25. Хүн үүрэгтээ хэрхэн хандах ёстой тухай

Жэн Е, Өмнөд Солонгос

Итгэгч болсныхоо дараа би, удирдагч ах эгч нар үргэлж цуглаан хийж, үнэний талаар нөхөрлөж байгааг анзаарсан юм, зарим нь видео хийх, эсвэл дуулж, бүжиглэх зэрэг ур чадвар шаарддаг үүрэгтэй байв. Би тэднийг үнэхээр биширч, энэ бол хүндлүүштэй зүйл гэж бодож байлаа. Гэртээ хүн хоноглуулж, чуулганы үйл ажиллагааг зохицуулдаг хүмүүсийн хувьд, үүрэг нь нэг их яриад байх юмгүй, ур чадвар шаардахгүй болохоор тэд хэзээ ч нэр хүнд олдоггүй байсан. Ирээдүйд намайг сайхан харагдуулах үүрэг хүлээх юм сан гэж би боддог байлаа. Хоёр жилийн дараа надад юм бичих үүрэг өгөхөд би маш их баярлаж байлаа, тэр тусмаа юм бичих ажлын талаар удирдамж өгөхөөр чуулган руу очих болгонд бүх ах эгч үнэхээр халуун дотно хандаж, биширсэн байдлаар хардаг байлаа. Би өөртөө үнэхээр сэтгэл ханаж, миний үүрэг бусдынхаас илүү бишрэл төрүүлсэн мэт санагдаж байсан юм. 2018 онд би үүргээ гүйцэтгэхээр өөр газар луу явлаа. Тэнд байхад нэг ах ямар үүрэгтэйг минь олж мэдээд, энэ талаар надтай ярилцаж эхэлсэн юм. Намайг яаж хүндэлж байгааг хараад би үнэхээр баярлаж, тэр үүргийг биелүүлэх нь үнэхээр нэр төрийн хэрэг гэж санагдлаа.

Тэгэхэд би байнга ихэрхэж, өөрийгөө биширч, үүргээрээ нэр хүнд, ашиг хонжоо олох гэж тэмцсэнээс биш, үүргээ нухацтай авч үзээгүй юм. Би ямар ч амжилт гаргаагүй учраас хоёр сарын дараа үүргээсээ чөлөөлөгдсөн. Тэгээд үнэхээр сэтгэл гонсойж, бага зэрэг сөрөг болсон болохоор удирдагч надтай Бурханы хүслийн тухай нөхөрлөж, “Кинонд маань тайзны ажилчнаар ажиллах хүмүүс Бурханы гэрт хэрэгтэй байна. Чи хийж чадна даа. Ямар ч үүрэгтэй байсан, үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэхэд л бүхнээ зориулах хэрэгтэй” гэж хэлэв. Тэр үүрэг нь юунд хүргэхийг би үнэндээ мэдээгүй, удирдагч өгсөн болохоор захирагдах ёстой л гэж бодсон. Хэсэг хугацаанд тайзны ажилчнаар ажилласныхаа дараа ихэнх ажил нь төрөл бүрийн тулгуурыг нааш цааш зөөдөг биеийн хүчний ажил гэдгийг ойлгов. Ямар ч ур чадвар шаардахгүй. Зүгээр л маш их гүйдэг, хар бор ажил байлаа. Тэгээд би, “Юм бичих үүрэг минь оюун ухаанаа ашиглахыг шаарддаг, хүндтэй, сайхан ажил байсан. Тайз заслын энэ бүх хэрэгслийг зөөх нь биеийн хүчний хөдөлмөр, заваан, ядаргаатай. Ах эгч нар намайг дорд үзэх болов уу?” гэж бодлоо. Ингэж бодоод би цөхөрч, ийм үүрэг гүйцэтгэж байгаагаа бага зэрэг эсэргүүцсэн. Тэр үеэс хойш дурамжхан ажиллаж, болж өгвөл бултдаг боллоо. Заримдаа тулгуур дутаж, ах эгч нараас зээлэх хэрэгтэй болоход, намайг очих юм бол, өмнөх үүргээсээ чөлөөлөгдөөд одоо тайз заслын дорд ажил хийж байгааг минь таньдаг ах эгч нар мэдээд, юу гэж бодох бол гэж айсандаа өөр хүн явуулдаг байлаа. Би ажилд хамаатай ур чадвараа сайжруулахыг ч хүсээгүй, хэрэв илүү ихийг сурчихвал энэ үүргийг үүрд гүйцэтгээд, бусдаас онцгойрох өдөр минь хэзээ ч ирэхгүй гэж айсан. Заримдаа биднийг тайз заслаа хийж байх үед найруулагч, тулгууруудыг тодорхой нэг байдлаар байрлуулахыг хүсдэг байв. Энэ нь намайг үргэлж тавгүйтүүлж, надад ичгэвтэр санагддаг байлаа. Өмнө нь юм бичих үүргээ гүйцэтгэж байхад бусад хүн намайг хүндэлж, удирдамжийг минь дагадаг байсан ч одоо юу хийхээ заалгаад сууж байгаа нь жинхэнэ тушаал буурсан хэрэг байлаа. Нэг удаа, нэг ах тайз засалд зориулаад гаднаас сүрэл түүгээд ир гэв. Би үнэхээр хийхийг хүсээгүй. “Ийм зүйл хийхээр гарна гэдэг маш ичгүүртэй. Хэрэв ах эгч нар харвал намайг ийм залуудаа тийм зүйл хийж байдаг бүтэлгүй амьтан гэж үзэх нь гарцаагүй” гэж бодогдлоо. Гэхдээ үүргээ биелүүлэх ёстой байсан учраас би ойрд хавьд хүнгүй болтол хүлээгээд, зориглон гарч түүсэн юм. Сүрэл түүж байтал нэг ах ирж байгаа харагдлаа. Ах арьсан гутал, цагаан оймс өмссөн—үнэхээр цэмцгэр харагдаж байв. Би харин тэр чигтээ бохир заваан байлаа. Тэгээд гэнэт сэтгэлээр унаж, гонсойж, “Бид чацуу ч тэр ах сайхан, цэвэрхэн үүрэг гүйцэтгэж байхад би сүрэл түүх бохир ажил л хийж чадна. Ямар том ялгаа вэ! Ямар ичмээр юм бэ! Буцаж очоод, энэ үүргийг хиймээргүй байна гэдгээ удирдагчид хэлээд, өөр юм даалгаач гэж гуйя” гэж бодсон юм.

Буцаж ирснийхээ дараа би удирдагчид хэлэх үү яах вэ гэж гайхаад, дотроо үнэхээр зөрчилдөж байлаа. Хэрэв би хэлэхгүй бол энэ үүргээ хийсээр л байх ёстой болно, харин үнэнээ хэлж, хийхийг хүсэхгүй байгаагаа хэлбэл үүргээсээ зугтсан болох байлаа. Ингэж бодоод сэтгэл хөдлөлөө дарж, юу ч хэлсэнгүй. Төд удалгүй удирдагч, тайзны ажилчид болон жүжигчдийг хамтад нь цуглаанд оролцууллаа. Би үүнд огт баярласангүй. Намайг хар бор ажлаа хийх зуур тэд нэр хүнд олж, анхаарлын төвд орлоо. Бид ердөө ч ижил түвшинд байгаагүй. Хамт цугларах нь дорд муу гэдгийг минь л харуулах юм биш үү? Цуглаан дээр хүн бүр нөхөрлөлд идэвхтэй оролцсон ч би юу ч хуваалцахыг хүсээгүй. Жүжигчидтэй хийсэн цуглаанд, би ердөө л тэднийг илүү сайхан харагдуулж байгаа юм шиг санагдаж, дарамттай байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам миний сүнс улам харанхуйлж, бүр цуглаанд явахыг ч хүсэхээ болилоо. Юм бичих үүрэг гүйцэтгэж байсан үеэ, ах эгч нар маань надтай урам зоригтой мэндчилж, удирдагч үнэлж байсныг үргэлж санагалздаг байв. Би тэр үүргээс чөлөөлөгдсөнөөсөө хойш хар бор ажил л хийж байсан болохоор хэн ч намайг цаашид хүндлээгүй. Би сэтгэлээр унаж, гутарч, улам л эмзэглэж, зожиг болж, байнга гуниглаж, нэг л биш санагдаж байлаа. Тэгээд үнэхээр хурдан хугацаанд нэлээд их жин хаясан юм. Нэг орой, ганцаараа алхаж байхдаа доторх сэтгэлийн зовлонгоо тэвчихээ болиод, уйлж, Бурханд хандан, “Өө Бурхан минь! Урьд нь би үнэнийг эрэлхийлж, Таныг хангалуун байлгахын тулд үүргээ гүйцэтгэхээр шийдсэн ч одоо миний үүрэгт гайхуулаад байх боломж байхгүй учраас бусдаас дор гэдгээ үргэлж мэдэрч байна. Үнэхээр сөрөг, сул дорой санагдаж, хэзээ мөдгүй Танаас урвахын даваан дээр байгаа юм шиг санагдаж байна. Бурхан минь, ийм сөрөг байхыг хүсэхгүй байгаа ч би юу хийхээ мэдэхгүй байна. Намайг замчилж энэ байдлаас гарга өгөөч” гэж залбирлаа.

Дараа нь Бурханы үгээс үүнийг уншлаа: “Үүрэг хэрхэн үүсдэг вэ? Ерөнхийдөө бол хүн төрөлхтөнд аврал авчрах Бурханы удирдлагын ажлын үр дүнд үүсдэг; харин явцуугаар бол Бурханы удирдлагын ажил хүн төрөлхтний дунд ил болоход хийх хэрэгтэй олон янзын ажил гарч ирдэг ба хүмүүс хамтран ажиллаж, эдгээрийг гүйцэлдүүлэх шаардлагатай болдог. Үүнээс хүмүүсийн гүйцэтгэх хариуцлага, даалгавар үүссэн бөгөөд эдгээр хариуцлага, даалгавар нь хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг үүрэг юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”). “Үүрэг чинь ямар ч бай дээд, доод гэж бүү ялгаварла. Чи ингэж хэллээ гэе: ‘Энэ ажил Бурханаас оноосон даалгавар, Бурханы гэрийн ажил ч гэлээ, ийм юм хийвэл хүмүүс намайг дорд үзэж магадгүй. Бусдад онцгойрч болохуйц ажил хийх боломж олддог. Гэтэл надад оногдсон, онцгойрох нь бүү хэл, нүднээс далдуур чармайн зүтгэхэд хүргэдэг энэ ажлыг яаж үүрэг гэж нэрлэж болох юм бэ? Энэ үүргийг би хүлээн зөвшөөрч чадахгүй; энэ миний үүрэг биш. Бусдын өмнө онцгойрч, нэрд гарах боломж олгодог үүрэг л миний үүрэг байх ёстой—бас би нэрд гарч, онцгойрдоггүй юм гэхэд үүргээсээ ашиг тус хүртэж, бие амар байх ёстой’. Энэ зөвшөөрч болох хандлага мөн үү? Голомтгой байна гэдэг Бурханаас ирдэг зүйлийг зөвшөөрөхгүй, өөрийн дураар сонголт хийж байгаа хэрэг. Үүргээ хүлээн зөвшөөрөхгүй, үүргээсээ татгалзаж байгаа хэрэг. Чи голж шил гэнгүүтээ жинхэнээсээ хүлээн зөвшөөрөх чадваргүй болдог. Ийм голомтгой байдал хувийн дур сонирхол, хүсэлтэй чинь холилддог. Эрх ашиг, нэр хүнд гэх зэргээ бодолцож үзэх үедээ чи үүрэгтээ дуулгаваргүй ханддаг. Үүрэгт хандах хандлага ийм байдаг: Нэгдүгээрт, үүнийг дүн шинжилгээ хийж, хэн чамд ийм үүрэг оноосон талаар ч бодож болохгүй; харин үүнийг өөрийн үүрэг, хийх учиртай зүйл хэмээн Бурханаас хүлээн авах хэрэгтэй. Хоёрдугаарт, дээд доод гэж бүү ялгаварла, хүмүүсийн нүдэн дээр хийнэ үү, нүднээс далд хийнэ үү, үүгээр чи онцгойрно уу, үгүй юу хамаагүй, үүний шинж чанарт бүү анхаар. Эдгээрийг бүү бодолц. Хүмүүс ийм хоёр шинж бүхий хандлагаар үүрэгтээ хандах ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”). Үүнийг уншаад би үүрэгтээ буруу үзэл бодол, хандлага баримталж байснаа харсан. Бурхан биднээс үүргээ гүйцэтгэхийг шаарддаг, бид үүнийг хийх нь зөв, зохистой юм. Үүн дээр бидэнд сонголт байх ёсгүй. Гэхдээ би дур сонирхолдоо автаад, зөвхөн бишрүүлж, хүндлүүлэх үүргийг л хүссэн. Нүднээс далд юм уу ялихгүй зүйлсийг эсэргүүцэж, татгалзаж байсан. Би Бурханы захиралт, зохицуулалтад захирагдаагүй. Бүр хааш яаш, сөрөг болж, ажиллахаас татгалзаж, Бурханыг эсэргүүцэж байсан. Тэгээд би итгээд удаагүй байх үеэ саналаа. Би удирдагч нарт, тоглолт хийж байсан ах эгч нарт атаархдаг байсан. Эдгээр үүрэг үнэхээр чухал, бусдаар бишрүүлдэг, харин нэр сүр багатай биеийн хүчний ажил хийдэг хүмүүст яриад байх бодит ур чадвар байхгүй. Тиймэрхүү үүрэг дорд учраас хүмүүс үүнийг дорд үздэг гэж би боддог байлаа. Би буруу боддог байсан болохоор үүргүүдийг янз бүрийн зэрэглэлд ангилсан, тиймээс тайзны ажилчнаар эхлэхдээ, зүгээр л хар бор ажил хийж байна, энэ миний нэр хүнд, дүр төрхийг сэвтээнэ гэж боддог байлаа. Би үүнийг үнэхээр эсэргүүцэж, дуулгавартай байхыг хүсээгүй. Үүрэгтээ ч хариуцлага үүрээгүй, сурах ёстой ур чадвараа сурахыг ч хүсээгүй. Бүр бууж өгч, Бурханаас урвах талаар ч бодож байсан. Үүргээ гүйцэтгэхдээ хувийн дур сонирхлоо л анхаарч, зөвхөн нэрэлхүү зан, нэр хүнд, ашиг сонирхлоо л боддог байснаа олж харсан. Би Бурханы хүслийг хайхарч, үүргээ сайн биелүүлэх нь байтугай үнэхээр дуулгавартай байж чадаагүй. Миний хандлага Бурханд маш их жигшүүртэй, өөдгүй байжээ! Үүнийг ухаарад сэтгэл гонсойж, өөрийгөө зэмлэв.

Дараа нь би Бурханы энэ үгийг уншлаа: “Хүн бол бүтээгдсэн зүйл юм. Бүтээгдсэн зүйлийн чиг үүрэг юу вэ? Энэ нь хүмүүсийн хэрэгжүүлэлт, үүргийг хөнддөг. Чи бол бүтээгдсэн зүйл; Бурхан чамд дуулах авьяас хайрласан. Тэр чамайг дуулуулж ашиглах үед чи яах ёстой вэ? Бурханы даалгасан энэ ажлыг хүлээн зөвшөөрч, сайн дуулах ёстой. Бурхан сайн мэдээ түгээхэд чамайг ашиглавал бүтээгдсэн зүйлийн хувьд чи юу болдог вэ? Сайн мэдээ түгээгч болдог. Бурхан чамаар удирдуулах хэрэгтэй үед чи энэ даалгаврыг авах ёстой; үнэний зарчмын дагуу энэ үүргийг биелүүлж чадвал гүйцэтгэх бас нэгэн чиг үүрэг чинь энэ байх болно. Зарим хүн үнэнийг ойлгодог ч үгүй, эрэлхийлдэг ч үгүй; зүгээр л хүчин чармайлт гаргадаг. Тэгвэл тэдгээр бүтээгдсэн зүйлийн чиг үүрэг юу вэ? Энэ нь хүчин чармайлт гаргаж, үйлчлэл үзүүлэх явдал юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”). Бурханы үгээс би, Бурханы гэрт хүн ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, гайхалтай санагддаг ч бай, үгүй ч бай, үүрэг нь зүгээр л өөр өөр нэр, үйл ажиллагаатай болохоос биш, хувийн хариуцлага нь адилхан гэдгийг мэдсэн. Хүний төрөлх ялгамж чанар, мөн чанар өөрчлөгддөггүй—үргэлж бүтээгдсэн зүйл байх болно. Би юм бичих үүргийнхээ үеэр бүтээгдсэн зүйл байсан, тайзны засал хийхдээ ч бүтээгдсэн зүйл хэвээр байсан. Бурханы гэр доторх үүргүүдэд ямар ч шатлал байхгүй, бүгдийг нь хэрэгтэй зүйлд үндэслэн, хувь хүн бүрийн биеийн хэмжээ, хэв чанар, хүч чадлын дагуу зохицуулдаг. Ямар ч үүрэг байсан, бид өөрсдийнхөө үүрэгт чин сэтгэлээсээ бүхнээ зориулж, үнэнийг эрж хайхдаа гуйвшгүй байж, завхарсан зан чанараа шийдэж, үүргээ сайн биелүүлэх нь Бурханы хүсэл юм. Бурхны үгэнд хэлснээр, “Чиг үүрэг нь ижил биш. Нэг л бие байдаг. Дор бүрнээ үүргээ биелүүлж, дор бүрнээ өөрийн байрандаа чадлынхаа хэрээр хичээдэг, учир нь оч болгонд гэрлийн гялбаа байдаг ба амийн төлөвшлийг эрж хайдаг. Тийнхүү Би сэтгэл хангалуун байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 21-р бүлэг). Ажилд шаардлагатай байсан учраас л чуулганы удирдагч надад тайзны ажилчны үүргийг өгсөн, би дур сонирхолдоо үндэслэн голж шилж, цамаархах ёсгүй, харин Бурханы захиралт, зохицуулалтад захирагдахж, хөтөлбөрүүдэд шаардлагатай тулгууруудыг тогтоож, Бурханд гэрчлэл хийж байгаа жүжиг бүрд хувь нэмрээ оруулах ёстой. Энэ нь миний үүрэг байсан. Бурханы хүслийг ойлгосны дараа үзэл бодол минь бага зэрэг өөрчлөгдөж, удаан хугацааны туршид надад дарамт болж байсан зүйлийг орхисон юм. Би бас үүрэгтээ зөв хандаж чаддаг болсон. Тэрнээс хойш ур чадвараа сайжруулахаар материал, лавлах мэдээллийг чармайн хайж, жүжигчидтэй хамт цуглаан хийхдээ үүргээ харьцуулахаа болиод, харин оронд нь тэрслүү байдал, завхралаа дэлгэж, ойлгосон бүхнийхээ талаар нөхөрлөсөн юм. Дараа нь үүргээ биелүүлж байхад дорд үзэгдэхээс айх айдас минь заримдаа гарч ирж, үүргүүдийг дээд, доод хэмээн дахин ангилж байгаагаа ухаарвал бушуухан Бурханд залбирч, буруу бодлоо хаяж, үүрэгтээ төвлөрч, Бурханыг хангалуун байлгахыг эн тэргүүнд тавьдаг байлаа. Хэсэг зуур энэ маягаар хэрэгжүүлсний дараа маш их тайвширч, уужирсан. Тайзны засал дээр ажиллаж, тулгуур нааш цааш зөөх нь дорд үүрэг гэж би бодохоо болив. Үүний оронд Бурхан надад хариуцлагатайгаар даалгасан гэж бодох болсон. Энэ үүргээ гүйцэтгэж, Бурханы гэрийн кино бүтээлд хувь нэмрээ оруулах нь нэр төрийн хэрэг болж, би бахархаж байлаа.

Ийм аргаар ил болгосны дараа би тодорхой биеийн хэмжээтэй болж, үүрэгтээ Бурханы зохицуулалтад захирагдаж чаддаг болсон, тэгээд ч миний үүрэг онцгой биш гээд сөрөг, тэрслүү байхаа больсон гэж бодож байлаа. Гэтэл дараа нь надад таалагдахгүй нөхцөл байдал тулгарахад нөгөө хуучин асуудал дахин гэнэт гарч ирэв.

Хоёр сарын дараа, тариаланчид үнэхээр завгүй байдаг улирал ирэхэд сайн мэдээ түгээхээр явсан зарим ах эгч ургац хураалтын үеэр амжиж ирж чадаагүй байв. Удирдагч надаас тариалангийн ажилд нь тусалж чадах уу гэж асуув. “Энэ нь тэр ах эгч нарын санааг амрааж, тэд сайн мэдээний ажилдаа төвлөрч чадна, Бурханы гэрийн ажилд ч ашиг тустай. Би энийг хийх хэрэгтэй” гэж бодогдлоо. Гэхдээ талбай руу очоод 40 юм уу 50 орчим насны ах нар байгааг олж харсан юм. Над шиг 20 орчим настай ганц ч хүн байгаагүй. Надад тийм ч таатай байсангүй. Гэтэл нэг ах над руу ирээд, гайхширан, “Дүү минь, яаж талбайд ажиллах цаг завтай болов? Юм бичих үүргээ гүйцэтгэхгүй байгаа юм уу?” гэж асуулаа. Миний нүүр тэр дороо халуу дүүгэж, “Би зүгээр л түр зуур туслахаар ирлээ” гэж хурдхан хариулав. Ахыг явсны дараа би “Ах миний тухай юу гэж бодох бол? Миний насанд ийм ажил хийнэ гэдэг жинхэнэ хэв чанар юм уу авьяас байхгүй гэсэн үг, намайг чухал үүрэг гүйцэтгэж чадахгүй учраас л энд байгаа гэж ах бодох байх даа? Энэ бол жинхэнэ доош орсон хэрэг!” гэж бодоод улам л гоморхож байлаа. Би биеийн хүчний ажил хийж байсан ч тэнд байгаа ах нар миний талаар юу гэж бодож байгаа бол, намайг дорд үзэх болов уу гэж л бодогдоод, зүгээр л чадан ядан ажиллаж байлаа. Гэртээ иртэл компьютерын өмнө бусад ах нар үүргээ гүйцэтгэж байхыг хараад гэнэт доод түвшинд байгаа юм шиг санагдаж, “Бусад хүний үүрэг минийхээс илүү дээр байна. Яагаад би ер нь талбайд хүнд хүчир ажил хийх ёстой юм? Ямар ч байсан, би ядаж их сургуулийн хотхонд хөл тавьсан, хичээлдээ сайн сурдаг байсан. Энэ нь өдөржингөө талбайд ажилладаг тариачны хувь заяанаас зугтахын тулд байгаагүй гэж үү? Би маргааш явахгүй ээ” гэж бодлоо. Ингэж бодох ёсгүйгээ мэдэж байсан ч үнэхээр хэлмэгдсэн мэт санагдаж, намайг талбайд ажиллуулах нь авьяас чадварыг минь үрж, намайг гутааж байна гэж бодсон. Энэ талаар бодох тусмаа улам уймарч, “Бурхан минь, хүнд хүчир, хөлс шавхсан тариалангийн ажил хийх нь дорд үүрэг болохоор бусад хүмүүс намайг дорд үзэх юм шиг санагдаад, би дахиж хиймээргүй байна. Энэ талаар бодох нь буруу гэдгийг мэдэж байгаа ч яаж ч чадахгүй, үнэхээр шаналж байна. Таны хүслийг ойлгож, дуулгавартай дагахад минь намайг гэгээрүүлж, замчлаач” гэж Бурханд залбирлаа.

Залбирсныхаа дараа үүнийг Бурханы үгээс уншлаа: “Жинхэнэ дуулгавартай байдал гэж юу вэ? Бурхан ямар нэг юм хийж, тэр нь хүссэнээр чинь болох болгонд бүх зүйл сэтгэлд нийцтэй, зохистой гэж чамд санагддаг бөгөөд чамд онцгойрох боломж олдох үед энэ нь нэлээд алдар цуутай санагдан, ‘Бурханд талархъя’ гэж чи хэлдэг, мөн Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаг. Гэвч онцгойрч хэзээ ч чадахгүй, хэн ч, хэзээ ч чамайг үнэлэхгүй ердийн газар луу чамайг томилох болгонд чи аз жаргалтай байхаа больж, захирагдахад хэцүү байдаг… Нөхцөл байдал таатай байхад захирагдана гэдэг ихэвчлэн амархан байдаг. Харин юм хүссэнээр чинь болохгүй, сэтгэлийг чинь шархлуулж, чамайг сул дорой болгож, биеийг чинь зовоож, нэр хүндийг чинь унагаж, нэрэлхүү зан, бардамналыг чинь хангаж чадахгүй, сэтгэлийг чинь шаналгах сөрөг орчин нөхцөлд ч бас захирагдаж чаддаг бол чи үнэхээр биеийн хэмжээтэй юм. Чиний эрэлхийлэх ёстой зорилго энэ бус уу? Хэрэв та нарт ийм урам зориг, зорилго байгаа бол найдвар байна(Бурханы нөхөрлөл).

Бурханы үгийг бодож байхдаа би ичиж байв. Энэ нь миний байдлыг яг таг илчилсэн байлаа. Юм бичих үүргээ гүйцэтгэх зуураа онгирч чадна гэж бодоод би үүнийг баяртайгаар хүлээн авч, захирагдаж, үүргээ урам зоригтойгоор гүйцэтгэсэн. Гэтэл талбайд тусалж байх үед нэрэлхүү зан, нэр нүүр минь хөндөгдөж, сэтгэл гонсойж, үүнийг хийхийг хүсээгүй. Тэр тусмаа бусад ах нар компьютер дээрээ ажиллаж байгааг хараад тэднээс дор юм шиг санагдаж, тэнцвэрээ алдан. би боловсролтой юм чинь ур чадвар шаарддаг нэр төртэй ажил хийж байх ёстой гэж бодсон юм. Тэгээд эсэргүүцэж, гомдоллоод, тариалангийн ажил үргэлжлүүлэн хийхийг хүсээгүй. Үүргээ биелүүлэхдээ Бурханы гэрт юу ашиг тустайг бодож үзээгүй, Бурханы хүслийг ч хайхраагүй. Оронд нь, цаг үргэлж нэрэлхүү зангаа бодож, маш их аминчхан, жигшүүртэй байлаа. Би өөрийгөө Бурханы гэрийн гишүүн гэж огтхон ч хараагүй. Бурханы хүслийг харгалзан үздэг жинхэнэ итгэгч бол үүргээ хувийн хариуцлага гэж авч үзээд, хүнд хэцүү, ядаргаатай, эсвэл нэр хүнд, ашиг сонирхлыг нь эрсдэлд оруулсан ч гэсэн, хэрэгтэй бүхнийг хийдэг. Чуулганы ажилд тустай л байх юм бол үүнийг сайн хийх санаачилга гаргадаг. Ийм хүмүүс л хүн чанартай байж, зүрх сэтгэлээрээ Бурханы гэртэй нэгддэг. Би саяхны намрын ургац хураалтын ажлынхаа талаар бодлоо. Зарим ах эгч нарт тусламж хэрэгтэй болж, өөр бусад хүмүүс ч үүнийг хийх боломжтой байсан байтал яагаад Бурхан энэ үүргийг надаар хийлгэв? Тэр ажилд би тодорхой үнэ цэн нэмж байсан ч юм биш. Харин Бурхан надаар бохир, ядаргаатай ажил хийлгээд, үүрэгтээ хандах хандлагыг маань ил болгож байжээ, ингэснээр тэр үүргийг гүйцэтгэж байхдаа би завхрал, бохир байдлаа таньж мэдээд, завхарсан зан чанараа шийдвэрлэх үнэнийг эрэлхийлж чадах байв. Гэвч би Бурханы сайн санааг ойлгоогүй. Үүргийнхээ талаар цамаан загнадаг хэвээрээ, үргэлж өөрийн гэсэн дур сонирхол, шаардлагатай байдаг байж. Би Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадаагүй, харин тэрслүү байж, Бурханыг эсэргүүцсэн. Би Бурханыг үнэхээр гомдоосон! Ийм нөхцөл байдлаар дамжуулан завхарсан зан чанарыг маань ил болгож, цэвэрлэж, үүрэгтээ хандах хандлагыг минь засах нь Бурханы хүсэл юм байна гэдгийг ойлгосон. Энэ нь Бурханы хайр байсан юм. Надад бохир, ядаргаатай, эсвэл сэтгэл татмааргүй ажил даалгах нь хамаагүй. Чуулганы ажилд тустай л бол би үг дуугүй хүлээн авч, дуулгавартай дагаж, бүхнээ зориулах ёстой. Энэ л мөс чанартай, эрүүл ухаантай хүн байхын нэр юм. Ийм ойлголттой болсноор би аажмаар тайвширлаа.

Би өөрийн эрхгүй өөрийгөө эргэцүүлсэн юм: Ялихгүй үүрэг гүйцэтгэхэд яагаад би ингэж их эсэргүүцэж, сэтгэл гонсгор байдаг байсан юм бол? Яагаад үүнийг үнэхээр хүлээн авч, захирагдаж чадаагүй юм бол? Эрж хайж байгаад би Бурханы энэ үгийг уншлаа: “Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг… Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Үүрэгтээ дуулгаваргүй байж, голж шилэх нь “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Оюун ухаанаа ажиллуулсан хүн бусдыг захирна, гараа ажиллуулсан хүн бусдад захирагдана”, “Дээдийн мэргэн, адгийн мунхаг хоёр л өөрчлөгдөж чаддаггүй” гэх мэт Сатаны хор надад нөлөөлж, завхруулснаас болсон, бас бусдаас илүү дээр байж, онцгойрохоор хичээж байснаас минь болсон гэдгийг Бурханы үг надад ойлгуулсан юм. Тэгээд сургуульд байсан үеэ эргээд бодлоо. Багш нар, эцэг эх маань надад үргэлж, шамдан суралц, тэгвэл сайн их сургуульд ороод, тариаланчийн амьдралаас зугтаж чадна, энэ л амжилтад хүрэх цорын ганц зам гэж хэлдэг байсан. Тийм учраас би бага байхаасаа шамдаж, сайн зэрэгтэй болоод, хянагч, менежер зэрэг бусдаар хүндлүүлэх ямар нэг бахдам, нэр хүндтэй ажилд орж чадна гэж найддаг байлаа. Итгэгч болсныхоо дараа ч үл итгэгч хүний нүдээр Бурханы гэр дэх үүргийг үнэлж, үүргийг дээд, доод гэж ангилдаг байлаа. Удирдагч байх юм уу ямар нэгэн ур чадварт суурилсан ажил хийх нь нэр хүндтэй, ах эгч нар ийм үүргийг үнэлнэ, нүднээс далд, биеийн хүчний хүнд хэцүү үүрэг бол доод түвшнийх болохоор дорд үзэгдэнэ гэж бодсон Эдгээр сатанлаг хор миний уг чанар болж, бодол санааг минь эзэлж, нэр хүнд, байр суурийг мунхаглан эрэлхийлж, онцгой нэгэн байхыг үргэлж хүсэхэд намайг хүргэж байгааг би харсан юм. Ямар нэг зүйл миний нэр хүнд, байр суурьт заналхийлэхэд би сөрөг болж, эсэргүүцээд, бүтээлийн хувиар өөрийн байрыг зүгээр л хүлээн зөвшөөрч, үүргээ гүйцэтгэж чадахгүй, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байсан. Хэрэв би эдгээр сатанлаг хороор амьдарч, үнэнийг эрэлхийлэхгүй, Бурханы шаардсаны дагуу үүргээ гүйцэтгэхгүй бол үнэн болон амийг олж авч чадахгүйгээр зогсохгүй, Бурханы дургүйг хүргэж, таягдан хаягдана гэдгээ мэдэж байсан. Энэ бүхнийг ухаараад би, махан биеийг хаяж, Бурханыг хангалуун байлгахаар шийдсэн. Сатаны хороор амьдрахыг хүсэхээ больсон. Би маргааш нь дахиад талбайд ажиллахаар явсан юм.

Дараа нь би Бурханы зарим үгийг уншсан. “Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). “Эцсийн эцэст хүмүүс аврал хүртэж чадах эсэх нь тэдний гүйцэтгэдэг үүргээс бус, харин үнэнийг ойлгож, олж авсан эсэх, мөн Бурханы зохион байгуулалтад захирагдаж, жинхэнэ бүтээгдсэн зүйл байж чадах эсэхээс хамаардаг. Бурхан зөвт бөгөөд ийм зарчмаар бүх хүн төрөлхтнийг хэмждэг. Энэ зарчим хувиршгүй, үүнийг чи санаж явах ёстой. Өөр зам олох талаар, эсвэл зарим бодит бус зүйлсийг эрэлхийлэх талаар бүү бод. Аврал хүртдэг бүх хүнээс Бурханы шаарддаг стандарт үүрд өөрчлөгддөггүй; чи хэн ч бай тэдгээр нь нэгэн хэвээр үлддэг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”). Бурханы үгээс би зөвт зан чанарыг нь харж чадсан юм. Бурхан хүний үр дүн, хүрэх газрыг, ямар үүрэг гүйцэтгэж байгаагаар нь, хэр их ажил хийсэн, эсвэл хэр их хувь нэмэр оруулсан гэдэгт нь үндэслэн тодорхойлдоггүй. Харин Бурханы захиралт, зохицуулалтад захирагдаж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж чадах уу гэдгийг, бас эцэст нь үнэнийг олж, амь зан чанараа өөрчилж чадах уу гэдгийг нь хардаг. Итгэлээрээ үнэнийг эрэлхийлэхгүй л бол үүрэг маань бусдад хэчнээн гайхалтай, бишрэм санагдавч би үнэнийг хэзээ ч олж чадахгүй, Бурханы сайшаал, бүрэн авралыг олж авч бүр ч чдахгүй байх байсан. Манай чуулганаас хөөгдсөн антихристийн тухай би бодлоо. Тэр эгч зарим нэг чухал үүрэг гүйцэтгэж, удирдагчаар ажиллаж, чуулганы зарим шинэ гишүүн эгчийн талаар өндөр сэтгэгдэлтэй байдаг байсан. Гэвч эгч үүрэгтээ үнэнийг, эсвэл зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхийн оронд нэр төр, байр суурийн төлөө тэмцэлдэж, антихристийн замаас зуурсан юм. Эгч элдэв янзын мууг хийж, Бурханы гэрийн ажилд саад болсон. Тийм ч учраас эцэст нь эгчийг хөөсөн. Бас ердөө онцгой гэж санагдмааргүй, жирийн үүрэг гүйцэтгэдэг зарим ах эгчийг би харж байсан, гэхдээ тэд зүгээр л чимээгүйхэн, гомдолгүйгээр үүргээ биелүүлж байсан юм. Асуудалтай тулгарахаараа тэд үнэнийг, Бурханы хүслийг эрэлхийлдэг байсан. Тэдний үүрэгт Ариун Сүнсний гэгээрэл, удирдамж байсан, тэд ч ажлаа улам л сайн гүйцэтгэж байлаа. Тэд хүний төрхийг улам бүр амьдран харуулсан. Эндээс харахад, итгэлдээ үнэнийг олж авах нь хүн ямар үүрэгтэй байхаас огт хамаардаггүй. Хүн ямар ч үүрэг гүйцэтгэдэг бай, үнэнийг эрэлхийлэх, зан чанараа өөрчлөх нь гол түлхүүр юм. Энэ бол явах цорын ганц зөв зам. Тэгэхээр удирдагч намайг тайзны ажилчин юм уу тариаланчны алинаар ч ажиллуулсан бай, энэ нь бүгд Бурханы захиралт, зохицуулалт, миний амийн оролтод хэрэгтэй зүйл юм. Би үүнийг үргэлж хүлээн авч, үүнд захирагдах ёстой. Үүрэгтээ үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг хэрэгжүүлж, үнэний зарчмаар үйлдэх ёстой. Зөвхөн энэ л Бурханы хүсэлд нийцдэг. Энэ бүхнийг ухаараад надад эрх чөлөө мэдрэгдлээ. Дараа нь удирдагч надад нэгэн хэвийн үүргүүд онооход би тайван хүлээж авсан юм. Бүр чөлөөт цагаараа гэрийн ажилд нь туслая гэж ах эгч нартаа санал болгов. Ийм маягаар хэрэгжүүлж байхдаа, цэвэрлэх, мод тарих эсвэл шуудуу ухахад тусалж байх нь хамаагүй, сурах зүйл үргэлж байдгийг олж мэдсан юм. Биеийн хүчний ажил хийж байсан гээд Бурхан намайг алагчлаагүй. Зүрх сэтгэлээ зориулж, үнэнийг эрж хайж, Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа цагт би ямар ч зүйлээс үр ашиг хүртэж чадаж байв.

Үүнийг мэдэрсний дараа, үүрэг минь ямар ч байсан бай, энэ нь Бурханы зохицуулсан зүйл, миний амийн оролтод хэрэгтэй зүйл байсныг би үнэхээр ухаарсан. Би үүнийг үргэлж хүлээн авч, дуулгавартай дагаж, үүрэг хариуцлагаа биелүүлж, энэ явцдаа үнэн болон зан чанарын өөрчлөлтийг эрж хайх ёстой. Би хэдийгээр өөр өөр үүргийг дугаарлан үзэж, дургүй үүрэгтэй тулгарах үедээ сөргөлдөж, Бурханд тэрслүү байдал, эсэргүүцлээр дүүрэн хандаж байсан ч Бурхан гэм бурууд минь үндэслэн надад хандахын оронд намайг үгээрээ алхам алхмаар залж чиглүүлж, үнэнийг ойлгож, бүтээлийн хариуцлага, үүрэг даалгаврыг мэдэх боломж олгосон юм. Бурхан ташаа үзэл бодлыг минь өөрчилснөөр би үүрэгтээ зохих ёсоор нь хандаж, Бурханыг дуулгавартай дагаж эхэлсэн. Бурханд талархъя!

Өмнөх: 24. Үүргээ биелүүлсний шагнал

Дараах: 26. Үүргээ хэрхэн авч үзэх вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

57. Мэдээлэх үү, болих уу

Ян И, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нар хувь заяаныхаа төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл,...

4. Моабын үр удмын шалгалт

Жуан И, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих