Хүн төрөлхтний төлөөх Бурханы найдвар өөрчлөгдөөгүй
1-р бадаг
Абрахам Исаакийг өргөхдөө
чин сэтгэл, дуулгавартай байдлаа тодорхой харуулж,
Бурханы туршилтыг амжилттай давжээ.
Гэвч Бурханыг мэддэг, итгэлт нэгэн нь байхад
тэнцэхгүй хэвээр байлаа.
Бас Бурханы зан чанарыг мэдэж чадахгүй байлаа.
Бурхантай санаа нэг байж, хүслийг нь биелүүлэхэд хол дутаж байлаа.
Дахилт
Бурхан хүнийг бүтээснээсээ хойш,
Өөрийнх нь зан чанарыг мэддэг, Өөртэй нь хамт алхдаг,
үнэнч ялагчдын бүлгийг хүсэн мөрөөссөөр иржээ.
Энэ хүсэл хэзээ ч өөрчлөгдсөнгүй.
Үргэлж ийм хэвээр үлджээ.
Түүний найдвар хэвээр үлджээ.
2-р бадаг
Бурхан сэтгэлдээ түгшүүртэй, ганцаардмал,
гунигтай хэвээр үлджээ.
Удирдлагын төлөвлөгөөгөө дуусгахын тулд
даруйхан эхлүүлэх шаардлагатай байжээ.
Хүслээ хурдан хэрэгжүүлэхийн төлөө
зөв хүмүүсийг сонгон, олж авах хэрэгтэй байв.
Энэ нь өнөөг хүртэл хувираагүй Бурханы ирмүүн хүсэл билээ.
Дахилт
Бурхан хүнийг бүтээснээсээ хойш,
Өөрийнх нь зан чанарыг мэддэг, Өөртэй нь хамт алхдаг,
үнэнч ялагчдын бүлгийг хүсэн мөрөөссөөр иржээ.
Энэ хүсэл хэзээ ч өөрчлөгдсөнгүй.
Үргэлж ийм хэвээр үлджээ.
Түүний найдвар хэвээр үлджээ.
3-р бадаг
Бурхан хэдий удаан хүлээх ч бай,
урдах зам нь хэчнээн хатуу бэрх ч бай,
хүсэн мөрөөсдөг зорилго нь хэчнээн хол ч бай,
хэзээ ч бууж өгч, хүлээлтээ өөрчлөөгүй,
хүн төрөлхтний төлөөх найдлага нь хэвээрээ.
Ингээд хэлэхээр та нар Түүний хүслийн нэг хэсгийг ойлгож чадав уу?
Ойлголт чинь яг одоо өнгөцхөн байж болох ч
цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гүнзгийрнэ.
Дахилт
Бурхан хүнийг бүтээснээсээ хойш,
Өөрийнх нь зан чанарыг мэддэг, Өөртэй нь хамт алхдаг,
үнэнч ялагчдын бүлгийг хүсэн мөрөөссөөр иржээ.
Энэ хүсэл хэзээ ч өөрчлөгдсөнгүй.
Үргэлж ийм хэвээр үлджээ.
Түүний найдвар хэвээр үлджээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос шинэчлэн найруулав