50 Бурханы хайр биднийг дотно болгодог

I

Тоолшгүй олон уулс, далайгаар тусгаарлагдсан ч,

бид нэгэн ард түмэн, биднийг зааглах хязгаар үгүй.

Арьс өнгө маань өөр, ярьдаг хэл маань ялгаатай.

Төгс Хүчит Бурханы үг биднийг дуудаж,

Түүний сэнтийн өмнө бид өргөгддөг.

Тэнд цал буурал хөгшид ч байна,

Цовоо сэргэлэн, гэрэлтсэн залуус ч байна.

Гар гараа атган, мөр зэрэгцэн,

салхи бороон дунд бид цуг алхаж,

бэрхшээл дунд бие биедээ урам хайрладаг.

Бид нэгэн санаагаар үүргээ гүйцэтгэдэг.

Зүрх сэтгэл маань холбогдож,

бид амьдралын итгэлт андууд болдог.

Бурханы хайр ба үг биднийг дотно болгодог.

Бурхантай байснаар л хайр байдаг,

хайр байснаар л гэр бүл байдаг.

Бурханыг хайрладаг бүхэн нэгэн гэр бүл.

Бурханы хайранд бид ойртон нэгддэг.

Өсөхөд маань Бурханы үг бидэнтэй л хамт байдаг.

Үзэмжит сайхан хаанчлалд бид амьдран

Төгс Хүчит Бурханд үүрд мөнхөд шүтэн мөргөдөг.


II

Бурханы үг бол амийн усны шавхагдашгүй булаг.

Бурханы үгийг таашаан,

зүрх сэтгэл маань жаргалд умбадаг.

Түүний үгийн гэсгээлт болон шүүлт

завхарсан зан чанарыг маань ариусгадаг.

Засагдаж, харьцагдсанаар л бид

хүн төрхтэй болдог.

Сөрөг, сул дорой байдалд бид биесээ дэмждэг.

Бэрхшээл дунд бид хамтдаа байдаг.

Гэрчлэлд зогссоноор бид Сатаныг ялдаг.

Харанхуйгаас мултарч, гэрэлд амьдардаг.

Үнэнч, дуулгавартай бид Бурханы алдрын илрэл юм.

Зүрх сэтгэл маань холбогдож,

бид амьдралын итгэлт андууд болдог.

Бурханы хайр биднийг дотно болгодог.

Бурхантай байснаар л хайр байдаг,

хайр байснаар л гэр бүл байдаг.

Бурханыг хайрладаг бүхэн нэгэн гэр бүл.

Бурханы хайранд бид ойртон нэгддэг.

Өсөхөд маань Бурханы үг бидэнтэй л хамт байдаг.

Үзэмжит сайхан хаанчлалд бид амьдран

Төгс Хүчит Бурханд үүрд мөнхөд шүтэн мөргөдөг.


III

Бурханы зөвт байдал, гоо үзэсгэлэнг бид мэддэг.

Бурхан биднийг хайрладгийг

тоолшгүй арга замаар бид үздэг.

Бурханы цээжинд тэврүүлсэн бидний

газар дээрх амьдрал тэнгэр дэх шиг байдаг.

Ла ла ла ла ла ла, ла ла ла ла ла.

Бурхантай байснаар л хайр байдаг,

хайр байснаар л гэр бүл байдаг.

Бурханыг хайрладаг бүхэн нэгэн гэр бүл.

Бурханы хайранд бид ойртон нэгддэг.

Өсөхөд маань Бурханы үг бидэнтэй л хамт байдаг.

Үзэмжит сайхан хаанчлалд бид амьдран

Төгс Хүчит Бурханд үүрд мөнхөд шүтэн мөргөдөг.

Өмнөх: 49 Эндхийн тэнгэр гүн хөх өнгөтэй

Дараах: 51 Бурханы өмнө амьдрах нь үнэхээр баяр хөөртэй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих