Хаанчлалын сүлд дуулал (II) Бурхан ирлээ, Бурхан бол хаан
I
Энэхүү сайхан хоромд, сэтгэл сэргэм мөчид
тэнгэрийн дээр, дооргүй бүгд магтан дуулж байна.
Үүнд хэн догдлохгүй байх вэ? Үүнд хэн баясахгүй байх вэ?
Үүнтэй учраад хэн уйлахгүй байх вэ?
Тэнгэр одоо урьдын тэнгэр биш, хаанчлалын тэнгэр болсон
Газар одоо хуучны газар биш, ариун газар болсон
Аадар борооны дараа хуучны бузар дэлхий бүрэн өөрчлөгддөг.
II
Уул, ус өөрчлөгдөж байна
Хүн ч бас өөрчлөгдөж, бүх бүтээл өөрчлөгдөж байна.
Аниргүй уулс аа, босоод Бурханы төлөө бүжиглэ!
Тогтоол ус аа, урсагтун!
Зүүдэлж буй хүмүүс ээ, босоод дага!
Бурхан ирсэн, Бурхан бол Хаан.
Бурханы царайг бүгд нүдээрээ харж,
Дуу хоолойг нь чихээрээ сонсоно.
Тэгээд тэд хаанчлалын амьдралаар амьдарна.
Хэчнээн гайхалтай, хэчнээн сайхан бэ!
Мартагдашгүй ээ!
III
Бурханы шатаж буй уур хилэнд агуу улаан луу амь тэмцэнэ.
Бурханы сүр жавхлант шүүлтээр диаволын үнэн төрх илчлэгдэнэ.
Бурханы хатуу үгийн дор
хүн асар их ичивч хаа нуугдахаа үл мэднэ.
Бурханыг хэрхэн шоолж, дооглож байснаа
үргэлж сайрхан, Бурханд хором тутам дуулгаваргүй байснаа бодно.
Өнөөдөр ахин хараад хэн нулимс унагахгүй байх вэ?
Хэн өөрийгөө буруутгахгүй вэ?
Бүхий л орчлон даяар бүгд нулимс дүүрэн,
баярын дуу, инээд хөгжлөөр дүүрэн.
Хязгааргүй баяр хөөртэй байна.
IV
Зөөлөн бороо дуслан шивэрнэ, цас малгайлан орно.
Тэнгэрт үүлс яаран нүүнэ.
Тэнгис далай газарт давалгаална.
Хүн уй гашуу, баяр хөөрт автана.
Зарим нь инээж, зарим нь уйлж, зарим нь баясан хашхирна.
Хүн бүр мартсан мэт. Энэ чинь бороотой хаврын өдөр үү?
Дэлгэр зуны өдөр үү? Намрын баялаг ургацтай өдөр үү?
Эсвэл хөлдүү, хүйтэн өвөл үү?
Хэн ч хэлж мэдэхгүй.
V
Бурханы хөвгүүд баярлан бүжнэ. Бурханы ардууд баясан дэвхэцнэ.
Тэнгэрэлчүүд ажлаа хийнэ. Тэд хонио хариулна.
Газарт хүмүүс завгүй ажиллаж, газрын бүх бүтээл өсөж үржинэ.
Тэнгэр одоо урьдын тэнгэр биш, хаанчлалын тэнгэр болсон
Газар одоо хуучны газар биш, ариун газар болсон
Аадар борооны дараа хуучны бузар дэлхий бүрэн өөрчлөгддөг.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хаанчлалын сүлд дуулал”-аас шинэчлэн найруулав