58. Хуурамч удирдагчийг илчлэхүй: Хувийн тэмцэл

Жөн И, Өмнөд Солонгос

Өнгөрсөн жил би хотын гаднах чуулганд үүргээ гүйцэтгэж байсан ч бодитой ажил хийгээгүй гээд халагдсаныхаа дараа нутагтаа ирсэн юм. Дараа нь би манай удирдагч Ли эгч, Бурханы үгийн талаар ямар нэг гэгээрүүлж хэлэх зүйлгүй, зүгээр л сургаалыг үгчлэн номлодог болохыг олж мэдлээ. Тэр хэзээ ч өөрийгөө мэдэх талаар ярьж, туршлагаа хуваалцдаггүй байв. Бусдын асуудалд туслахдаа яг л шавиа сургаж буй багш шиг захирангуй байх бөгөөд хэний ч бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй байлаа. Тэрээр хүндлэгдэж, эрхэмлэн хайрлагдахын тулд үүрэгтээ хэрхэн ажиллаж зовж зүдэрч байсан тухайгаа үргэлж ярьж, хууль дүрмийг уландаа гишгэж байсан юм. Итгэж эхлээд удаагүй агаад Хятадын Коммунист Нам, Христэд итгэгчдийг баривчилж байхыг хараад айсан байсан нэг эгчид Ли эгч туслахын тулд үнэний тухай нөхөрлөхийн оронд зүгээр л үүргээс нь чөлөөлчихсөн. Би болоод зарим санваартнууд түүнд хэд хэдэн удаа зөвлөгөө өгсөн боловч тэр зүгээр л шалтаг тоочиж, бидэнтэй маргаж байлаа. Зарчмын дагуу бол, аливааг үнэний зарчмын дагуу хийдэггүй, ах эгч нарын хяналт, засалтыг хүлээж авдаггүй удирдагч бол үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагадаг нэгэн биш юм. Ли эгч өөрийгөө мэддэггүй, түүнд амийн оролт дутагдаж байсны дээр бусдын бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсан. Ийм чуулганы удирдагч зөвхөн чуулганы ажил болоод ах эгч нарын аминд хор хөнөөл учруулж л чаддаг. Ли эгчийг хуурамч удирдагч бөгөөд чуулганы ажилд тохирохгүй гэдэгт би итгэлтэй байсан болохоор түүнийг мэдээлэхийг хүссэн. Гэвч түүнийг мэдээлэхээр захиа бичиж байхдаа би хулчийсан юм. Би дөнгөж чөлөөлөгдчихөөд байгаа шүү дээ. Би үүргээ гүйцэтгээгүй. Намайг Ли эгчийг мэдээлсэн чинь бусад хүн миний харсныг олж хараагүй байвал тэд буцаагаад үүнийг миний эсрэг ашиглаж мэднэ: “Өө, Жөн Иг хардаа. Дөнгөж саяхан чөлөөлөгдчихөөд мөрөөрөө байж чадахгүй юм аа. Бусад хүнийг биш өөрийгөө хармаар юм. Өөрийн тухай бодитой мэдлэг юм уу гэмшил гэж түүнд алга шиг байна”. Хэрэв тэд ингэж хэлбэл би тэдний дэргэд үнэхээр толгой дээгүүр явах аргагүй болно. Чөлөөлөгдсөн хуурамч удирдагчийн хувьд би ярих эрхгүй юм шиг санагдаж байлаа. Ялангуяа тийнхүү мэдээлэх нь Ли эгчийн дургүйг яаж хүргэх бол гэж бодсон бөгөөд нэг чуулганд явдаг болохоор бид байнга л нэг нэгэнтэйгээ таардаг шүү дээ. Үүний дараа бид яаж эвтэй байж чадах билээ? Тэр албан тушаалдаа үлдээд намайг зовоогоод байвал яана? Бодох тусам би улам л буланд шахагдаж байх шиг санагдав. Түүнийг мэдээлбэл дургүйг нь хүргэж магадгүй болохоор би ингэж азаа үзэх хэрэггүй гэж бодсон юм. Өөрийн нөхцөл байдлын улмаас би тэгж болохгүй байсны дээр чуулган дахь хуурамч удирдагч зөвхөн миний мөрөн дээрх асуудал биш байв. Өөр хэн нэгэн түүнийг мэдээлэг. Би ердөө л цуглаанд үргэлжлүүлэн явж, амар тайван байдлаа хадгалахыг хүссэн.

Тэр асуудлыг толгойноосоо авч хаяхаар шийдсэн боловч шаналгаатай тавгүй мэдрэмж төрсөөр байлаа. Шөнө орондоо хэвтэж байхад толгой минь Ли эгчийн цуглаан дээрх сайрхал, цээжээр уншдаг номлолынх нь талаарх бодлоор дүүрэн байдаг байлаа. Энэ хэвээр үргэлжлээд байвал ах эгч нарт хор хөнөөлтэй байх болно. Зоригтойгоор хэлээгүйдээ сэтгэл минь тавгүйрхэв. Дараа нь би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Жишээлбэл, нэг хүнээр удирдуулж байгаа хүмүүсийн баг байлаа гэж үзье; хэрэв тэр хүнийг ‘удирдагч’, эсвэл ‘ажилчин’ гэж дуудвал баг доторх түүний чиг үүрэг юу вэ? (Манлайлах чиг үүрэг.) Удирдуулдаг хүмүүс, багт бүхэлд нь энэ хүний манлайлал ямар нөлөөтэй байдаг вэ? Энэ нь багийн чиглэл, замд нөлөөлдөг. Тэгэхээр удирдах албан тушаалд байгаа энэ хүн буруу замаар явбал наад зах нь түүний дор байгаа хүмүүс болон багийнхан бүхэлдээ зөв замаас гажихад хүрнэ гэсэн үг; үүнээс гадна энэ нь бүхэл бүтэн багийн урагшлах зүг чиг, хурд, хэмнэлийг нь ч бас үймүүлж, сүйтгэж болзошгүй. Иймээс энэ бүлэг хүмүүсийн хувьд гэвэл, тэднийдагадаг зам ба сонгосон замын чиглэл, үнэнийг ойлгодог хэр хэмжээ, Бурханд итгэх итгэл зөвхөн өөрсдөд нь нөлөөлөөд зогсохгүй манлайллынх нь хүрээнд байгаа бүх ах эгчид нөлөөлдөг. Хэрэв удирдагч зөв замаар явж байгаа, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлдэг зөв хүн байвал түүний удирддаг хүмүүс хэвийн байдлаар идэж ууж, зөв зохистойгоор эрж хайхын зэрэгцээ удирдагчийн хувийн ахиц бусдад ямагт ил байх болно. Тэгвэл удирдагчийн алхах ёстой зөв зам юу вэ? Энэ нь үнэнийг ойлгох, үнэнд ороход бусдыг хөтөлж, бусдыг Бурханы өмнө аваачиж чаддаг байх явдал юм. Буруу зам юу вэ? Энэ нь, үргэлж өөрийгөө өргөмжилж, өөртөө гэрчлэл хийн, байр суурь, алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөж, Бурханд хэзээ ч гэрчлэл хийхгүй байх явдал юм. Энэ нь тэдний дор байгаа хүмүүст ямар нөлөө үзүүлдэг вэ? (Энэ нь тэр хүмүүсийг тэдний өмнө авчирдаг.) Хүмүүс Бурханаас холдож, энэ удирдагчийн хяналтад ордог. Удирдагчийнхаа өмнө очсон хүмүүс тэр удирдагчдаа хянуулах нь ойлгомжтой бус уу? Мөн мэдээж энэ нь тэднийг Бурханаас холдуулдаг. Хэрэв чи хүмүүсийг өөрийнхөө өмнө аваачдаг бол тэднийг завхарсан хүн төрөлхтний өмнө аваачиж, Бурхан бус, Сатаны өмнө аваачиж байна. Хүмүүсийг үнэний өмнө аваачих нь л Бурханы өмнө аваачиж байгаа хэрэг юм. Зөв замаар алхдаг, буруу замаар алхдаг энэ хоёр төрлийн хүмүүс удирдаж байгаа хүмүүстээ ийм нөлөө үзүүлдэг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (1)”). Бурханы үгээс би удирдагчийн замнал нь зөвхөн өөрсдөд нь нөлөөлөөд зогсохгүй бусад хүний амийн оролт болоод чуулганы ажилд бүхэлд нь шууд нөлөөлдөг болохыг ойлгосон юм. Ли эгч дандаа л хоосон үгс номлоод, ах эгч нарын бодит амьдрал дээрх бэрхшээлүүдийг шийдвэрлэж чаддаггүй байсан. Тэр үргэлж л онгирч, хүмүүсийг төөрөгдүүлдэг бөгөөд ах эгч нар түүнийг хүндэлдэг байв. Бас дээр нь, биеэ тоосон, дарангуйлсан зантайн дээр чуулганы олон ажлын эцсийн шийдвэрийг ганцаараа л гаргадаг байсан. Тэр үнэний зарчмыг эрж хайж эсвэл бусдын саналыг хүлээж авдаггүй, харин аливааг ердөө л өөрийн үзэлд тулгуурлан зохицуулдаг байлаа. Түүний хувьд чуулганы ажлыг өргөнө гэдэг ямар ч боломжгүй байв—тэр илэрхий саад болж байлаа. Чуулганд ийм хуурамч удирдагчтай байснаараа ах эгч нар түүний араас уруудах байв. Тийм олон итгэгч хуурамч удирдагчид хууртаж, үүнээс болж амь нь зовж байгааг харах нь Бурханд үнэхээр гунигтай билээ. Ли эгчийг хуурамч удирдагч гэдгийг би аль хэдийн ялган таньсан, хуурамч удирдагчаар удирдуулснаар, ах эгч нар болоод чуулганы амьдралд гардаг хор хөнөөлийг ч харсан. Гэхдээ ердөө л дургүйг нь хүргэхээс айсандаа чуулганы ажил хийгээд бусдын амийн оролт саатаж байгааг би нүдээ бүлтийлгээд харж суулаа. Түүнийг илчилж, мэдээлэхээр би баттай зогсож чадаагүй. Би огт зөв шударга байгаагүй, Бурханы хүсэлд санаа тавиагүй. Би маш цэвдэг сэтгэл гаргасан! Өмнөх үүрэгтээ бодитой ажил хийхгүй байснаараа би аль хэдийн чуулганы ажлыг хохироосон. Одоо харин хуурамч удирдагч Бурханы сонгосон хүмүүсийг мэхэлж байгааг харсан ч, түүнийг мэдээлж, чуулганы ашиг сонирхлыг өргөхийн төлөө босож зогсохгүй байгаа минь ухаангүй хэрэг байж! Надад улам бүр Бурханы төлөө үүнийг хийх ёстой мэт, бүтээгдсэн зүйлийн хувьд би бат зогсож, Бурханы хүсэлд санаа тавьж, чуулганы ажлыг өргөх ёстой мэт санагдаж байв. Тэр бол миний үүрэг, миний биелүүлэх ёстой хариуцлага байж! Ийм бодол надад бага зэрэг тэнхээ өгч, би өөртөө “Чуулганы ашиг сонирхлын төлөө, мөн Бурханы сонгосон ардыг чуулганы жинхэнэ амьдралаар амьдарч чаддаг болгохын тулд би үнэнийг хэрэгжүүлж, Ли эгчийн асуудлын талаар зоригтойгоор хэлэх ёстой. Хуурамч удирдагч ах эгч нарыг төөрөлдүүлэхийг би цаашид зөвшөөрч болохгүй!” гэж хэллээ. Мэдүүлэг бичихээр яг зэхэж байхдаа, саяхан насаар ахмад эгч, Ли эгчийн зарим асуудлыг өөрт нь хэлсний дараа Ли эгч түүнийг цуглаанд оруулахаа больсон гэдгийг би сонсов. Үүнийг сонсоод миний уур үнэхээр их хүрсэн. Тэр үнэхээр үнэнийг хүлээн авахыг хүсэхгүй байна гэж надад санагдсаны зэрэгцээ миний санаа дахиад л зовниод эхэллээ. Зүгээр л зарим нэг үзэл илэрхийлснийх нь төлөө тэр эгчийг гадуурхсан. Хэрэв намайг өөрийг нь мэдээлснийг олж мэдэх юм бол надад өш санаж, намайг зовоох болов уу? Хэрэв тэр намайг шүүж, удирдагч, ажилчид руу дайрлаа гэж буруутгаад эхэлбэл бусад хүн юу гэж бодох билээ? Тэр намайг нухчин дарвал, би үүргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй болох бөгөөд үүнийг тэсвэрлэхэд улам л хэцүү болно. Гэхдээ би түүнийг мэдээлэхгүй бол надад үнэхээр гэмтэй санагдана. Миний дотор ширүүн тэмцэл явагдаж, үймэрч байлаа.

Тийм болохоор би залбирахдаа үүнийг Бурханы өмнө авчирч, эрж хайлаа. Би дараа нь үүнийг Бурханы үгээс уншсан юм: “Та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилго чиний дотор биелэхийг зөвшөөрч чадах уу? Хамгийн чухал мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг биелүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Үг бүр нь, ялангуяа “Та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ?” гэсэн үг нь миний ухамсрын хаалгыг тогшиж байлаа. Бурхан яг дэргэд минь зогсоод энэ асуултыг асууж байх шиг л надад санагдав. Ли эгчийг хуурамч удирдагч гэдгийг би мэдэж байсан, цаг тухайд нь шийдвэрлэхгүй бол, энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод хор хүргэнэ гэдгийг би мэдэж байсан ч, түүний дургүй нь хүрээд, надад өш санах вий, намайг ганцаардуулж, чуулганаас хөөх вий гэж айсан юм. Би алхам бүртээ өөрийн ашиг сонирхлыг л өргөөд, зарчмыг баримталж, түүнийг мэдээлж зүрхлэхгүй байлаа. Энэ сүнслэг тулаан надаас чухал цаг үед гэрчлэлд зогсохыг шаардсан ч, би өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, Бурханы зэвүүцлийг төрүүлэх бялдууч нэгэн байжээ. Би өөрийгөө үнэхээр үзэн ядаж, цаашид бялдууч нэгэн байхыг хүсээгүй. Дараа нь би тайвшраад, өөрийгөө эргэцүүллээ. Түүнийг хуурамч удирдагч гэдгийг би сайн мэдэж байсан бөгөөд, зарчмын дагуу түүнийг мэдээлэхийг хүсэж байсан. Гэхдээ бага зэрэг зөвлөгөө өгснийх нь төлөө хэн нэгнийг гадуурхсан гэдгийг сонсоод, чуулганы ажлын төлөө босож зогсохын оронд, би яагаад өөрийгөө хамгаалахыг илүүд үзэв ээ? Яагаад би дандаа л өөрийн ашиг сонирхлыг хамгаалдаг юм бэ? Би залбирч, онцгойлон энэ асуудлын талаар эрж хайж эхэллээ.

Сүнслэг үйл ажиллагааны үеэр нэг удаа би Бурханы хэсэг үгийг уншсан юм. “Ихэнх хүн үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийг хүсдэг боловч ихэнхдээ тэдэнд ердөө ийм шийдвэр, хүсэл байдгаас биш, тэдний дотор үнэний амь байдаггүй. Тийм ч учраас ёрын муу хүчтэй тулгарах юм уу хорон муу хүмүүс ёрын муу үйл хийж байгаатай тулгарвал, эсвэл хуурамч удирдагчид болон антихристүүд зарчмыг зөрчсөн арга барилаар аливааг хийж, улмаар Бурханы гэрийн ажилд хохирол учруулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаатай таарвал тэд өндийн босоод, санал бодлоо хэлэх зориггүй болдог. Зориггүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хулчгар, санаа бодлоо илэрхийлж чаддаггүй гэсэн үг үү? Эсвэл бүрэн дүүрэн ойлгодоггүй учраас үнэнийг хэлэх итгэлгүй байдаг гэсэн үг үү? Аль нь ч биш; чамайг хэдэн янзын завхарсан зан чанар хянаж байна л гэсэн үг юм. Эдгээр зан чанарын нэг нь заль мэх билээ. ‘Хэрэв би үнэнийг хэлчихвэл энэ нь надад ямар ашигтай вэ? Хэрэв үнэнийг хэлээд хэн нэгний дургүйг хүргэвэл бид ирээдүйд яаж эвтэй байх вэ?’ хэмээн чи юун түрүүнд өөрийгөө боддог. Энэ зальтай сэтгэлгээ мөн байгаа биз? Энэ нь зальтай зан чанарын үр дагавар биш гэж үү? Өөр нэг зүйл нь аминчхан, олиггүй зан чанар юм. ‘Бурханы гэрийн ашиг сонирхолд гарсан хохирол надад ямар хамаатай юм бэ? Яагаад би хайхрах ёстой юм бэ? Энэ надад ямар ч хамаагүй. Үүнийг харж, өрнөж байгааг нь харлаа ч би юу ч хийх хэрэггүй. Энэ миний хариуцлага биш—би удирдагч биш’ гэж чи боддог. Дотоод ухамсраас чинь урган гарсан мэт, зүрх сэтгэлд чинь тогтмол байр суурь эзэлдэг мэт ийм зүйлс чиний дотор байдаг—эдгээр нь хүний завхарсан, сатанлаг зан чанар билээ. Эдгээр завхарсан зан чанар чиний бодлыг хянаж, гар хөлийг чинь хүлж, амыг чинь хянадаг. Зүрх сэтгэлдээ нэг юм хэлэхийг хүсэх үед үг аман дээр чинь очлоо ч үүнийгээ чи хэлдэггүй. Аль эсвэл хэллээ гэхэд үг чинь тойруу байж, булзах зай үлдээдэг—чи тийм ч тодорхой ярьдаггүй. Бусад нь чамайг сонссоныхоо дараа юу ч мэдэрдэггүй бөгөөд чиний хэлсэн үг асуудал шийдвэрлээгүй байдаг. ‘За, би хэлчихлээ. Миний мөс чанар тайвширлаа. Би хариуцлагаа биелүүллээ’ гэж чи дотроо боддог. Үнэндээ чи хэлэх ёстой бүхнээ хэлээгүй, хэлсэн зүйл чинь ямар ч үр нөлөө үзүүлээгүй бөгөөд Бурханы гэрийн ажилд учирсан хохирол тэр хэвээрээ байгааг зүрх сэтгэлдээ мэддэг. Чи хариуцлагаа биелүүлээгүй, гэсэн атлаа хариуцлагаа биелүүлсэн, эсвэл болж байгаа зүйл чамд тодорхойгүй байсан гэж хэлдэг. Тэгэхээр чи завхарсан сатанлаг зан чанартаа бүрэн хянуулдаг бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Бурханы үгээр дамжуулан, би асуудал тулгарахад зөвхөн өөрийгөө л боддог байснаа ухаарсан. Би аминч, ов мэхтэй байжээ. Би “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг”, “Хэрэг явдал буруутсаныг мэдвэл хэлэх үгээ гамнасан нь дээр”, “Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос” зэрэг сатанлаг гүн ухааныг дагаж байж. Тэдгээр нь уг чанарт минь гүн сууж, чангахан дөнгөлсөн болохоор үнэнийг хэрэгжүүлэх нь итгэмээргүй хэцүү байсан аж. Чуулганы ажлын төлөө, зарчмын дагуу түүнийг би мэдээлэх ёстой гэдгээ мэдэж байсан ч яг мэдээлэх гэж байхдаа дургүйг нь хүргэж, эгчид шүүлгэж, ад үзэгдэх вий гэдгээс айсан. Ийн бодмогц миний даалгавар, хариуцлага, үүрэг хүлээх мэдрэмж зүгээр л алга болоод, чуулган дахь хуурамч удирдагч миний хувийн асуудал биш шүү дээ гэж надад санагдсан юм. Би асуудал гаргахыг хүсээгүй, тэгснээр түүний дургүй хүргэхээс зайлсхийж, өөрийгөө хамгаалж чадах байв. Ариун Сүнсний гэгээрлийг би ахин дахин сөрж, эцэстээ надад бүр гэмтэй санагдахаа ч больсон. Би сатанлаг завхралдаа бүрэн дөнгөлөгдсөн байжээ. Өмнө нь би бас сатанлаг амьдралын гүн ухаанаар амьдарч, үүрэгтээ иймэрхүү гэм бурууг үйлдэж байсан. Би чөлөөлөгдвөл зохих, үнэний талаар ташуу ойлголттой, биеэ тоосон удирдагчийг олж илрүүлсэн боловч, бас түүнийг бага зэрэг хэв чанартай бөгөөд баригдмал сургаал номлож, хүмүүсийг мэхлэхдээ сайн болохыг нь харсан юм. Олон ах эгч нар түүнийг ялган таньж чадахгүй байгааг хараад түүнийг халагдчихвал тэд намайг шүүж, хүйтэн сэтгэлтэй гэж хэлэх байх гэж айж байв. Тиймээс би түүнийг чөлөөлүүлэхээсээ өмнө хоёр сарын турш үүнийг хойш тавьснаас болж чуулганы ажлыг туйлын их үймүүлсэн юм. Би чуулганд хуурамч удирдагч байгааг харсан хэр нь бас л хуучин алдаагаа давтчихлаа. Би үүнээс хол байхыг хүссэн. Үүргээ гүйцэтгэж байгаа байдал маань намайг үнэхээр хувиа хичээсэн, ов мэхтэй байсныг харуулж, ашиг сонирхолд минь нөлөөлсөн үед би үнэнийг хэрэгжүүлж чадаагүй. Үнэнийг би удаа дараа зөрчиж, гэрчлэлээ алдсан. Энэ бол ичгүүрийн тэмдэг байлаа. Үүнийг ухаараад би Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Сатан намайг ямар гүн завхруулсныг би одоо харлаа. Би бол хувиа хичээсэн, жигшүүртэй бялдууч нэгэн. Би бол дорд, бохир. Бурхан минь, намайг завхарсан зан чанарын хүлээснээс минь авраач”.

Хожим нь би нэг нөхөрлөлөөс, Сатан хорвоо ертөнцийг захирдаг хэдий ч, Бурхан хийгээд үнэн чуулганыг захирдаг, тэдгээр нь хоёр өөр ертөнц бөгөөд Бурханы гэрт хэдий зарим нэг муу хүн эсвэл хүн чанар муутай нэгэн удирдагчаар сонгогдсон ч гэсэн, үнэний бодит байдалгүйгээр удаан тэсэхгүй гэдгийг уншсан юм. Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдгийг энэ нь баталдаг. Сатан хорвоо ертөнцийг харанхуйд байлгадаг бөгөөд хүмүүс түүний гүн ухааны дагуу ярьж, үйлдэх хэрэгтэй болдог. Урагшлах цорын ганц арга зам нь зусардах юм. Үнэнч шударга байж, хэн нэгний дургүйг хүргэвэл шийтгүүлэхэд хүрдэг. Жирийн хүмүүсийн дунд ч бай, хүчирхэг хүмүүсийн дунд ч бай, үнэнч шударга байвал, чи дээрэлхүүлж, гадуурхагддаг бөгөөд олон хүн үүнээс болж амиа ч алддаг. Гэхдээ үнэн, зөв шударга байдал Бурханы гэрт ноёрхдог. Бурхан үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны мэдрэмжтэй үнэнч хүмүүсийг ерөөж, таалдаг. Чуулганы ашиг сонирхол, Бурханы сонгосон ардыг хамгаалж, хуурамч удирдагч, антихристүүдийг илчилж зүрхэлдэг хүмүүсийг Бурхан хүлээн авч, аварч, төгс болгож чадна. Тэд бас бусдын сайшаал, дэмжлэгийг хүртдэг. Үнэнд захирагддаггүй, харин сөрдөг хүмүүс хэчнээн өндөр дээд нэр, байр суурьтай байсан ч гэсэн, эцэстээ яг л өнгөрсөн жил чуулганаас хөөгдсөн антихрист Ян шиг Ариун Сүнсэнд орхигдож, таягдан хаягдах болно. Тэр удирдагч байхдаа санал зөрсөн хэн бүхнийг дарангуйлж, гадуурхаж, гэр бүл, найз нөхдөө чухал албан тушаалд тавьж байсан. Тэр Бурханы эсрэг өөрийн гэсэн эзэнт гүрнийг байгуулахаар оролдож, бүр тахил ч хулгайлсан. Тэр өөрийгөө бүхэлд нь гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлүүлчихвэл, өөрийнх нь муу үйл хэрэг илчлэгдэхгүй гэж боджээ. Гэхдээ Бурхан бүх зүйлийг хардаг, Тэр мэргэн ухаанаараа Сатаны арга залийг Өөртөө ашигтайгаар ашигладаг. Тэр шударга ёсны мэдрэмжтэй хүмүүс түүний ёрын мууг мэдээлж, илчлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Чуулган судалж, шалгасны дараа тэр хулгайлсан бүхнээ буцааж өгөх хэрэгтэй болоод зогсохгүй, Чуулганаас бүр мөсөн хөөгдсөн юм. Хүний үүрэг, байр суурь ямар байхаас үл хамааран мууг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэггүй хэн ч бай, Бурханы зөвт шүүлтээс мултрахгүй гэдгийг энэ нь харуулж байна. Бурханы гэр хорвоо ертөнцтэй адилгүй. Үнэний эсрэг явдаг юу ч байсан, Бурханы гэрт дэвжиж чадахгүй. Үнэний эсрэг ямар нэг зүйл олж илрүүлсэн хэн ч түүнийг илчилж, зогсоохын тулд босож зогсож чадна. Энэ нь Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдгийг харуулж байна. Ли эгчийг мэдээлэх тухайд гэвэл, би Бурханы зөвт байдлыг ойлгоогүй, Тэр бүхнийг харж, захирдаг гэдгийг ухаараагүй байжээ. Хуурамч удирдагч болоод антихристүүд Бурханы гэрт хөлөө олж чадахгүй. Надад хийх ёстой үүрэг байгаа эсэх, миний хувь заяа, үр дүн ямар байх нь бүгд ямар нэг удирдагчийн биш, Бурханы гарт байдаг. Би дахин эгчээс болж түдгэлзэж болохгүй. Тэгээд би Ли эгчийн асуудлын талаар баримттай мэдүүлэг бичсэн юм. Дараахан нь нөхцөл байдлыг судалж үзэхээр манай чуулган дээр удирдагч ирсэн. Зарчимд үндэслэн, Ли эгч хуурамч удирдагч болох нь тогтоогдож, чөлөөлөгдсөн. Үүний дараа, Ли эгч сүнслэг үйл ажиллагаа болон эргэцүүллээр дамжуулан өөрийнхөө тухай зарим нэг мэдлэгтэй болсны дээр, гэмшиж, өөрчлөгдөхийг хүссэн юм. Дараагийн сонгогдсон удирдагч нь үнэнийг эрэлхийлдэг эгч байсан тул, чуулганы бүх ажил аажмаар хүчээ авлаа. Би Бурханы зөвт байдлыг, Бурханы гэрт үнэн ноёрхдог болохыг харсан. Бурхан миний аминч үзэл, ов мэхийг илчилж, хуурамч удирдагчийг надаар мэдээлүүлэх замаар завхралыг минь цэвэрлэсэн. Энэ бол үнэхээр Бурхан намайг аварч, төгс болгож байгаа хэрэг билээ!

Өмнөх: 57. Мэдээлэх үү, болих уу

Дараах: 59. Шударгаар мэдээлэхийн үр шим

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

2. Үхлийн шалгалт дунд

Шиндао, Өмнөд СолонгосТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн;...

15. Худал хуурмагийн дараа

Чен Ши, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай...

4. Моабын үр удмын шалгалт

Жуан И, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих