72. Хоёр нүүртний гэмшил

Шиньрүй, Өмнөд Солонгос

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи ‘сайн санааныхаа’ улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой). Бурханы үгийн энэ хэсэг надад хоёр нүүрт фарисайчууд, лам нар, байр суурийн хэнээрхэлд автсан тэр бүх ёрын муу антихристүүдийн тухай бодогдуулдаг байсан. Бурхан тэд нарын тухай л яриад байна гэж би боддог байлаа. Зарчмын хувьд, Бурхан бүгдэд маань байдаг зүйлийг илчилж байгаа, надад ч бас тийм завхарсан зан чанар байгаа гэдгийг би мэдэж байсан. Гэвч би өөрийнхөө талаар жинхэнэ ойлголтгүй учраас, заримдаа фарисайчууд, антихристүүд, мэхлэгч нар надаас үнэхээр хол зүйл юм шиг санагддаг байлаа. Би тийм биш, би хэзээ ч тийм болохгүй. Би олон жил итгэгч байгаа, сайн зүйл хийж, үүрэгтээ төлөөс төлсөн. Чуулган надад ямар ч үүрэг оноосон байсан, би дуулгавартай дагаж, хэрэгжүүлдэг байв. Дээр нь би удирдагч болохоор эрмэлздэггүй, ямар нэг байр суурьтай байх эсэхээс үл хамааран үүргээ гүйцэтгэдэг байсан. Би яаж антихрист, мэхлэгч байж таарах вэ? Гэвч, үнэндээ би бүхэлдээ үзэл, төсөөлөл дотроо амьдарч байсан бөгөөд хожим нь бодит үнэнтэй нүүр тулаад, миний эдгээр үзэл бүрмѳсѳн буруу гэдгээ ухаарсан юм.

Би хотын гадна байдаг чуулганы сайн мэдээний ажлыг хариуцаж авахаар болов. Ажлынх нь тэр хэсэг удалгүй сайжирч эхлэн, удирдагчид намайг үнэхээр үнэлж байлаа. Заримдаа тэд, ажлынхаа өөр бусад талын тухай ярилцаж, надтай зөвлөлдөхөөр ирж уулздаг байв. Дээрээс нь би, удаан хугацаанд итгэгч байсан, үүргийнхээ төлөө зовлон бэрхшээл туулж чадсан учраас ах эгч нар намайг хүндлэх маягтай байлаа. Би ч мөн өөрийгөө өндөг шиг өөгүй мэт харж байв. Энэ олон жил итгэсэн бөгөөд удирдах албан тушаалд байгаа тул, би бусадтай адилхан байж болохгүй, тэднээс дээгүүр харагдах ёстой гэж бодсон юм. Тэдний харуулснаас дор завхрал харуулж болохгүй, тэдэн шиг сул дорой эсвэл сөрөг байдал үзүүлж болохгүй, эс бөгөөс тэд намайг юу гэж бодох билээ? Олон жил итгэсэн байж биеийн хэмжээ нь ямар жижиг юм бэ гэж хэлээд намайг дорд үзэх бус уу? хэмээн бодогдож байв. Дараа нь, үүрэгтээ зарчмыг зөрчсөн гээд нэг удирдагч надтай харьцалт хийв. Итгэгч болоод ийм олон жил болчхоод мэдлэг ухаан хомс хэвээр байна, надад үнэний бодит байдал дутагдаж байна гэж хэлсэн юм. Надад туйлын ичгүүртэй, шившигтэй санагдсан боловч дутагдлаа засахын тулд завхрал, дутагдлынхаа талаар эргэцүүлж, үнэнийг эрэлхийлээгүй. Харин ч бөөн хоосон үг, сургаал чалчиж, өөрийгөө мэддэг юм шиг дүр эсгэж, үнэний бодит байдалгүй гэдгээ далдлахын тулд сүнслэг хүн шиг дүр эсгэж байв.

Нэг удаа, Эзэнд итгэдэг нэг хамтран зүтгэгч үнэн замыг судлахыг хүсэж байгаагаа хэлснийг би санаж байна. Удирдагч надад даруйхан очиж Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчил гэж хэлсэн. Би тэгнэ гэж хэлсэн боловч шийдвэрлэхэд хэцүү олон үзэл түүнд байгааг олж мэдсэн билээ. Тухайн үедээ би үнэхээр завгүй байсан тул тэр даалгаврыг түр хойш нь тавьсан юм. Удирдагч хэдэн долоо хоногийн дараа надаас “Энэ бүх хугацаа өнгөрчхөөд байхад чи түүнтэй яагаад гэрчлэл хуваалцаагүй юм бэ? Тэр үнэн замыг судалж үзэхийг хүсэж байгаа, бас тэр Эзэний эргэн ирэхийг хүсэн хүлээж буй маш олон итгэгчийг удирдан хөтөлдөг. Чи яагаад одоо болтол түүнд Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар гэрчлэл хийж өгөөгүй юм бэ?” хэмээн асуув. Надад бага зэрэг гэмших сэтгэл төрж, “Өөр ажил гарсан болохоор хийж чадсангүй” хэмээн яаран тайлбар тавьж эхэллээ. Үүнийг сонсоод удирдагч ихэд уурлаж намайг хариуцлагагүй, үүрэгтээ их зан гаргаж, хойрго хандаж, сайн мэдээний ажилд маань ноцтой саад учрууллаа гээд намайг маш ширүүн зэмлэв. Тухайн үед олон ах эгч нар тэнд байсан бөгөөд нүүр минь халуу шатаж байгааг мэдэрч байлаа. “Надад ингэж их хатуу хандалгүй, бага ч гэсэн нэр хүндтэй минь үлдээчхэж болсонгүй юу? Миний буруу байсныг мэдэж байна, одоо би очоод түүнд сайн мэдээ хуваалцчихад л болох бус уу? Надтай ширүүн харьцах хэрэг байхгүй шүү дээ” гэж би бодож байлаа. Би бас өөрийгөө зөвтгөж, би зүгээр суугаагүй, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл сайн мэдээ номлосоор байтал өдөр минь өнгөрдөг гэж бодож байв. Гэсэн ч тэр намайг хэлбэр төдий хийж, хариуцлагагүй байна гэж хэлсэн юм. Надаас өөр юу хүсээд байгаа юм бэ? Үүрэг минь хэтэрхий хэцүү байх шиг надад санагдав. Тэр цуглааны дараа би өрөөндөө нуугдаад сайн уйлж авсан юм. Надад хэлмэгдсэн мэт санагдаж, сөрөг сэтгэгдэл төрж байсан бөгөөд би Бурханы талаарх буруу ойлголтоор дүүрэн байлаа. Дотор минь тэрслүү бодол төрж, удирдагч надад тийм хатуу хандсаныг бодоход Бурхан намайг жигшин голдог байлгүй, тиймээс би яаж үүргээ гүйцэтгээд байж болох вэ гэж бодогдлоо. Магадгүй би зүгээр л бурууг хүлээгээд, тэвчээд, гарчихвал, Бурханы гэрийн ажлыг ч саатуулахгүй, би ч үнэлэгддэггүй ажил хийхгүй болно. Нүдээ бүлцийтэл уйлсан миний байдал зөв биш гэсэн мэдрэмж төрж байсан юм. Би маш олон жил итгэгч байсан атлаа бага зэрэг ширүүн харьцахад л хүлээж авч чадсангүй. Би Бурханд учирлаж, Бурхантай тэмцэлдэж, бүр бууж өгөхийг хүссэн. Надад ямар ч жинхэнэ биеийн хэмжээ алга. Тэнгэр нураад ирсэн ч гэсэн үүрэгтээ үнэнч байх гэдэг Бурханы үгийг би саналаа. Үүнийг бодоод би үнэхээр урам зориг орсон юм. Бурхан эсвэл удирдагч намайг юу гэж бодох нь хамаагүй, би өвдөг сөхөрч болохгүй, үүрэг минь хэчнээн хэцүү байсан ч гэсэн сорилтыг давж гаргах ёстой. Ингэж бодох үед надад тийм ч их зовлонтой санагдсангүй. Би тэр даруй нулимсаа арчаад, ах эгч нартай ярилцахаар явлаа. Хэдхэн хоногийн дотор тэрхүү хамтран зүтгэгчийг эгнээндээ оруулав. Гэвч үүний дараа би, үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайж, өөрийн асуудлыг эргэцүүлсэнгүй, харин ч үргэлжлүүлэн өөрийн мөс чанар, хүсэлд тулгуурлаж үүргээ гүйцэтгэхээр зүтгэж байв. Надад бага зэрэг биеийн хэмжээ, зарим нэг бодит байдал байгаа гэж би бодсон.

Үнэндээ, хариуцлагагүй, амархан замыг сонгож, бодитой ажил хийхгүй байсны минь төлөө удирдагч надтай харьцсан. Эдгээр нь маш ноцтой асуудал байв. Бидний сайн мэдээний ажлыг би ахалж байсан, харин хэн нэгэн маш олон үзэлтэй байгааг би хараад би нөхөрлөж, гэрчлэл хийхэд бүх хүчээ дайчлахыг хүсдэггүй байлаа. Зүгээр л назгайран хойш тавьсаар хагас сарыг өнгөрөөжээ. Энэ нь олон хүний үнэн замыг судалж, Эзэний эргэн ирэлтийг угтах байсныг хойшлуулсан! Үүрэгтээ ингэж их зан гаргах нь Бурханыг эсэргүүцэж, Түүний зан чанарт халдаж буй хэрэг билээ. Би хэзээ ч зүгээр суухгүй, үүрэгтээ төлөөс төлж чадаж байгаа мэт санагдаж байсан боловч бэрхшээлтэй тулгарах болгондоо асуудлыг шийдвэрлэж, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд үнэнийг эрж хайхад анхаардаггүй байв. Харин ч хойш ухарч, хүссэн зүйлээ хийгээд, Бурханы даалгаврыг зүгээр л хамаа намаагүй хойш тавьж байж. Энэ яахан сүнслэг үйл ажиллагаа байх билээ? Үүрэгтээ назгайран, хариуцлагагүй хандаж байгаа хийгээд ов мэхтэй, сатанлаг зан чанарын минь тухай удирдагч гаргаж хэлсэн бөгөөд иймэрхүү зүйл хийсэн минь анхных биш билээ. Удирдагч намайг өөрийгөө мэдэж, гэмшиж өөрчлөгдөөсэй гэсэндээ миний төлөө үүнийг задлан шинжилсэн боловч би жинхэнээсээ өөрийгөө эргэцүүлж эсвэл асуудлын минь эх үндэс нь хаана байгааг олж харсангүй. Засалт, харьцалт туулахыг хүлээж авсан юм шиг дүр үзүүлсэн боловч өөрийгөө жинхэнээсээ огт ойлгоогүй. Тийм ч учраас, би цуглаан дээр зарим нэг хоосон үг, сургаал хэлж, тэгээд өөрийгөө мэддэг болсон юм шиг дүр эсгэсэн. Би үүрэгтээ хариуцлагагүй байж, Бурханы гэрийн ажлыг хойш татаж, ноцтой хор хүргэж байсан, удирдагч намайг зэмлэж байгаа нь үнэхээр зөв, тэр миний төрөлхийн чанар, сатанлаг зан чанарыг гаргаж тавьж байна, тийм болохоор би хийсэн зүйлийнхээ буруу зөвийг шинжилж чадахгүй боллоо гэж хэлсэн. Гэвч би хаана алдсан, миний үйлдлийн уг чанар хийгээд үр дагавар, үүрэгтээ хайнга хандахдаа ямар завхарсан зан чанар харуулсан, ямар утгагүй сэтгэлгээ, үзэлтэй байгаа талаараа хэзээ ч нөхөрлөж байгаагүй юм. Илүү нарийн эдгээр талд нь би анхаарал огт хандуулаагүй. Үүний оронд би юуны талаар ярьсан бэ? Би хэрхэн Бурханыг түшиж, эерэг байдлаас орсон тухайгаа, ийм эерэг ойлголтын тухай л ярьсаар байсан юм. Харьцалт туулах үедээ би сөрөг сэтгэгдэлтэй болж, гомдоллож, бууж өгөхийг хүссэн боловч Бурханы үгийн талаар бодох нь надад үнэхээр урам өгсөн тул сөхөрч унаж болохгүй санагдсан юм гэж хэлсэн. Бурхан надад маш их ажил хийж, Тэр надад маш ихийг өгсөн болохоор би мөс чанартай байх ёстой, Бурханы урмыг хугалж болохгүй. Тиймээс би, яаж ч засалт, харьцалт туулсан байсан, үүрэг минь ямар ч хэцүү байсан би үүргээ сайн гүйцэтгэх ёстой гэж бодсон бөгөөд намайг өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэж, гэмшиж, өөрчлөгдөөсэй гэсэндээ удирдагч надад харьцалт хийсэн. Бусад хүн үүнийг сонсоод миний асуудал, завхралыг ялган таньж чадаагүй, би Бурханы гэрийн ажилд томоохон хор хүргэсэн юм шиг тэдэнд санагдаагүй. Харин ч тэдэнд, удирдагч надад үнэхээр хатуу хандаж, ажилдаа багахан алдаа гаргасныхаа төлөө би засалт, харьцалт туулсан юм шиг санагдсан. Тэд үнэхээр өрөвдөж, ойлгож байлаа. Тэгээд тийм ширүүн харьцалт туулсныхаа дараа сөрөг бололгүй, харин ч үүргээ нуруун дээрээ үүрч чадаж байгааг минь харахад тэдэнд би үнэхээр үнэнийг ойлгосон бөгөөд биеийн хэмжээтэй мэт санагджээ. Тэд намайг үнэхээр хүндэлж, надад тал засаж байлаа. Тухайн үед тийм ширүүн харьцалт туулсан атлаа хүчтэй байж, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгаа минь үнэхээр биширмээр байна гэж цөөн хэд нь хэлж байв. Зарим нь миний үүргийг огтхон ч хялбар биш, намайг тэр бүх эрч хүчийг зориулаад зогсохгүй багахан алдаа гарахад зэмлүүлсэн гэж хэлж байлаа. Намайг нулимсаа арчаад тэр даруй үүрэгтээ буцаад орохыг тэд харсан бөгөөд тэд байсан бол аль хэдийн сөхрөөд уначихсан байгаа, өөрсдөд нь тийм биеийн хэмжээ байхгүй гэж хэлсэн юм. Тэд миний нөхөрлөхийг сонсоод, харьцалт, засалтыг хүлээн авах хэрэгжүүлэлтийн замыг, эсвэл засаж, харьцах нь Бурханы хайр, аврал байсан гэдгийг ойлгоогүй. Харин ч, тэд Бурханыг буруу ойлгож, болгоомжилж, Бурханаас зайгаа барьж, надад ойртсон. Үүний дараа би хэд хэдэн удаа харьцалт туулсан бөгөөд тухай бүр адилхан болж өнгөрсөн. Би үргэлж үгчилсэн хоосон сургаалын талаар ярьж, сүнслэг байдалтай, өөрийгөө мэддэг мэт дүр үзүүлж, биеийн хэмжээ, бодит байдалтай мэт дүр эсгэж, бүх ах эгч нарыг хуурч байлаа. Би ямар ч ойлголтгүй, тэр чигээрээ хөшүүн байсны дээр энэ дундуур хөл дээрээ зогссоор байгаадаа өөрөөрөө үнэхээр бахархаж байв. Би өөрийгөө хачин ихээр сайшааж, биеийн хэмжээ, үнэний бодит байдалтай болсон мэт санаж, улам ихээр биеэ тоож, өөртөө итгэлтэй болж байлаа.

Нэг удаа, үүрэгт минь байгаа зарим асуудлыг нэг ах онцолж ярьсан юм. Би үүнийг хүлээж авахыг хүсэхгүй, түүнийг алдаа эрж, өө хайж байна гэж гомдоллож байлаа. Түүнд миний дургүй үнэхээр хүрч байв. Гэхдээ энэ олон жил итгэгч байсан атлаа ямар биеэ тоосон болохыг минь хэн нэгэн хараад намайг муухайгаар бодох вий гэж айсан. Мөн удирдагч энэ тухай олж мэдээд, үнэнийг хүлээн авч чадахгүй байна гэж хэлэх вий гэхээс эмээсэн учраас хуурамч дүр үзүүлж, энэ тухай гомдоллохгүй гэж өөрийгөө албадав. Тайван байгаа мэт дүр эсгэж би түүнд “Ах аа, энд танд харагдаж буй асуудлын талаар бүгдийг надад хэлээрэй, бид нэг нэгээр нь ярилцъя. Хэрэв бид эдгээрийг шийдвэрлэж чадахгүй бол удирдагчтай ярилцаж болно” гэж хэлсэн юм. Тэгэхэд тэрээр асуудлуудыг нэг бүрчлэн дурдаж, би тэр бүрийг нь тайлбарлаж няцаалаа. Эцэст нь түүний тавьсан асуудлуудын ихэнхэд нь тайлбар тавьсан юм. Би асуудал шийдэгдсэн гэж үзээд маш тааламжтай санагдлаа. Гэвч тэр энэ талаар санаа зовж байсан тул удирдагчтай үүнийг ярилцахаар явсан юм. Түүний гаргаж тавьсан зарим асуудал нь үнэхээр асуудалтай байсан бөгөөд удирдагч үүнийг олж мэдмэгцээ бүгдийн өмнө надтай харьцаж, намайг засав. Намайг биеэ тоосон, өөр хэний ч санал зөвлөгөөг хүлээж авдаггүй, үүрэгтэй зарчимч биш, энэ олон жил итгэсэн атлаа ямар ч үнэний бодит байдалгүй гэж хэлсэн юм. Намайг ямар ч бодитой асуудал шийдвэрлэж чаддаггүй, сохроор биеэ тоосон, ямар ч бодлогогүй байна гэв. Үүнийг сонсоход надад хэцүү байсан боловч бүрэн ухамсарлахгүй л байлаа. “Би биеэ тоосон, заримдаа бага зэрэг өөртөө итгэлтэй байдаг боловч зарим нэг санал зөвлөгөөг хүлээж авч чадна. Би тийм биеэ тоосон огт биш” гэж надад бодогдож байсан юм.

Үүний дараахан би дахиад л ажлын хурал дээр илчлэгдэв. Хариуцсан ажлаа удаашруулаад байсныг минь удирдагч олж мэдээд надаас “Чи үүн дээр яагаад ийм бүтээмжгүй ажиллаад байна вэ? Асуудал нь юунд байна? Чи илүү сайн байж чадах уу?” гэж асуулаа. Хариуд нь би “Үгүй ээ, би чадахгүй” гэсэн юм. Удирдагч бодит нөхцөл байдлыг маань ойлгохгүй, хэтэрхий их юм хүлээгээд байгаа юм шиг надад санагдсан. Дараа нь тэр бидэнд Бурханы үгийн зарим хэсгийг уншиж өгч, сайн мэдээ түгээхийн ач холбогдлын талаар нөхөрлөсөн юм. Мөн тэрээр цаг маш шахуу байна, бид бүтээмжээ сайжруулах хэрэгтэй байна гэж хэллээ. Түүний хэлсэн зүйлийг би үнэндээ хүлээж аваагүй. Өөрийн үзэл, туршлагатай л зууралдаад “Би бүтээмжээ нэмэгдүүлж үнэхээр чадахгүй” гэж бодож байлаа. Би хажуудаа байгаа ах эгч нараас “Бид чадна гэж бодож байна уу?” гэж аярхан асуусан юм. Тэднээс ингэж асуусны цаад сэдэл нь тэднийг өөрийнхөө талд оруулж, надтай ижилхэн зүйл тэднээр хэлүүлж, удирдагчийг эсэргүүцэж, явцыг удаашруулах явдал байлаа. Энэ нь маш илэрхий байсан боловч би огт анзаарахгүй байв. Тэд намайг ялган таньж огт чадахгүй байсан бөгөөд ялган таних чадвараа огт хэрэглээгүй гэж хэлж болохоор байв. Тэд бүгдээрээ миний талд орж, надтай нэгдсэн юм.

Хожим нь, би биеэ тоосон, үүрэгтэй үр бүтээмжгүй бөгөөд багийн ажлыг муу удирдаад зогсохгүй саад болж байсан болохоор үүргээсээ халагдсан юм. Гайхмаар нь багийн шинэ удирдагчийг дахин сонгох цаг ирэхэд, ах эгч нар миний төлөө санал өгөөд зогсохгүй, санал нэгтэй дэмжлээ. Намайг халбал баг тэр чигээрээ нурж унана, өөр хэн тэр багийг хариуцаж чадах вэ дээ? гэж тэдний зарим нь хэлж байхыг би сонссон юм. Тэр үед л надад ноцтой асуудал байх шиг, миний ажиллаж байгаа байдлаас үл хамааран хүн болгон намайг сонсож, дэмжиж байх шиг санагдлаа. Удирдагч намайг халсан хэдий ч хүн болгон миний төлөө санал өгч, бүр надад шударга хандуулахын тулд миний төлөө тэмцэж байв. Би үнэхээр ах эгч нарыг төөрөгдүүлжээ.

Бурханы үгийн нэг хэсгийн талаар би бодлоо: “Та нарын тухайд гэвэл, нэг газрын чуулгануудыг хариуцуулаад, зургаан сарын турш хэн ч хянахгүй бол та нар замаа алдаж эхлэх байсан. Хэрэв нэг жилийн турш хэнээр ч хянуулаагүй бол та нар хүмүүсийг удирдан, замыг нь алдуулна. Хоёр жил өнгөрөхөд хэн ч хянахгүй хэвээр байвал та нар тэднийг өөрсдийнхөө өмнө аваачна. Яагаад тэр вэ? Та нар энэ асуудлыг ер нь бодолцож үзсэн үү? Та нар ингэж чадах уу? Та нарын мэдлэг хүмүүсийг хэсэг зуур л хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөх тусам нэг юмаа л яриад байвал чинь зарим хүн үүнийг ялган танина; тэд чамайг хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдлаар дэндүү дулимаг гэж хэлнэ. Хоосон сургаал номлох замаар хүмүүсийг хууран мэхлэхээр оролдохоос өөр сонголт чамд үлдэхгүй. Хэрэв чи үргэлж энэ маягаараа явбал доорх хүмүүс чинь чиний арга барил, алхам болон итгэлийн үлгэр дуурайлыг дагаж, тэдгээр үг болон хоосон сургаалыг туулж, хэрэгжүүлэх үлгэр дуурайлыг чинь дагах болно. Эцсийн эцэст чамайг үргэлжлүүлэн номлох тусам тэд бүгд чамайг үлгэр жишээ болгохдоо тулна. Чи бусдыг удирдахдаа хоосон сургаалын тухай ярьдаг тул доорх хүмүүс чинь чамаас хоосон сургаал сурч, юмс өрнөхийн хэрээр чи буруу замаар орсон байх болно. Доорх хүмүүс чинь чиний явдаг ямар ч замаар явна; тэд бүгд чамаас суралцаж, чамайг дагах тул чамд: ‘Би одоо хүч чадалтай боллоо; ийм олон хүн үгийг минь сонсож, чуулган миний эрхээр байна’ гэж санагдана. Хүний доторх энэхүү урвалтын уг чанараас үүдэн чи өөрийн мэдэлгүй Бурханыг нэр төдий удирдагч болгон хувиргаж, дараа нь өөрөө нэг төрлийн урсгал байгуулдаг. Янз бүрийн урсгал яаж үүсдэг вэ? Тэд ийм маягаар үүсдэг юм. Зүгээр л урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, ‘Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой’ гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу? Ийм хүмүүс нь Паулын төрөл билээ(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”). Бурханы үгээс би Түүний илчилсэн яг тэр фарисай шиг байснаа олж харж чадсаны дээр би ийм ов мэхтэй, ёрын муу сатанлаг зан чанартай байгаад зогсохгүй зан авир минь бусдыг төөрөгдүүлж, хяналтдаа байлган, Бурханыг хойш тавих хэмжээнд хүрчээ. Хоосон сургаалын талаар л ярьж, хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд шаргуу ажиллаж байгаа мэт дүр эсгэдэг тэдгээр хоёр нүүрт фарисай, лам нарын тухай би бодлоо. Тэд Бурханд өртэй гэж хэлдэг, үнэхээр даруухан, өөрийгөө мэддэг юм шиг харагддаг боловч Эзэний төлөө хэр их зүйлээс татгалзаж, хэр их зовж зүдэрч байгаа, хэр их ажил хийснээ үргэлж харуулж байдаг. Үүний улмаас, итгэгчид тэдэнд шүтэн мөргөж, тэдний хэлж буй бүхэн нь Эзэний хүсэлтэй нийцдэг гэж боддог. Итгэгчид тэднийг ялган таньж чадахгүй, бүр тэднийг дуулгавартай дагах нь Эзэнийг дуулгавартай дагаж байгаа хэрэг гэж хүртэл боддог. Эзэнд нэр төдий итгэж байгаа боловч үнэн хэрэгтээ лам нарыг дагаж байгаа хэрэг юм. Миний явж байсан зам, фарисайчууд, лам нарын замаас ямар ялгаатай байсан гэж? Ах эгч нар намайг үүрэгтээ өөрийгөө зориулдаг гэж бодоосой гэсэндээ би бас хоосон сургаал, өнгөцхөн тахилд анхаардаг байв. Харьцалт туулахдаа би үнэнийг эрж хайх юм уу чин сэтгэлээсээ өөрийгөө эргэцүүлээгүй. Өөрийгөө захирагдаж байна, биеийн хэмжээтэй гэж тэдэнд бодуулж, өөрийгөө эрхэмлэн хайрлуулж, сонсуулахын тулд хүмүүсийг төөрөгдүүлэх гэж зөв санагдсан зүйлийг л би хэлдэг байсан. Бүр тэднээр өөртэйгөө хамт Бурханы шаардлагыг эсэргүүцүүлсэн. Эрх мэдэлтэй нь үнэндээ би байсан юм. Би антихристээс юугаараа өөр байсан бэ? Би удирдагч биш, ямар нэг өндөр дээд албан тушаалд байгаагүй. Удирдагчийн удирдлага дор өөр хоёр эгчтэй хамт зарим нэг ажлыг л хамтдаа хариуцдаг байсан атал асуудал минь тэгтлээ муудсан. Хэрэв ямар нэг зүйлийг дангаараа хариуцдаг илүү өндөр албан тушаалд очсон бол ямар гээч асар их ёрын мууг үйлдсэн байх бол гэдгийг бодохыг ч хүсэхгүй байна. Удаан хугацаанд итгэгч байж, ямар ч зовлон бэрхшээл, шалгалттай нүүр тулсан үүргээ гүйцэтгэсээр байдаг болохоор би нэлээд сайн хүн чанартайн дээр удирдагч болох гэж хэзээ ч тэмцэлдэж байгаагүй учраас хэзээ ч фарисай эсвэл антихрист болохгүй гэж бодож байсан билээ. Гэвч бодит үнэнтэй нүүр тулаад би цочирдож, хэлэх ч үггүй болсон. Миний үзэл ямар утгагүй, хор хөнөөлтэй болохыг, миний зан чанар ямар ёрын муу, аймшигтай болохыг эцэст нь олж харсан юм. Итгэгчийн хувьд үнэнийг эрэлхийлэхгүй, Бурханы шүүлт, гэсгээлт, харьцалт, засалтыг туулахыг хүлээн авч, захирагдахгүй байснаа олж харлаа. Бурханы үгийн дагуу сатанлаг уг чанараа эргэцүүлж, мэдэж аваагүй, өнгөн дээрээ дуулгавартай дагаж, аман дээрээ хүлээн зөвшөөрөөд сэтгэл ханасан. Гэвч би хэчнээн сайн эсвэл дүрэм журам дагадаг харагдсан ч гэсэн боломж гарангуут, Бурханаас урвадаг сатанлаг уг чанар минь ил гарч, өөрөө ч мэддэггүй байсан ёрын мууг өөрийн мэдэлгүй үйлдэж байв. Үнэхээр л яг Бурханы хэлсэн шиг: “Надаас урвах магадлал чинь зуун хувь хэвээр үлдэнэ.

Сатанд ямар гүн завхруулагдсан, ямар хөшүүн, зөрүүд байсныг минь Бурхан мэдэж байсан. Өөрийнхөө талаар багахан мэдэх төдийхнөөр би өөрчлөлтөд хүрч чадахгүй. Тиймээс хожим нь ах эгч нар намайг илчилж, надтай харьцсан. Нэг эгч тойруулж хэлэхгүйгээр “Одоо би чамайг бага зэрэг ялган таньж чадаж байна. Чи сэтгэлийн гүнд байгаа бодлынхоо талаар бараг нөхөрлөдөггүй, завхарлаа илчилдэггүй. Завхрал чинь бүхэлдээ шийдэгдэж, түүнээс чөлөөлөгдсөн мэт зарим нэг эерэг оролт, ойлголтынхоо талаар л ярьдаг” гэж надад нэг удаа хэлснийг би санаж байна. Мөн тэрээр урьд нь намайг эрхэмлэн хайрладаг байсан, намайг үнэнийг ойлгодог удаан хугацааны итгэгч, олон зүйлийг хэрхэн туулахаа мэддэг, үүрэгтээ зовж зүдэрч, төлөөс төлж чаддаг, ялангуяа ширүүн харьцалт, засалтыг хүлээн авч чадна гэж боддог байсан гэж хэлсэн. Тийм ч учраас тэр намайг хүндэлдэг байжээ. Миний хэлсэн бүхэн зөв гэж боддог байсан агаад намайг үргэлж сонсдог, зүрх сэтгэлдээ бараг л Бурханы орон зайг надад өгсөн байж. Намайг бараг л Бурхан шиг үздэг байсан гэж хэлэхийг нь сонсоод би аянгад цохиулах шиг болсон. Би маш их айж, үнэхээр эсэргүүцэж байв. Надад “Хэрэв тэр үнэн бол би антихрист болчихсон бус уу? Чи яаж ийм тэнэг, ялган таних чадваргүй байж чадна вэ? Би ч бас Сатанаар завхруулагдсан. Чи яаж намайг тэгж харж болох билээ?” гэж бодогдсон юм. Миний сэтгэл хэдэн өдөр хямарлаа. Түүний хэлсэн зүйлийг бодох болгонд сэтгэлээр унаж, ямар нэг аймшигтай зүйл над руу ойртож байгаа юм шиг нэг тийм сонин айдас хүрэм мэдрэмж төрөөд байв. Энэ бол над руу чиглэсэн Бурханы уур хилэн, Түүний зөвт зан чанар над дээр ирж байгаа бөгөөд тийм ёрын мууг хийснийхээ үр дагаврыг хүлээн авах ёстойгоо би мэдэж байлаа. Бурханы зан чанар халдахыг огт тэвчихгүй гэдгийг би мэдэж байсны дээр Бурхан намайг аль хэдийн ялласныг мэдэрсэн учраас итгэлийн зам минь төгсгөлдөө хүрлээ гэж би бодсон. Ингэж бодоод би нулимсаа барьж дийлээгүй. Асар их ёрын муу эсвэл үнэхээр муу зүйл хийдэггүй юм шиг байсан би ийм хүнд асуудалд орж болно гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Би хүмүүсийг хоосон сургаалаар төөрөгдүүлээд зогсохгүй, тэднийг өөртөө Бурхан шиг шүтэн мөргөхөд хүргэсэн. Тэр бол Бурханыг нэр төдий болгож, Бурханы зан чанарт ноцтой халдсан хэрэг юм. Надад үнэхээр сөрөг санагдаж, миний гэм буруу, муу үйл зүрх сэтгэлд минь тамгалагдсан мэт санагдаж байлаа. Би яг л фарисай, антихрист шиг, Сатаных юм шиг, таягдан хаягдах үйлчлэл үзүүлэгч шиг санагдаж байв. Яаж яваад тийм болсноо л би ойлгохгүй байв. Харамсахдаа би, Бурханы өмнө очиж, гэмшин ийн хэлсэн билээ: “Бурхан минь, би асар их мууг үйлдсэн. Би Таны зан чанарт халдсан болохоор хараагдаж, шийтгэгдэх ёстой! Би Танаас өршөөгөөч гэж гуйхгүй, ердөө л намайг гэгээрүүлээч гэж гуйя, тэгвэл би сатанлаг уг чанараа ойлгож, Сатаны завхралд өртсөн үнэнийг олж харж чадна. Бурхан минь, би гэмшиж, үнэнч шударга, чигч шулуун байхыг хүсэж байна.”

Дараагийн хэдэн өдөр нь, би яагаад тийм аймшигтай газарт очсон, асуудлын эх үндэс нь хаана байгааг эргэцүүлж эхлэв. Би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр нэг удаа үүнийг уншсан: “Тэгэхээр антихристүүд хүний ямар зан төрхийг хуулбарладаг вэ? Тэд хэн болж дүр эсгэдэг вэ? Мэдээжийн хэрэг, тэдний жүжиглэл нь байр суурь, нэр хүндийн төлөө байдаг. Үүнийг тийм зүйлээс салгаж болохгүй, эс бөгөөс тэд яавч тэгж дүр эсгэхгүй—тэд яагаад ч тийм тэнэг зүйл хийхгүй байсан. Тийм зан авирыг шившигтэй, жигшмээр, зэвүүн гэж үздэг байтал тэд яагаад тэгж авирласаар байдаг юм бэ? Тэдэнд өөрийн гэсэн зорилго, сэдэл байдаг нь эргэлзээгүй—санаархал, сэдэл энд багтана. Антихристүүд хүмүүсийн санаа сэтгэлд байр суурьтай болох гэж байгаа бол тэр хүмүүст үнэлүүлэх ёстой. Тэгэхээр хүмүүс юунаас болж тэгэх вэ? Хүмүүсийн үзлээр сайн гэгддэг зарим зан авир, илэрхийллийг дуурайхаас гадна, бусдад өөрсдийгөө үнэлүүлэхийн тулд антихристүүд бас хүмүүсийн агуу, гайхамшигтай гэж итгэдэг тодорхой нэг зан авир, дүр төрхийг дуурайдаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (18)”). “Орчин нөхцөл ямар байх, үүргээ хаана гүйцэтгэхээс үл хамааран, антихристүүд сул дорой биш, Бурханд туйлын их хайртай, Бурханд бүрэн дүүрэн итгэдэг, хэзээ ч сөрөг байгаагүй, үнэний талаарх, Бурханы талаарх сэтгэлийн гүн дэх бодит хандлага, бодит үзэл бодлоо бусдаас нуудаггүй юм шиг дүр үзүүлдэг. Үнэндээ, зүрх сэтгэлийнхээ гүнд тэд өөрсдийгөө бүхнийг чадагч гэж үнэхээр итгэдэг үү? Өөрсдөд нь ямар ч сул тал байхгүй гэж тэд үнэхээр итгэдэг үү? Үгүй. Тэгэхээр, өөрсдөд нь сул тал, тэрслүү байдал, завхарсан зан чанар бий гэдгийг мэддэг байж тэд яагаад бусдын өмнө ингэж ярьж, авирладаг юм бэ? Зорилго нь тодорхой: бусдын дунд, бусдын өмнө байр сууриа хамгаалах гэж л тэр. Хэрвээ тэд бусдын өмнө илэрхий сөрөг байж, сул дорой зүйл илэн далангүй хэлж, тэрслүү байдал харуулж, өөрсдийгөө мэдэх тухай яривал энэ нь тэдний байр суурь, нэр хүндэд хор хүргэх зүйл, хохирол болно. Тиймээс ч тэд өөрсдийгөө сул дорой, сөрөг байна, төгс биш, харин ердөө л нэг жирийн хүн гэж хэлснээс үхсэн нь дээр гэж үздэг. Тэд завхарсан зан чанартай гэдгээ, жирийн хүн, өчүүхэн, ялихгүй зүйл гэдгээ хүлээн зөвшөөрвөл хүмүүсийн санаа сэтгэл дэх байр сууриа алдана гэж боддог. Тиймээс тэд ямар ч байсан энэ байр сууриа орхиж чаддаггүй, харин ч баталгаажуулах гэж хамаг чадлаараа мэрийдэг. Асуудалтай тулгарах болгондоо тэд урагш алхдаг боловч илчлэгдэж магадгүй, хүмүүс өөрсдийг нь нэвт шувт харж чадна гэдгийг хараад хурдхан нуугддаг. Аяыг нь олох боломж байвал, өөрсдийгөө харуулах, тэд бол мэргэжилтэн, энэ хэрэг явдлын талаар мэддэг, ойлгодог, энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэж дүр эсгэх боломжтой байвал урагш яаран гарч бусдын сайшаалыг хүртэж, энэ салбарт туршлагатай гэдгээ тэдэнд мэдүүлэх бололцоог шүүрэн авдаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (18)”). “Энэ антихристүүд нь сүнслэг хүмүүсийн дүрд тоглохыг хүсдэг, тэд ах, эгч нарын дунд гарамгай нэгэн байхыг, үнэнийг эзэмшиж, үнэнийг ойлгодог бөгөөд сул дорой, дутуу дулимаг хүмүүст тусалж чаддаг хүмүүс байхыг хүсдэг. Тэгээд ийм дүрд тоглохын зорилго нь юу вэ? Нэгдүгээрт, тэд өөрсдийгөө аль хэдийн махан биеийг дийлсэн, хорвоогийн санаа зовох зүйлийг халсан, хэвийн хүн чанарын сул талаас ангижирч, хэвийн хүн чанарын махан биеэс давсан гэж итгэдэг; тэд өөрсдийгөө Бурханы гэрт чухал даалгавар дааж авч чадах, Бурханы хүсэлд санаа тавьж чадах хүмүүс, оюун санаа нь Бурханы үгээр дүүрэн хүмүүс гэж итгэдэг. Тэд өөрсдийгөө Бурханы шаардлагад аль хэдийн хүрч, Бурханы таалалд нийцсэн, Бурханы хүсэлд санаа тавьж чаддаг, Бурхан өөрийн амаар амласан сайхан хүрэх газрыг олж авч чадах хүмүүс гэж нэрлэдэг. Тиймээс тэд үргэлж маадгар байдаг бөгөөд өөрсдийгөө бусдаас өөр гэж боддог. Санаж чадах, оюун санаандаа ойлгож чадах үг, хэллэгийг ашиглан тэд бусдыг зэмлэж, яллаж, дүгнэдэг; тиймээс тэд бас бусдыг дүгнэж, сурган, бусдыг эдгээр хэрэгжүүлэлт, хэллэгийг дагадаг болгож, ингэснээрээ ах эгч нарын дунд хүссэн байр сууриндаа хүрэхийн тулд үзлийнхээ төсөөллөөс төрсөн хэрэгжүүлэлт, хэллэгийг үргэлж ашигладаг. Тэд зөв үг, хэллэг болон зөв хоосон сургаал хэлж, хэдэн уриа хашхирч, Бурханы гэрт багахан хариуцлага хүлээж, нэг чухал даалгавар хариуцаж чаддаг, удирдах хүсэлтэй байж, бүлэг хүмүүсийн дотор хэвийн дэг журам тогтоож чадаж байгаа цагт сүнслэг байна, байр суурь нь баталгаатай байна гэж итгэдэг. Тиймээс сүнслэг байгаа дүр эсгэж, сүнслэг байдлынхаа талаар сайрхахын зэрэгцээ бас бүхнийг чадагч, юуг ч хийх чадвартай, төгс хүний дүр эсгэдэг ба өөрийгөө бүхнийг хийж чадна, бүх зүйлд сайн гэж боддог(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (18)”).

Би яагаад үргэлж хоёр нүүртэй байсныг, нөхөрлөхдөө зөвхөн сайн талаа харуулдаг атлаа муухай, ёрын муу талаа хэнд ч харуулахгүйн тулд түүнийгээ нуух гэж маш их хүчин чармайлт гаргаж байсныг Бурханы үг надад харуулсан билээ. Хүмүүсийн зүрх сэтгэлд эзэлдэг орон зайгаа хамгаалж, удаан хугацааны итгэгч гэсэн дүр төрхөө хадгалахын тулд тэгсэн юм. Тэгснээр, тэд олон жил итгэсэн болохоор намайг онцгой гэж, бусад ах эгч нараас өөр гэж, намайг үнэнийг ойлгодог агаад биеийн хэмжээтэй хэмээн бодсон учраас намайг хүндэлж, эрхэмлэн хайрлаж байв. Би маш биеэ тоосон, ёрын муу, ов мэхтэй болохоо ухаарсан! Би өөрийгөө урт хугацааны итгэгч бөгөөд зарим нэг хоосон сургаалыг ойлгодог гэж бодсон учраас өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, сүнслэг хүний дүр эсгэж эхэлжээ. Надад үнэний бодит байдал дутагдаж байсан бөгөөд би үнэнийг эрж хайж, эрэлхийлэхэд анхаараагүй. Надад үнэний бодит байдал байхгүй гэдэг муухай бодит үнэнийг далдлахын тулд би хоосон сургаал, аятайхан зан авир, зарим нэг өнгөцхөн тахил ашигласан. Би засалт, харьцалт туулахдаа өөрийгөө эргэцүүлж, мэдэх гээгүй, өөрийн асуудал, завхралыг задлан шинжлээгүй. Би өөрийн албан тушаал, дүр төрхийг хамгаалахын тулд муухай сэдэл, завхарсан зан чанараа хэнд ч мэдэгдүүлэхгүй гэж нуун далдалсан. Ингэж хоёр нүүр гаргах нь Эзэн Есүст тэрсэлсэн тэдгээр фарисайчуудаас ямар ялгаатай юм бэ? Эзэн Есүс фарисайчуудыг ийнхүү зэмлэсэн: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг(Матай 23:27–28). “Шумуулыг шүүж, тэмээг залгидаг сохор газарчид аа!(Матай 23:24). Би яг адилхан байсан бус уу? Би туршлагынхаа талаар нөхөрлөж байгаа юм шиг харагдаж байсан боловч, хүн болгоны харж чадах зүйлийн тухай, зүгээр нэг хоосон сургаалын тухай л ярих атлаа жинхэнэ бодлоо, миний дотор байгаа тэдгээр завхарсан ёрын муу зүйлсийг нууж, хэзээ ч тэр талаар дурдаагүй. Тэгснээр, хэдийгээр надад завхрал, тэрслүү байдал байсан ч гэсэн, бусад хүнээс хавьгүй дээр гэж хүмүүс бодох болно. Би ялгааг шүүж авах атлаа тэмээ залгиж байлаа. Гаднаа даруухан харагдавч дотроо бол өөрийн нэр, байр суурь, мөн бусдад харагдах өөрийн дүр төрхийг л хамгаалж байв. Би үнэхээр хоёр нүүртэй, зальжин, ов мэхтэй байж. Би бүх ах эгч нарыг хуурсан. Бүтээгдсэн зүйлийн хувьд сайн, чигч шударга хүн байж, байрандаа байгаагүй, Сатаны завхралд гүнзгий өртсөн хүний харах өнцгөөс Бурханы ажлыг туулаагүй, завхралаасаа салахын тулд Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг хүлээж аваагүй. Харин ч, гайхуулах, өөрийгөө нэрд гаргах, бусдыг төөрөгдүүлэхэд өөрийн үүргийг ашиглаж, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Өөртэй нь тэмцэлдэж байж. Тэр бол Бурханд тэрсэлж, антихрист байх зам бус уу? Энэ бол Бурханы ялласан зам билээ. Миний хувьд, удаан хугацаанд итгэснээс биш, хэв чанар, үнэнийг эрэлхийлэх тал дээр би бусдыг яагаад ч гүйцэхгүй байв. Тэр бүх хугацааны дараа надад үнэний бодит байдал байгаагүй бөгөөд амь зан чанар минь өөрчлөгдөөгүй. Би нөгөө л нэг биеэ тоосон, өөрийгөө ихэд бодсон Сатаны дүр төрх хэвээр байсны дээр үүрэгтээ зарчимч байгаагүй. Би Бурханы хүсэлд санаа тавьж, Бурханыг өргөмжилж чадаагүйгээр барахгүй, сайн мэдээний ажилдаа саад учруулсан. Олон жил итгэгч байсныг минь бодож үзвэл тэр бол үнэхээр ичгүүртэй хэрэг байлаа. Гэтэл тэрийг би өөрийгөө өргөмжилж, хүмүүсээр өөрийгөө хүндлүүлэхэд ашиглаж болох хөрөнгө гэж бодсон. Би маш бодлогогүй, ичгүүргүй байж!

Өөрийн сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы үгийн энэ хэсгийг би уншсан: “Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол үнэнийг хэзээ ч ойлгохгүй. Бичиг үсэг, хоосон сургаалыг хэдэн арван мянган удаа хэлж болох ч тэдгээр нь ердөө л бичиг үсэг, хоосон сургаал хэвээрээ байна. Зарим хүн: ‘Христ бол үнэн, зам, амь’ гэж л хэлдэг. Эдгээр үгийг чи хэдэн арван мянган удаа давтаж хэлсэн ч гэсэн ямар ч хэрэггүй хэвээр байх болно; үүний утга учрыг чи огт ойлгодоггүй. Христ бол үнэн, зам, амь гэж яагаад хэлдэг вэ? Туршлагаараа энэ талаар олж авсан мэдлэгээ чи тайлбарлаж чадах уу? Чи үнэн, зам, амийн бодит байдал руу орсон уу? Та нарыг үгийг нь туулж, мэдлэгтэй болоосой гэсэндээ Бурхан үгээ айлдсан; зүгээр нэг үг үсэг, сургаал ярих ямар ч хэрэггүй. Чи Бурханы үгийг ойлгож, үүнд орсон цагт л өөрийгөө мэдэж чадна. Хэрэв чи Бурханы үгийг ойлгодоггүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэнтэй байх үедээ л чи ялган таньж чадна; үнэн байхгүй бол ялган таньж чадахгүй. Үнэн байгаа үед л хэрэг явдлыг бүрэн дүүрэн ойлгож чадна; үнэн байхгүй бол хэрэг явдлыг ойлгож чадахгүй. Үнэн байгаа үед л өөрийгөө мэдэж чадна; үнэн байхгүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэн байгаа үед л чи зан чанараа өөрчилж чадна; үнэн байхгүй бол зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханы хүслийн дагуу үйлчилж чадна; үнэн байхгүй бол Бурханы хүслийн дагуу үйлчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханд шүтэн мөргөж чадна; үнэн байхгүй бол шүтэн мөргөх чинь шашны зан үйл гүйцэтгэхээс өөрцгүй болно. Энэ бүхэн Бурханы үгээс үнэнийг олж авахаас хамаардаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Үүнийг уншсан нь надад фарисай шиг Бурханыг эсэргүүцэх буруу замыг яагаад сонгосноо илүү тодорхой ойлгоход тусалсан. Би олон жилийн туршид үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлээгүй учраас тэр байсан бөгөөд Бурханы үгийг уншихдаа би үгчилсэн утгад нь анхаардаг. Би Түүний үгэнд орж, хэрэгжүүлээгүй, үнэний ямар ч бодит ойлголт надад байгаагүй. Тиймээс мэдээжийн хэрэг, би үгчилсэн сургаалыг л номлож чадах байв. Итгэхдээ би үнэнийг хайрлаж, Бурханы үгээр цангаагүйн дээр, нэг хэсэгт нь үнэний ямар талыг илчилсэн байна, Бурханы хүсэл юу болохыг би хэр зэрэг ойлгож, хэрэгжүүлж, орсон эсвэл Түүний үг хэр их надад хүрсэн гэх зэргээр Түүний үгийг тунгаан бодохын тулд Бурханы өмнө хэзээ ч тайван байж бараг үзээгүй. Ямар нэгэн зүйл болоход, өөрийн байдлын талаар Бурханы үгийн дагуу бодож, хувийн асуудлынхаа талаар эргэцүүлж, ямар завхрал харуулаад байгаа хийгээд ямар буруу үзэл надад байгааг шинжлэх гэж оролдоогүй. Би яг л Паул шиг зүгээр л, байнга өөрийгөө завгүй байлгаж, ажлынхаа төлөө зовж зүдэрч байгаагаа бодож, хувийн санаархлаа гүйцэлдүүлж байв. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, үнэний бүхий л талын тухай маш дэлгэрэнгүй нөхөрлөсөн билээ. Биднийг үнэнийг ойлгож, Сатан биднийг завхралд оруулдаг тухай үнэнийг ойлгож, гэмшиж өөрчлөгдөөсэй гэсэндээ тэгдэг юм. Гэтэл би Бурханы үгийг үнэхээр хөнгөхнөөр хүлээж авч, тэдгээрийг тунгаан бодож, эрж хайлгүй, тэдгээрийг хэрэгжүүлж, тэдгээрт орох тухай бодож үзээгүй. Энэ нь хүн төрөлхтнийг аврах Бурханы хүслээс огт эсрэгээрээ байгаа бус уу? Энэ нь фарисайчууд, шашны пасторуудын сонгосон замтай бүхэлдээ адилхан байгаа бус уу? Фарисайчууд номлох, ажилдаа зовж зүдрэх, албан тушаалаа хамгаалах тухай л санаа тавьдаг. Тэд хэзээ ч Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй бөгөөд Бурханы үгийн талаарх туршлага, ойлголтоо хуваалцаж чаддаггүй байв. Тэд хүмүүсийг үнэний бодит байдал руу хөтөлж чадахгүй, харин үгчилсэн судар, мэдлэг, сургаалаар төөрөгдүүлж л чадна. Тийм ч учраас, тэд Бурханд тэрсэлсэн хүмүүс болсон. Би итгэхдээ үнэнийг хэрэгжүүлэх гэж бас оролдоогүй, харин зарим нэг дүрэм журам л дагасан. Би асар их ёрын муу юм уу ноцтой буруу зүйл хийдэггүй байсан, сайн авирлаж байгаа мэт харагдаж, цуглаан дээр зөв гэж санагдсан зүйлийг хуваалцдаг байсан болохоор итгэл минь зүгээр байгаа гэж би бодсон юм. Гэвч миний ухаарснаар би зүгээр л хоёр нүүртэй байгаа бус уу? Энэ яаж Бурханд жинхэнээсээ итгэсэн байх билээ? Хэрэв би ямар ч үнэний бодит байдалгүйгээр, завхарсан зан чанараа огт өөрчлөхгүйгээр, тийм маягаар итгэсээр байвал таягдан хаягдаж дуусах бус уу? Би харамслаар дүүрч Бурханд ийнхүү залбирлаа: “Би цаашид хоёр нүүртэй байхыг хүсэхгүй байна. Би үнэнийг эрэлхийлж, Таны шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, тэдгээрт захирагдаж, өөрийгөө өөрчлөхийг хүсэж байна.”

Үүний дараа, би сүнслэг үйл ажиллагаандаа Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Жишээ нь, нэгэнт байр суурьтай болчихвол захирангуй байдал харуулж, ихэмсгээр ярих хэрэгтэй гэж чи боддог. Ингэх нь алдаатай бодол гэдгийг ухаарсныхаа дараа чи тэрийгээ хаях хэрэгтэй; тэр замаар бүү яв. Чамд иймэрхүү бодол төрөхөд тэр байдлаасаа гарах ёстой бөгөөд тэндээ гацаж болохгүй. Тэнд гацаад, тиймэрхүү бодол, үзэлтэй болчихвол чи баг зүүнэ, хэн ч чамайг харж, чиний зүрх сэтгэл, санааг ойлгож мэдэрч чадахгүйгээр өөрийгөө ер бусын чанга баглана. Чи бусадтай багны цаанаас ярьж байгаа юм шиг ярина. Тэд зүрх сэтгэлийг чинь харж чадахгүй. Чи бусдад зүрх сэтгэлээ харуулж сурах ёстой; тэдэнд зүрх сэтгэлээ нээж, тэдэнтэй ойртож сурах ёстой—гэтэл чи яг эсрэг арга хэрэглэдэг. Энэ нь зарчим бус уу? Энэ нь хэрэгжүүлэх зам бус уу? Бодол, ухаарлынхаа дотроос эхэл: Өөрийгөө боож багламаар санагдах мөчид чи ингэж залбирах ёстой: ‘Өө Бурхан минь! Би дахиад л баг зүүмээр байна, ахиад л явуулга хийж, мэхлэх гэж байна. Би ийм л диавол даа! Намайг ингэж жигшин голоход би Таныг хүргэлээ! Өдгөө би өөрийгөө маш их зэвүүцэж байна. Намайг сахилгажуулж, зэмлэж, шийтгээч дээ’. Чи залбирч, хандлагаа ил гаргах ёстой. Үүнд хэрхэн хэрэгжүүлэх чинь багтана. Энэ хэрэгжүүлэлт хүмүүсийн аль талд чиглэдэг вэ? Аливаа нэг асуудлын талаар хүмүүсийн харуулсан бодол, санаа, санаархлаас гадна тэдний алхдаг зам, сонгосон зүгт чиглэдэг. Өөрөөр хэлбэл, чамд ийм санаа төрж, тэр санаагаараа үйлдэхийг хүсмэгцээ чи тэр хүслээ дарж, задлан шинжлэх ёстой. Бодлоо дарж, задлан шинжилмэгц тэрхүү бодлоороо хавьгүй бага илэрхийлж, үйлдэх бус уу? Түүнчлэн чиний дотоод завхарсан зан чанарт саад болох бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”). Бурханы үг намайг хэрэгжүүлэлтийн замд чиглүүлсэн. Хоёр нүүртэй байдал, ов мэхтэй, ёрын муу сатанлаг зан чанараа шийдвэрлэхийн тулд би үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх, Бурхантай илэн далангүй байж, бусадтай чин сэтгэлийн нөхөрлөл хуваалцаж сурах, асуудал тулгарахад жинхэнэ харах өнцөг, бодлоо хуваалцах ёстой. Дахин хуурамч байхыг хүссэн үедээ би Бурханд залбирч, өөрийгөө хаяж, яг эсрэгээр нь хийх ёстой. Би илэн далангүй байж, завхралаа ил болгож, задлан шинжилж, сатанлаг зан чанартаа автахгүй байх ёстой. Бурханы үгийг би саналаа: “Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Тэгээд үнэнч шударга хүн байх ямар чухал болохыг мэдэрсэн. Итгэсэн бүх жилүүддээ би энгийн үнэнийг хүртэл хэрэгжүүлж, ороогүй. Хөөрхийлөлтэй байж! Тиймээс би Бурханд залбирч, гэмшиж, үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байхад бэлэн байлаа.

Түүнээс хойш, хэн нэгэн би үнэнийг ойлгосон, биеийн хэмжээтэй гэж хэлэхийг сонсох болгонд надад үнэхээр тавгүй, ичгүүртэй санагддаг болсон. Би өмнөх шигээ энэ талаар хөөрөхөө больсон юм. Нэг удаа, намайг удаан хугацаанд итгэгч байсан, үүргийнхээ төлөө зовж зүдэрч чадна гэдгийг сонссон эгч надтай уулзаад намайг үнэхээр биширч байсан. Тэрээр шууд улаан нүүрэн дээр минь “Эгч ээ, таныг удаан хугацаанд итгэсэн, олон номлол сонсож, олон үнэнийг ойлгосон гэдгийг би мэднэ. Би таныг үнэхээр биширдэг” гэж хэлсэн. Түүнийг ингэж хэлэхийг сонсоод би айж, бие зарсхийв. Би тэр дор нь хэрэг явдлын үнэнийг тайлбарлаж “Эгч ээ, үнэндээ тийм биш. Харагдах байдлыг зөвхөн бүү хар. Би удаан хугацаанд Бурханд итгэсэн боловч надад хэв чанар дутмаг, би үнэнийг хайрлаж, эрэлхийлдэггүй. Итгэсэн бүх жилүүддээ би өнгөцхөн тахил л хийж байсан. Би зарим нэг сайн зүйлийг хийж, төлөөс төлж чадах боловч үүрэгтээ зарчимч байж, амь зан чанараа нэг их өөрчлөөгүй. Бурханы надад даалгасан үүргийг хүлээж авч чадаагүй. Би Бурханы хүсэлд санаа тавьж, Түүнийг өргөмжилдөггүй, харин ч Бурханд тэрсэлж, Түүнийг ичгүүртэй байдалд оруулдаг” гэсэн юм. Дараа нь би түүнтэй энэхүү нөхөрлөлийг хуваалцсан билээ: “Чиний харах өнцөг үнэнтэй нийцэхгүй байна. Хүмүүст сохроор бүү тал зас, харин Бурханы үгийн үнэнд үндэслэж хүмүүс, юмсыг хар. Бурхан хүмүүсийг яаж хардаг вэ? Хүмүүс хэдэн жил итгэж байгаа, хэчнээн их зовж зүдэрч, эрэн бэдэрч байгаа эсвэл хэр их номлож чадах нь Түүнд хамаагүй. Тэд үнэнийг эрэлхийлдэг эсэх, зан чанар нь өөрчлөгдсөн эсэх, үүрэгтээ гэрчлэл хийж чадах эсэхэд Тэр санаа тавьдаг. Шинээр итгэсэн зарим хүн үнэнийг эрэлхийлж чаддаг бөгөөд хэрэгжүүлэлт болоод оролтдоо анхаарч, амархан ахиж дэвшдэг. Тэд надаас хавьгүй дээр юм. Удаан хугацаанд итгэгч байсан эсвэл зовж зүдэрсэн гэж намайг бишрэх биш, чин сэтгэлээсээ хандаж, үнэнийг эрэлхийлэх хүчин чармайлтынх нь төлөө тэднийг бишрэх хэрэгтэй. Хүний итгэх хугацааг Бурхан урьдаас тогтоодог. Үүнд бишрэх зүйл юу ч байхгүй. Удаан хугацааны итгэгч үнэнийг эрэлхийлэхгүй, түүний амь зан чанар нь өөрчлөгдөхгүй, харин өнгөцхөн сайн зүйл л хийгээд байвал тэд бол бас л бусдыг төөрөгдүүлж буй фарисайчууд юм. Тийм ч учраас үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөх нь хамгийн чухал зүйл билээ”. Энэ нөхөрлөлийг хуваалцсаны дараа би хавьгүй илүү тайвширсан. Түүний дараа цуглаан дээр хоосон сургаал ярьж, сайрхахаа больж, харин Бурханы үгийн дагуу өөрийнхөө талаарх ойлголтоо л хуваалцдаг болсон. Би мөн: “Би арай гэж өөрийгөө бага зэрэг мэддэг болсон. Би өөрчлөгдөөгүй л байна, хараахан үүнийг хэрэгжүүлж, үүнд ороогүй” гэж мэдэгдсэн. Нөхөрлөл минь өнгөцхөн байсан боловч би хавьгүй тайвширсан.

Туршлагаараа дамжуулан би нэг зүйлийг гарцаагүй олж харж, гүнзгий туулсан юм. Хэн хэр удаан итгэгч байсан, хэчнээн сайн харагдах, хэчнээн сайн авирлах, хэчнээн их зовж зүдэрч, ажиллах нь хамаагүй үнэнийг эрэлхийлэхгүй бол, Бурхан тэднийг шүүж, гэсгээж, засаж, харьцах үед хүлээн авч, захирагдахгүй бол, асуудал гарахад өөрсдийгөө мэдэх гэж, Бурханы үгийн бодит байдалд орох гэж хичээхгүй бол, сатанлаг зан чанар нь өөрчлөгдөөгүй бол тэд фарисайчууд, антихристүүдийн зам дээр байна. Тохирох нөхцөл байдал нь гарч ирэх мөчид тэд антихрист, мэхлэгч болж хувирна. Энэ бол эргэлзээгүй. Энэ бол гарцаагүй үр дагавар. Аврагдаж, зан чанараа өөрчлөхийн тулд үнэнийг эрэлхийлж, Бурханы шүүлт, гэсгээлт, харьцалтыг хүлээн авч, захирагдах нь хүмүүст ямар чухал болохыг би харсан! Бурханд талархъя!

Өмнөх: 71. Онгирсноос үүдсэн хор хөнөөл

Дараах: 73. Бурханы аврал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

61. Үнэн надад замыг харуулсан

Шизай, ЯпонТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн...

13. Үнэнч хүн байх тэмцэл

Вэй Жөн, ХятадХэдэн жилийн өмнө би цахилгаан бараа засварын газар нээсэн. Тэгээд үнэнч бизнес эрхлэгч байж, гэр бүлээ дутагдах гачигдах...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих