Бурхан хүн төрөлхтний төгсгөлийг дэлхий ертөнцөд авчирдаг
I
Учир нь, эцсийн өдрүүдэд Бурханы ажил тодорхой нэг хүн, эсвэл тодорхой хүмүүсийн төлөө биш, харин Түүний төрөлх зан чанарыг харуулахын төлөө байдаг. Гэсэн ч үй олон шалтгааны улмаас—магадгүй цаг хугацаа хомс юм уу ажлын завгүй хуваариас болж—хүмүүс Бурханы зан чанараас Түүний тухай ямар ч мэдлэг олж авсангүй. Тиймээс Бурхан, Түүний шинэ төлөвлөгөө, сүүлчийн ажилд орж, ажилдаа шинэ хуудас нээдэг, ингэснээр Түүний оршин тогтнолоос болж Түүнийг хардаг бүхэн цээжээ дэлдэн, тасралтгүй цурхиран уйлна.
II
Яагаад гэвэл, Бурхан хүн төрөлхтний төгсгөлийг дэлхий ертөнцөд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтний өмнө бүхий л зан чанараа ил болгодог, ийнхүү Түүнийг мэддэг болон мэддэггүй бүх хүн нүдээ хужирлаж, үнэхээр хүний ертөнцөд ирчихсэн, бүх зүйл үржин олширдог газар дэлхийд ирчихсэн гэдгийг минь харж болох юм. Энэ бол Бурханы төлөвлөгөө, хүн төрөлхтнийг бүтээснээс хойших цорын ганц “өчил” минь билээ. Та нар Түүний үйл хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулах болтугай, учир нь Түүний саваа хүн төрөлхтөнд, Түүнийг эсэрүүцдэг бүх хүнд дахин нэгэнтээ ойртож байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс шинэчлэн найруулав