130 Бурханы нигүүлсэл далай мэт гүн

1 Бурханы нигүүлслийг тоолохоор нулимс минь урсдаг. Амаа жимийгээд, хоолой зангируулан мэгшдэг. Өлсөж, хүч чадалгүй байхад минь Та намайг үгээрээ тэжээсэн. Шархалж, гутарсан, гүжирдүүлж, хаягдсан байхад минь Таны гар хацар дээрх нулимсыг минь арчсан, Та л намайг тайтгаруулсан. Өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь! Намайг хүйтэнд дагжин чичрэхэд Өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь, намайг дулаацуулсан Нэгэн нь Та байсан. Бэрхшээл үнэхээр хэцүү байхад Та надад өршөөлөө хайрласан.

2 Намайг ганцаардаж, төөрсөн үед Таны ялдам үг тайвшруулж, тайтгаруулсан. Намайг өвчин тусах үед Та итгэл, хүч чадал өгсөн. Их бардам, ихэмсэг байх үед минь Таны шийтгэл хазааргүй байсан. Доромжлуулж, хэлмэгдсэн үед минь Таны үлгэр жишээ намайг урамшуулсан. Өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь! Би харанхуйд, найдвараа алдсан байсан, Өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь, Таны үг над дээр гэрэл цацруулсан. Надад явах зам гэж байгаагүй, иймээс Та замын төгсгөлийг гэрэлтүүлсэн.

3 Намайг тэнгист залгиулах үед завинаас Та намайг татсан. Намайг Сатанд бүслүүлэх үед Таны илд намайг савраас нь чөлөөлсөн. Таны хажууд ялахад минь Та бас над руу инээмсэглэсэн. Зүрх сэтгэлд минь олон үг бий. Таны байгаа газраас зүрх сэтгэл минь холдож чадахгүй. Өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь! Бурханы нигүүлсэл уул мэт жинтэй. Өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь, өө Бурхан минь! Бүхий л амь минь хариулж дийлэхгүй. Таны нигүүлсэл их гүн гүнзгий. Үүнийг тайлбарлахад бэх хүрэлцэхгүй.

Өмнөх: 129 Сэтгэлд байгаа бүхнээ би хэлж чадахгүй

Дараах: 131 Бурханы холдон одож буй дүрийг харах нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих