтээр би өөрийгөө таньж, жинхэнээсээ гэмшсэн.

Би маш их завхарсан; намайг шүүж, цэвэрлэхэд Та надад үнэхээр хэрэгтэй.

Таны шүүлт байхгүй бол би харанхуйд бүдчихээс цаашгүй.

Таны үг намайг гэрэл рүү амийн замаар хөтөлж ирсэн.

Таныг хайрлаж, Таны төлөө амьдрах гэж тэмүүлэх нь хамгийн утга учиртай зүйл гэдгийг би мэдэрч байна.

Алхсан замаа би, маш олон удаа эргэж харсан.

Шүүлт, гэсгээлт бол Таны ерөөл, Таны жинхэнэ хайр юм.

Үнэнийг ойлгож, Таныг илүү цэвэр ариунаар хайрлахын тулд би хэчнээн их байх нь хамаагүй зовлон туулахад бэлэн байна.

Өмнөх: 248 Бурханы чин сэтгэлийн хайр

Дараах: 250 Бурханы хайр маш бодитой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих