73. Бурханы аврал

Ичэнь, Хятад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг ойлгосон. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай, амар амгалан байгаа; Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу? Эдүгээ хүний дотор биеэ тоосон, ихэрхүү зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамтай харьцдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Энэ хэсгийг уншаад хэчнээн биеэ тоосон байснаа өөрийн эрхгүй бодлоо. Би ханашгүй хүсэлтэй, үргэлж л алдар нэр, байр суурь хөөцөлдөж, бусадтай өрсөлдөж, барьцдаг байсан. Тэгээд ямар ч хүний үнэргүй амьдарч байж. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, сахилгажуулалтыг туулсны дараа би сатанлаг уг чанараа жаахан ч гэсэн ойлгож эхэлсэн дээ. Гэмшиж, өөртөө ой гутаж, арай илүү үнэнч, даруу төлөв болсон. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт бол хүн төрөлхтний аврал гэдгийг үнэхээр мэдэрсэн шүү.

Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөс жил гаруйн дараа, 2005 онд намайг чуулганы удирдагчаар сонгосон юм. Бурханаар өргүүлж, ах эгч нарынхаа итгэлийг хүлээсэн болохоор Бурханд залбирч, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ сайн биелүүлэхээр шийдсэн. Тэгээд шууд л чуулганы ажилд шамдан орсон доо. Бусад маань хэцүү байдалд орж, бэрхшээлтэй тулгарах юм бол туслахын тулд Бурханы зарим үгийг олж өгдөг байлаа, нөхөрлөдөг зүйл минь өнгөцхөн байсан ч зарим үр дүн гарсан. Ах эгч нар миний нөхөрлөлийг бага ч гэсэн тус болсон гэсэн. Намайг үүрэгтээ амжилт гаргасан болохоор дараа нь удирдагч надад хэд хэдэн чуулганы ажлыг хариуцуулж, би ч маш их баярласан. Ялангуяа Бурханы үгийг, хамт ажиллаж байсан эгчээсээ хурдан ухаарч, удирдагчид өндрөөр үнэлүүлж байгаагаа хараад өөртөө нэлээд додигор байлаа. Удирдагч намайг чадавхтай хүн, чуулганы амин чухал авьяастан гэж харж байна гэж би боддог байсан юм. Тэгээд цагийн эргэлтэд улам л биеэ тоож, өөрийгөө бага ч гэсэн үнэний бодит байдалтай болсон гэж бодсон. Бурханы үгийг идэж уух, өөрийгөө эргэцүүлэхэд анхаарахаа байж, асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайгаагүй. Би үргэлж өөртөө бардаж, хямсайж, ах эгч нарыгаа дорд үздэг болсон юм. Тэдний зарим нь завхарсан зан чанартаа хүлэгдээд үүргээ зохистой биелүүлж чадахгүй байгааг хараад тэдэнд хайраар туслахын тулд үнэнийг нөхөрлөхөө больж, харин ч “Бурханы ажил энэ цэгт хүрчхээд байхад чи одоо ч махан биеийг шунаглан эдэлсээр байна. Гамшигт унаж, шийтгүүлнэ гэхээс айхгүй байна уу? Үүргээ сайн биелүүлж эхлэхгүй бол чи таягдуулна шүү” гэж тэвчээр алдан загнадаг болсон. Ах эгч нар маань дарамтад орж, надтай уулзмааргүй байгааг хараад би өөрийгөө эргэцүүлэхийн оронд тэд үнэнийг эрэлхийлэхгүй байна гэж үглэдэг байлаа.

Удалгүй манай цуглаан дээр нэг удирдагч ирсэн. Тэгэхэд нь намайг тушаал дэвшүүлэх гэж байна гэж бодсон шүү. Гайхмаар нь, удирдагч миний амийн оролтыг өнгөцхөн байна, нөхөрлөл маань асуудал шийдэж чадахгүй байна, бас намайг хэд хэдэн чуулганы ажлыг хариуцахад тохирохгүй гэж хэлсэн. Үүнийг сонсоод би мэл гайхаж, ухаан санаа хоосрох мэт болсон. Цуглааны дараа яаж гэртээ харьснаа ч санахгүй байна. “Би үүрэгтээ маш шаргуу ажилласан хэрнээ ахиж дэвшихийн оронд доош уначихлаа. Ах эгч нар намайг юу гэж бодох бол? Би тийм өргөн хүрээтэй ажил хариуцаж чадахгүй юм шиг байна, гэхдээ ялихгүй үүрэг авч яаж болох юм бэ?” гэж бодон харин харьтлаа уйлж байсан нь л санагдаж байна. Би хэд хоногийн турш нойр хоолноос гарч, гасланд автсан. Тэгээд Бурханд л залбирч, намайг гэгээрүүлж, замчилж, хүслээ ойлгуулаач гэж гуйж байлаа. Залбирсныхаа дараа хавьгүй тайвширч, Бурханы ийм үгийг уншсан юм: “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм… Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Яагаад дийлэнх хүмүүс сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Найдваргүй хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү?… Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Үүнийг уншсаныхаа дараа Бурханы хүслийг ойлгосон. Байр суурь хүсэх хүсэлтэй минь харьцаж, өөрийгөө эргэцүүлэхэд хүргэж, үнэнийг эрэлхийлэх зөв замаар явуулахын тулд Бурхан тийм нөхцөл үүсгэсэн байлаа. Миний итгэл дэх ирмүүн эрэл хайгуул, гаргасан золиос чухамдаа үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэхийн төлөө байсан эсэхийг бодсон. Бодит байдал дээр энэ нь бусдын дээр гарах санаархлаа биелүүлэхийн төлөө л байснаас биш үнэнийг эрэлхийлэхийн төлөө огт байгаагүй! Тийм болохоор байр суурьтай болмогцоо өөртөө сэтгэл ханаад, ахиц гаргах гэж хичээгээгүй. Халагдах үедээ би өөрийгөө эргэцүүлээгүй, харин сөрөг, сул дорой байж, Бурханыг буруутгасан. Тэр ч байтугай бууж өгөөд, Бурханаас урвах тухай ч бодсон шүү дээ. Би ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй, аминчхан, жигшүүртэй байсан юм. Халагдсан нь намайг гэх Бурханы хамгаалалт байж. Би сөрөг болж, Бурханыг буруугаар ойлгохын оронд завхралаа шийдэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой байсан юм. Үүнийг ухаармагцаа Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь, би дахиж байр суурь хөөцөлдмөөргүй байна. Таны захиралт, зохицуулалтад захирагдаж, зөвхөн үнэнийг эрэлхийлж, Таныг сэтгэл хангалуун болгохын тулд үүргээ биелүүлмээр байна” гэж залбирсан. Дараачийн өдрүүдэд нь би Бурханы үгийг идэж уух, өөрийгөө эргэцүүлэхэд анхаарсан, тэгээд биеэ тоосон зан чанараа дахиж илчлэх үедээ ухамсартайгаар Бурханд залбирч, өөрийгөө орхисон. Хэсэг хугацаанд ингэж хэрэгжүүлсний дараа сэтгэл нэлээд дээрдэж, ах эгч нартай зохистой харилцаж чаддаг болсон юм.

Ингэж хэдэн жил болсны дараа намайг дахиад чуулганы удирдагчаар сонголоо. Удалгүй манай чуулган өөр чуулгантай нэгдсэн болохоор бид удирдагчдын сонгууль дахин хийх хэрэгтэй болсон. Үүнээс болж байр суурийн төлөөх хүсэл минь дахин сэдэрч, албан тушаалаа алдах вий гэхээс үнэхээр айлаа. Нөгөө чуулганы удирдагчидтай хийсэн цуглаан дээр Бурханы үгийн талаарх тэдний ойлголт, үнэний тухай нөхөрлөл ямар ч онцлох зүйлгүй байгааг олж мэдсэн, тэгээд өөрийгөө удирдагчаар сонгогдох нь гарцаагүй гэж бодсон юм. Албан тушаалаа баталгаажуулж, хэр чадавхтайгаа илүү олон хүнд харуулахын тулд би арай сул байгаа чуулган дахь зарим асуудлыг шийдэхээр санал болгож, тэдгээрийг хурдан шийдвэрлэнэ гэж амлалаа. Тэгээд өдөр болгон зав зайгүй цуглаан хийж, нөхөрлөж, асуудал шийдвэрлэх болсон, бас нөхөрлөж байхдаа, урьд нь ямар ажил хийсэн, ямар агуу амжилт гаргасан тухай, тэр үед удирдагчид намайг яаж үнэлж байсан тухай албаар ярьдаг байсан. Бас өөрийгөө сэм өргөмжилж, нөгөө чуулганы удирдагчдыг доош хийхийн тулд ажлын алдаа, гажуудлынх нь талаар албаар ярьдаг байсан. Гэхдээ Бурхан миний сэтгэл санааг шинждэг шүү дээ, тэгээд үүрэгтээ гаргасан сэдэл минь буруу байсан болохоор Бурхан надаас нуугдсан юм. Тухайн үед би үргэлж завгүй байсан ч ажил маань ямар ч үр дүнд хүрээгүй. Бас аман дотор яр гараад ус уухад ч өвдөж байлаа. Би үнэхээр зовж байсан, тэнд очсоноосоо хойш нэг ч юм шийдээгүй, ажил минь ямар ч үр дүнд хүрээгүй талаар бодож байсан юм. Тэгээд удирдагчид намайг юу гэж бодох бол, чадавхгүй гэж бодох болов уу гэж эмээж байлаа. Намайг бүр сонгуулиас өмнө халчихвал яана аа? Ямар ичгүүртэй вэ! Ингэж бодохоор бүх асуудлыг шууд шийдчих юм сан гэхээс тэсэж ядаж байсан, гэхдээ яаж ч нөхөрлөөд асуудал урьдынхаараа л сунжирсаар байлаа. Би маш их тарчилж байсан тул Бурханы өмнө очоод, залбирлаараа Түүнийг дуудан: “Өө Бурхан минь! Би харанхуйд унаад, ямар ч асуудлыг огт ойлгохгүй байна. Өө Бурхан минь, би Таныг эсэргүүцсэн байж таарлаа, тийм болохоор намайг замчлаач гэж Танаас гуйя. Би өөрийгөө эргэцүүлж, Танд гэмшихэд бэлэн байна” гэсэн юм.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойнхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд өөртөө байр суурь, нэр алдар, ашиг хонжоо булааж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний дэргэд ирэхээс ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг чагнан мэдсэн. Хүн Миний атгаас мултарч, Миний нүдний ажиглалтаас бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдирч байгаагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хараандаа тусгадаг, ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү занг шүүж чадна. Тиймээс хүний далд үг, үйл хэрэг үргэлж Миний шүүх суудлын өмнө байж байдаг ба хүний тэрслүү чанар дэндүү их учраас Би хүнийг шүүхээ хэзээ ч зогсоож байгаагүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн). Бурханы шүүлт, илчлэлийн үгээс айсандаа би дагжин чичирсэн! Тэгээд юу гэж бодож, яаж аашилж байснаа эргэн санасан. Би удирдагчийн албан тушаалаа баталгаажуулж, илүү олон хүнээр хүндлүүлэхийн тулд өөрийгөө нотлон харуулж, хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэх гэсэндээ нөхөрлөлөөр асуудал шийдэж байгаа дүр үзүүлж, ямагт өөрийгөө өргөмжилж, бусдыг дорд үзжээ. Ах эгч нарт өрсөлдөгч юм шиг хандаж, арга заль ашиглаж байсан. Би итгэгч хүний шинжгүй, огт хүн чанаргүй байж. Үмх хоол булаацалдаж байгаа амьтнаас би ямар ялгаатай байсан юм бэ? Үнэхээрийн аминчхан, жигшүүртэй байж! Ёрын мууг үйлдэж, Бурханыг үйл хэргээрээ эсэргүүцэж, зан чанарт нь аль эрт халдсан байсан. Тийм яранд баригдаж, ажилд минь үр дүн гарахгүй байсан нь Бурханы намайг цээрлүүлж, сахилгажуулж байж. Намайг өөрийгөө эргэцүүлж, гэмшиж өөрчлөгдөөсэй гэж Бурхан хүссэн. Би яагаад байнга алдар нэр, байр суурь хөөцөлдөж, эдгээрийг эн тэргүүнд тавьдгаа бодож үзлээ. Энэ нь тэр чигтээ Сатаны ов мэх, завхралд өртсөнөөс үүдсэн байсан. “Оюун ухаанаа ажиллуулсан хүн бусдыг захирна, гараа ажиллуулсан хүн бусдад захирагдана”, “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах” гэх зэрэг эдгээр хор, гүн ухааныг Сатан боловсрол, соёлын нөлөөг ашиглан миний зүрхэнд шингээсэн байсан. Эдгээр сатанлаг гүн ухаан миний зүрх сэтгэлд гүн үндэслэж, уг чанар минь болсон байсан юм. Би эдгээр хороор амьдарч, улам бүр биеэ тоосон, ихэрхүү болж, алдар нэр, байр суурь шүтэж, үргэлж бусдын дээр гарч, бусдаас сайн байх гэж хичээдэг байж. Би зөв замаар явалгүй ийм завхарсан сатанлаг зан чанартай амьдарч байсан болохоор харалган болж, ямар ч асуудлын уг үндсийг харж бусдын асуудлыг шийдвэрлэж чадахгүй, чуулганы ажлыг хойш татсан байсан. Тэгээд үүргээ биелүүлэхгүй, мууг үйлдэж байсан юм. Бурханы өмнө би нүүрээрээ газар унан мөргөөд: “Бурхан минь, би алдар нэр, ашиг хонжооны төлөө үүргээ орхигдуулж, Таныг хуурч мэхлэхээр оролдож байжээ. Намайг хараавал таарна! Өө Бурхан минь, цаашид би ийм баймааргүй байна. Танд гэмшмээр байна” гэж Бурханд гэмшсэн. Тэгээд Бурханы ийм үгийг уншсан: “Нэгэнт та нар Бурханы бүтээл болохоор бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Та нарт тавих өөр шаардлага байхгүй. Та нар ингэж залбирах ёстой: ‘Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй… Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно’(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы үг надад хэрэгжүүлэх зам өгсөн юм. Би халагдана уу, байр суурьтай байна уу хамаагүй үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн биелүүлж, үүрэгтээ үнэнийг хэрэгжүүлж, сатанлаг зан чанараасаа ангижрахад анхаарах ёстой байсан. Үүний дараа би үүрэгтээ гаргадаг сэдлээ засаж, Бурханы үгийг уншиж, залбирахын тулд Бурханы өмнө өөрийгөө тайван байлгахад анхаарлаа. Чуулганы асуудлыг Бурханы гарт даатгаад Бурханд найдаж, ах эгч нартай хамт үнэнийг эрж хайсан. Тэгээд чуулганы тэр асуудлууд маш хурдан шийдэгдсэн шүү. Би Бурханд талархах сэтгэлээр дүүрсэн. Бурхан маш бодитой, үнэхээр хайр татам бөгөөд, дэргэд минь байж, намайг ариусгах, өөрчлөх зүйлсийг бэлдэж байсан. Би итгэхдээ үнэнийг болон зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх нь нэн чухал гэдгийг мөн ухаарсан юм.

Зургаан сарын дараа надад хэдэн чуулганы ажлыг нэмж хариуцууллаа. Байр суурийн төлөөх хүсэл минь хэр хүчтэй, өөрийгөө хэр биеэ тоосон бэ гэдгийг мэдэж байсан болохоор сэдлээ засаж залруулж, үүргээ сайн биелүүлэхийн тулд Бурханд үнэн сэтгэлээсээ залбирсан. Тухайн үед Ван эгч надтай хамтарч байсан юм, Ван эгч юманд тодорхой үзэл бодолтой, асуудлыг зохицуулахдаа гаршсан байсан. Би эгчээс үе үе зөвлөгөө авч, давуу талаас нь суралцдаг байлаа. Ингэж хэдэн сар өнгөрсний дараа би асуудлыг шийдвэрлэх гэж үнэнийг нөхөрлөхдөө нэлээд ахиц гаргачхаад чуулганы янз бүрийн ажил хийж байсан. Ах эгч нар ч намайг хүндэлдэг байлаа. Тэгээд нэг л мэдэхэд өөртөө дахиад л эрдэж, итгээд нэг их удаагүй мөртөө нөхөрлөл минь Ван эгчийнх шиг сайн байна, бас асуудал шийдэх чадвар минь сайжирсан байна гэж бодсон. Миний биеийн хэмжээ өссөн гэж бодож байлаа. Биеэ тоосон байдал надаас байнга цухалзаж, алдар нэр, байр суурийн төлөөх хүсэл минь хэзээ хэзээнээс илүү хүчтэй оргилж байгааг ухаараагүй. Би бүх зүйл дээр Ван эгчийг үгэндээ оруулахыг хүссэн. Эгчийн нөхөрлөлийг бусад хүн сайшаах, эгч чуулганы хэрэг явдлыг удирдахыг харж тэвчдэггүй байлаа. Би өөрийгөө юугаа ч мэдэхгүй шинэ хүн биш, зарим нэг хэрэгжүүлэлттэй, бас маш их туршлага хуримтлуулсан, хэв чанараар эгчтэй эн дүйцнэ гэж бодсон. Бид хоёр хоёулаа удирдагч байтал яагаад дандаа эгч удирддаг юм бэ? Би яагаад эгчийн үгэнд орох ёстой юм бэ? Энэ хэвээрээ байвал би нэр төдий удирдагч болох биш үү? Тэгээд эгчээс илүү гарахын тулд улам шаргуу ажиллаж, Бурханы үгээр зэвсэглэж эхэлсэн, бас хамтран зүтгэгчдийн уулзалт дээр чуулганы ажлын талаар хэлэлцэх үед эгчийг саналаа илэрхийлэхээр нь би албаар өө эрж, өөнтөглөдөг байсан юм. Дараа нь эгчийг доош нь хийж, өөрийгөө өргөмжлөх гэж “сайхан санаагаа” хуваалцдаг байлаа. Хэсэг хугацааны дараа чуулганы ажлыг хэлэлцэх үеэр зарим хамтран зүтгэгчид миний санаа таалагдсан, тэгээд тэд асуудал гарах үед над дээр ирж, миний саналыг сонсож эхэлсэн юм. Тэд бүгд намайг хүрээлж байгааг харах мөн ч дуртай байсан. Дараа нь ХКН Ван эгчийг мөшгөж байсан болохоор эгч гадуур гарч үүргээ биелүүлж чадахаа больсон, би тэр хооронд чуулганы ажлыг дангаар хариуцдаг боллоо. Би ажилд дарагдаагүй, харин ч үнэхээр тайвширч, одоо л нэг бүх зүйл дээр бие дааж эцсийн шийдвэр гаргаж болох нь гэж бодсон. Тухайн үед ингэж бодох нь буруу гэдгийг мэдэж байсан ч өөрийгөө эргэцүүлж, үүнийг огт нухацтай хүлээж аваагүй юм.

Нэг өдөр удирдагч намайг өөр бүс дэх цуглаанд оролцох хэрэгтэй байна, энэ нь том бүс нутгийг хамарч байгаа ч 10 орчим хүнийг л сонгосон гэж хэлсэн. Бас би тушаал дэвших гэж байгаа талаараа сэм сонслоо. Тэгээд өөрийгөө чамгүй сайн юм байна, бүс нутгийнхаа сор нь юм байна гэж үнэхээр мэдэрсэн дээ. Тэгээд дөрвөн эгчтэй хамт өндөр сэтгэгдэлтэйгээр галт тэрэгт суусан ч замд минь санаанд оромгүй нэг зүйл тохиолдлоо. Биднийг ХКН-ын цагдаа нар мөшгөж баривчилсан юм. Тэдний байцаалт үр дүнгүй байсан болохоор намайг “хууль сахиулахад саад учруулахын тулд буруу номтны байгууллага үүсгэн байгуулж, ашигласан” гэж хоёр жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноосон. Би ял авсныхаа дараа тэсэхэд бэрх цагийг туулсан даа. “Яагаад намайг тушаал дэвших гэж байхад баривчилж, шоронд хийв ээ? Бурхан намайг болиулж, үүгээр илчилж, таягдаж байгаа юм биш үү? Би үүргээ биелүүлж, аврагдах боломжоо алдсан гэж үү?” гээд сэтгэлд минь Бурханы талаарх буруу ойлголт, эргэлзээ төрсөн. Би маш их шаналж, нэлээд төөрөлдсөн байсан юм. Тэгээд олон ч удаа мэгшиж, “Өө Бурхан минь, одоо би Таны хүслийг ойлгохгүй байна. Та намайг голж, намайг хүсэхгүй байх шиг байна. Бурхан минь, намайг гэгээрүүлж, замчилж, хүслээ ойлгуулаач гэж Танаас гуйя, тэгвэл би энэ нөхцөлд үнэнд яаж орохоо мэднэ шүү дээ” гэж Бурханд залбирсан. Залбирлыг минь сонссон Бурханд талархъя. Нэг өдөр надтай нэг тасагт хоригдож байсан эгч Бурханы зарим үгийг хуулж авсан тэмдэглэлээ сэмхэн шургуулж өгсөн. Тэнд ингэж бичсэн байлаа: “Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн ч үг биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, бодит сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлх үүргээ гүйцэтгэж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Миний сэтгэл дорхноо л гэгээлэг болсон. Энэ нөхцөлд Бурхан намайг шалгаж байлаа. Намайг таягдах биш, харин намайг өөрийгөө илүү сайн эргэцүүлж, өөрийгөө мэддэг болж, үнэнд ороосой гэж хүссэн юм байна. Би цаашид сөрөг, сул дорой байж болохгүй, бас өөрийнхөө үзлээр явж, Бурханы хүслийг тааж үнэхээр болохгүй гэдгээ мэдсэн. Харин ч өөрийгөө тайван байлгаж, үнэнийг эрж хайж, үнэн сэтгэлээсээ өөрийгөө эргэцүүлж, мэдэх ёстой.

Нэг шөнө огт нойр хүрэхгүй байлаа, тэгээд Бурхан надад ийм зүйл тохиолдохыг яагаад зөвшөөрсөн юм бол гэж өөрийн эрхгүй гайхсан юм. Дараа нь Бурханы ийм үг санаанд орсон: “Агуу улаан лууг та нар үнэхээр үзэн яддаг гэж үү? Үнэхээр, чин сэтгэлээсээ үзэн яддаг уу? Яагаад Би та нараас ийм олон удаа асуув? Би энэ асуултыг яагаад ахин дахин асуугаад байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг). “Би агуу улаан лууг үнэхээр үзэн яддаг уу? Үнэхээр чин үнэнээсээ үзэн яддаг уу?” гэж өөрөөсөө ахин дахин асуусан. Тэгээд “Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл”-ийн ийм хэсэг бодогдсон юм: “Зарим хүн: ‘Би агуу улаан лууг юунаас ч илүү үзэн яддаг. Энэ нь намайг дарангуйлж, мөрдөж мөшгөсөн бөгөөд ёрын муу царайг нь би аль эрт харж, үүнээс нүүр буруулсан’ гэх мэтийн зүйл хэлдэг. Чи түүнээс нүүр буруулсан гэж хэлдэг юм чинь Бурханд бүрэн дуулгавартай байдаг гэсэн үг үү? Бурханыг үнэхээр хайрладаг уу? Агуу улаан лууг хаясан гэсэн тодорхой шинж тэмдэг байх хэрэгтэй. Хэрвээ чи агуу улаан лууны хороор дүүрэн хэвээр байж, үүний үзэл бодлын дагуу аливааг шүүсээр байдаг бол үүнийг үнэхээр хаяагүй гэдгийг чинь энэ нь харуулдаг. Чи үүнийг хэчнээн их үзэн ядлаа ч гэсэн, үүний сэтгэлгээ, үзэл бодол болон тэрс үзэл, гажууд онолыг ялган таньж чадахгүй хэвээр байж, үзэл бодол, үйлдэл чинь үүний хоронд захирагдсаар байгаа бол агуу улаан луунаас нүүр буруулсан гэж яаж хэлж болох юм бэ? Чиний бодол, амьдралын талаарх үзэл бодол, харах өнцөг бүхэлдээ агуу улаан лууныхтай адил байдаг—тэдгээр нь бүгд үүнд харьяалагддаг бөгөөд ийм учраас чи Сатаны хяналт дор амьдарсаар байна… Сатаны нөлөөнөөс үнэхээр ангижрахын тулд бид Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах ёстой; өөрсдийнхөө доторх бүх сатанлаг хорыг бүрэн арилгаж, цэвэрлэх ёстой. Бид зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлаж, дуулгавартай дагаж чаддаг байх ёстой. Зөвхөн энэ нь л агуу улаан лууг үнэхээр хаяж буй хэрэг юм. Бидний зүрх сэтгэл дотор үнэн болон Бурханы үг захирч байх үед, бид Бурханыг агуу хэмээн өргөмжилж, Бурханыг мөнхөд дуулгавартай дагаж, шүтэн мөргөж байх үед, мөн агуу улаан лууны ов мэх, хязгаарлалт, завхралд автахаа болих үед—зөвхөн тэр үед л биднийг Сатаны нөлөөнөөс үнэхээр ангижирсан гэж хэлж болно.” Эдгээр үгийг бодоод үзэхэд, ах эгч нарыг баривчилж, хяхаж хавчиж, Бурханы ажлыг үймүүлж, бусниулдгийнх нь төлөө л агуу улаан лууг би үзэн яддаг байж, харин ингэснээр түүнийг үнэхээр үзэн ядаж, орхиогүй байсан. Ёрын муу, харгис мөн чанарыг нь бүрэн ойлгосноор л түүнийг үнэхээр үзэн ядаж, орхиж болдог, тэгснээр бид агуу улаан лууг үнэн голоосоо үзэн ядаж, өөрсдийнхөө доторх хорыг нь хөсөр хаяж чаддаг юм байна. Агуу улаан лууны баривчилгаа, хавчлага, эрүү шүүлтийг би өөрийн биеэр туулж, албадан суртал ухуулгад хамрагдсанаар тэр бол үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг чөтгөр гэдгийг үнэхээр олж харсан. Хүнийг хууран мэхлэгч, завхруулагчийн муухай царайг нь харсан. Тэр бурхангүй үзэл, эдийг шүтэх үзлийн хэнгэрэг дэлдэж, Бурханы оршин тогтнолыг үгүйсгэхээр улайрч, өөрийгөө “агуу, алдар суутай, зөв зүйтэй” гэж өргөмжилж, сайрхахын тулд чадах бүхнээ хийдэг. Өөрийгөө ард түмний аврагч гэж шагшин магтаж, хүн болгоноор өөрийгөө шүтүүлж, Бурхан мэт итгүүлэхийг хүсэж, хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орыг эзэлнэ гэж хий хоосон горьддог. Агуу улаан луу маш жигшүүртэй, ёрын муу, бас ичгүүргүй юм байна. Бас миний мөн чанар агуу улаан лууныхтай бараг дүйцэж байгааг би ухаарсан. Бусдад Бурханыг мэдүүлж, Бурханд захирагдах боломж олгохын тулд Бурхан намайг өргөж, удирдагчийн үүрэг гүйцэтгүүлж, үнэний нөхөрлөлөөр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг сургаж байхад би тэр боломжийг ашиглан чадах чинээгээрээ онгирч, зүгээр л бусад хүн намайг хүндэлж, хэлснээр минь хийгээсэй гэж хүссэн. Ингэснээрээ би Бурханыг эсэргүүцэж байсан биш үү? Би Ван эгчид атаархаж, эгчийг гадуурхаж, байнга алдаа дутагдал руу нь дайрч, эгчийг дорд үздэг байсан. Тэр ч байтугай чуулганд өөрөө шийдвэр гаргадаг болохын тулд эгчийг халуулах юм сан гэхээс байж ядаж байсан. Би дарангуйлагч шиг аашилж байсан биш үү? “Нэг ууланд хоёр бар багтдаггүй”, “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн” гэх зэрэг агуу улаан лууны хороор удирдуулж байсан биш үү? Бурханы захиргааны зарлигт, “Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг) гэсэн байдаг. Илэрхийлсэн бүхнээ эргээд харахад үүнийг үүргээ гүйцэтгэх гэж нэрлэж яаж болох вэ дээ? Би мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байсан юм байна! Үйлдэл минь Бурханы захиргааны зарлигийг аль эрт зөрчсөн байсан, хэрвээ Бурхан намайг сахилгажуулж, тэр нөхцөлийг ашиглан ёрын муу замналд минь цэг тавиагүй бол, би өөрийн уг чанар, санаархлын дагуу явсаар байсан бол алдар нэр, байр суурийн төлөө яахаас ч буцахгүй болж, эцэстээ ёрын мууг ихээхэн үйлдэж, Бурханд шийтгүүлж дуусах байсан нь лавтай. Үүнийг ойлгосон нь надад том сануулга болсон. Би тийм аюултай цэгт хүрчхээд огт хайхрахгүй байж. Эцэст нь баривчлагдсан болохоор өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхээс өөр аргагүй болсон. Агуу улаан луу гэх энэ диавол товойлгоогүй бол дотор минь түүний хэчнээн их хор байгааг, үнэндээ түүний төрөл гэдгээ хэзээ ч олж харахгүй байсан биз. Түүнийг үнэхээр орхиж, хороос нь ангижрахаар эрэлхийлэхгүй байх байсан. Бурханы хийсэн бүхэн намайг цэвэрлэхийн төлөө байсныг ойлгоод намайг аварсанд нь зүрх сэтгэлийнхээ угаас талархсан юм.

Шоронд байхдаа би өөрийгөө маш их эргэцүүлж, ялангуяа үүргээ гүйцэтгэх боломжоо нандигнадаггүй байсандаа харамссан. Оронд нь би алдар нэр, байр суурь хөөцөлдөхөөр зүтгэж, Сатаны хороор амьдардаг байж. Үнэний эсрэг маш олон зүйл хийж, үүгээрээ ах эгч нараа хорлож, чуулганы ажилд саад хийж, үймүүлдэг байсан. Би Бурханыг маш их шархлуулчхаад асар их өртэй болж, гэмшлээр дүүрсэн юм. Тэгэхэд л үнэнийг эрэлхийлж, Бурханы шүүлт гэсгээлтийг туулъя, даруйхан тэдгээр хороос ангижирч, хүний төрхийг амьдран харуулъя гэх оргилуун хүсэлтэй болсон юм. Суллагдсаныхаа дараа би үүргээ үргэлжлүүлсэн, тэгээд чуулганы удирдагчаар дахин сонгогдох үедээ урьдынх шигээ сэтгэл ханаж, өөрийгөө бахдаагүй. Харин ч үүнийг их хариуцлага, нандигнах ёстой Бурханы даалгавар гэж мэдрэн, үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой гэж бодсон. Сатанд хууртсан сүнсийг минь удаа дараагийн цээрлүүлэлт, сахилгажуулалт эцэст нь сэрээсэн. Үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ сайн биелүүлэх л зөв эрэл хайгуул гэдгийг би таньж мэдсэн! Алдар нэр, байр суурийн төлөөх хүсэл минь урьдынхаасаа бага болж, биеэ тоодог минь ч улам багасаж байгаа. Би бусадтай сайн ажиллаж, үүргээ зохистой биелүүлж чаддаг болсон, одоо хүний төрхийг бага ч болов амьдран харуулж байгаа. Багахан өөрчлөлт ч амархан олдоогүйг би гүнээ мэдэрч байна. Энэ бүгд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л олдсон. Намайг аварсанд нь Төгс Хүчит Бурханд талархъя!

Өмнөх: 72. Хоёр нүүртний гэмшил

Дараах: 74. Зовлон бэрхшээлээр дамжуулан дуулгавартай байхыг сурлаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

60. Бурхан үнэхээр зөвт

Жан Линь, Япон2012 оны 9-р сард би Янь Жуо гэх удирдагчтай уулзах үедээ чуулганы ажлыг хариуцаж байлаа. Удирдагч айл дамжин сайн мэдээ...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих