201 Махбод дахь Бурхан бол амийн амьд ундарга юм
I
Ялзарсан хүнд хамгийн тустай ажил бол
оновчтой үгсээр хангадаг
харж, бас хүрч болохуйц,
харж, бас хүрч болохуйц
тодорхой зорилгоор хангадаг зүйл юм.
Цагаа олсон бодит ажил, удирдамж л
хүний сонирхолд хамгаас нийцдэг.
Тийм ээ, зөвхөн бодит ажил л хүнийг
доройтол, завхарсан зан чанараас нь авардаг.
Бие махбодтой болсон Бурхан л ингэж чадна,
завхарч, доройтсон зан чанараас нь
хүнийг аварч чадна.
Махбод дахь ажлынхаа ач холбогдлыг
хүнд Тэрээр харуулах болно,
тэгснээр хүний оршин тогтнол дахь
энэ махбодын ач холбогдлыг
хүн ойлгож, хүний амийн өсөлт дэх
Түүний жинхэнэ үнэ цэнийг мэдэх болно.
Тэгээд энэ махбод нь салж хагацахын аргагүй,
салж хагацахын аргагүй
амийн амьд ундарга болохыг
хүн мэдэж авах болно.
II
Ихэнх хүн энэ махбодоос болж
Бурханы дайснууд болцгоожээ.
Гэвч Түүнийг бүх ажлаа дуусгах үед
тэд дайснууд байхаа болино,
Түүний эсрэг байхаа болино.
Харин ч тэд Түүнийг гэрчлэгчид болно,
бүгд Түүгээр байлдан дагуулагдаж,
Түүнтэй бүгд нийцтэй болж, нийцтэй болж,
Түүнээс салж хагацахгүй болно.
Бие махбодтой болсон Бурхан л ингэж чадна,
завхарч, доройтсон зан чанараас нь
хүнийг аварч чадна.
Махбод дахь ажлынхаа ач холбогдлыг
хүнд Тэрээр харуулах болно,
тэгснээр хүний оршин тогтнол дахь
энэ махбодын ач холбогдлыг
хүн ойлгож, хүний амийн өсөлт дэх
Түүний жинхэнэ үнэ цэнийг мэдэх болно.
Тэгээд энэ махбод нь салж хагацахын аргагүй,
салж хагацахын аргагүй
амийн амьд ундарга болохыг
хүн мэдэж авах болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав